Автомашины 1100 орчим ченж холбогдох татвараа төлөөгүй байна

Автомашины 1100 орчим ченж холбогдох татвараа төлөөгүй байна

Автомашины 1100 орчим ченж холбогдох татвараа төлөөгүй байна

НИТХ-аас Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцох автомашинд олгох улсын дугаарыг хязгаарлах шийдвэр гаргасны дагуу энэ сарын 8-наас дугаар олголтыг зогсоосон. Үүнтэй холбогдуулан автомашины борлуулагчдын холбооноос НЗДТГ-т гааль дээр хүлээгдэж байгаа 37 мянган автомашиныг оруулж ирэх шаардлага тавьж, хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм. НЗДТГ-ын зүгээс “Гаалиар автомашин оруулж ирэхийг хориглоогүй, дугаар олгохдоо хэд хэдэн шаардлага л тавьж байгаа” гэсэн тайлбар өгч байгаа юм. Харин ченжүүдийн холбооноос дээрх шийдвэрийг иргэдийн амжиргааг тасалдуулсан, улсад хуримтлагддаг татварыг бууруулсан хэмээн дахин эсэргүүцэл үзүүлж байгаа. Тодруулбал, ченжүүд хэвлэлд хандан “10 автомашин борлуулаад бид улсад 150 сая төгрөгийн татар төлдөг” гэсэн юм. Татвар, гаалийн байгууллагаас авсан мэдээллээр өнгөрсөн 2023 онд 3500 иргэн 33.800 тээврийн хэрэгсэл оруулж иржээ. Дээрх иргэдийн 1550 нь таваас дээш тооны тээврийн хэрэгсэл олон удаагийн давтамжтай хилээр оруулж ирсэн иргэн буюу бидний нэрлэдгээр ченж ажээ. Тэгвэл дээрх ченжүүдийн 456 нь оруулж ирсэн машинаа худалдан борлуулаад ном журмын дагуу ХХОАТ-аа төлсөн бол 1100 орчим нь татвараа төлөөгүй тухай гаалийн байгууллагын бүртгэлд тэмдэглэгдсэн байна. Эдгээр 456 иргэн оруулж ирсэн машинуудаа гаалийн байгууллагад 227 тэрбумын үнэлгээтэй гэж мэдүүлж, түүнийхээ дагуу татвараа төлсөн байна. Зөвхөн 456 иргэний оруулж ирсэн машины гааль дээрх үнийн мэдүүлэг 227 тэрбум гэж үзвэл эдгээр 1100 иргэний оруулж ирсэн машины үнэлгээ багадаа 500 гаруй тэрбум төгрөг болж таарах нь. Сонирхуулахад, дээрх 456 иргэний нэг нь зөвхөн тухайн ондоо 900 ширхэг автомашин оруулж ирж, худалдан борлуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 13 минутын өмнө 202.9.41.125

Хэдн мянгн хулгайч х***а манж хог шааруудыг гяндлх шорн хийдг2маа.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 178.174.229.45

HUUCHIN MASHIN ORUULAHAA ZOGSOOO

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.9.41.125

Чи муу х***а манж ард түмнд тэслж.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.168.34.66

Chenj nariin hogiin hun chanargui atsnuud baihgui de ee yu ch hij medne heden importin companiuud baigaada huvi hunii ner deer hiideg tatvar avaaarai naad hed chin tatvar toldog geed shaachin avsan hunees mongo avch etstsin hereglegch toldog shuug naad hed tolood butgagad ashiaa nemeed avdag yu gej shaaaj medne

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 27.67.11.249

Zolbin chenjuudeer orlogiin tatvar toluul

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.9.41.125

Хулгайч х***а манж хогийн шаар адгиын хулгайчудыг гяндлх шорн үтэр барьж 35 жил хулгай хийсн х***а манж хэдн мянган хулгайч2дыг гяндлнаа.

Avatar

з 3 цагийн өмнө 202.126.89.253

татвараа төлчихвөл амар биш үү их л орлого олдог юм байна

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 122.201.23.83

Хурган комунист аргаар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж