Тус төв хүүхдүүдийнхээ хэрэгцээний хувцас хунар, ор дэрний цагаан хэрэглэлийг угааж цэвэрлэдэг хоёрхон ширхэг хагас автомат угаалгын машинтай байсан юм. Угаалгын машинууд ачааллаа даахгүй жилдээ хэдэнтээ эвдэрдэг байжээ. Тиймээс “Ротаракт”-чууд Голландын “Лек эн Линж” сургуулийн хамт олонд хандан төсөл бичиж өгсөн бөгөөд, тус сургуулийн хамт олон эх орондоо хөрөнгө босгох үйл ажиллагааг тун амжилттай зохион байгуулсны үр дүнд Герман улсад үйлдвэрлэсэн дээрх угаалгын машиныг авч өгөхөөр болжээ.
Хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд угаалгын машин өгөх ёслолын ажиллагаа маргааш 15:30-д Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд сургалт хүмүүжлийн төвд болох гэнэ.
Б.СҮРЭН