Газад үлдсэн барьцааны хүмүүсийг суллаж эхлэв

Газад үлдсэн барьцааны хүмүүсийг суллаж эхлэв

Газад үлдсэн барьцааны хүмүүсийг суллаж эхлэв

Израиль болон Палестины зэвсэгт бүлэглэлийн хооронд гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд Хамас бүлэглэлийн барьцаанд байсан гурван иргэнийг 471 хоногийн дараа суллаж, Ням гаригт эх оронд нь хүлээлгэн өгчээ. Мөн ирэх өдрүүдэд үлдсэн олон арван барьцааны иргэдийг суллахаар тохиролцсон байна. Гэхдээ израильчуудын эмээж буй нэг сэдэв нь үлдсэн олзлогдсон хүмүүс бүгд эсэн мэнд гэртээ ирэх нь тодорхойгүй байгаа юм. Тухайлбал, 2023 оны аравдугаар сарын 7-нд 15 сар үргэлжилсэн дайныг үүсгэсэн Хамас бүлэглэлийн халдлагын үеэр 250 орчим хүн барьцаалагдсан. Эдгээр хүмүүсийн 100 орчмыг дайны үеэр Израилийн батлан хамгаалах арми эргүүлэн авчирсан байдаг. Тэгвэл үлдсэн барьцааны израильчуудаас хамгийн эхэнд суллагдсан гурван хүний талаар "Associated press" агентлаг онцлов.

РОМИ ГОНЕН, 24 НАСТАЙ

Роми Гоненийг 2023 оны аравдугаар сарын 7-нд Израилийн өмнөд хэсэгт болж байсан Нова хөгжмийн наадмаас Хамас барьцаалсан байна. Тухайн өдөр Хамасын гишүүд хөгжмийн наадам руу дайран орсны дараа Роми таван цагийн турш ээжтэйгээ утсаар ярьжээ. Тэрбээр болж буй бүх нөхцөл байдлыг ээждээ хэлж байсан. Хожим утас нь унтарсны дараа Израилийн тагнуулын алба түүнийг Газад байгааг утасных нь байршлаас олж илрүүлсэн байна. Түүний ээж Мерав өнгөрсөн хугацаанд барьцаалагдсан хүмүүсийг суллах аянд хамгийн идэвхтэй оролцож байсан бөгөөд өглөө бүр сэрэхдээ охиноо эсэн мэнд байгаасай гэж залбирдаг байсан гэдгээ хэлсэн юм.

ЭМИЛИ ДАМАРИ, 28 НАСТАЙ

Тэрбээр Киббутц Кфар Аза дахь гэртээ байхдаа Хамасын халдлагад өртөж, барьцаалагдсан Британи-Израилийн иргэн юм. Тус газар нь Газын зурвастай хамгийн ойр хиллэдэг орон сууцны хороолол байсан бөгөөд зэвсэгт этгээдүүд Нова наадамд хүрэхээсээ өмнө уг газрыг сүйтгэжээ.

ДОРОН ШТАЙНБРЕХЕР, 31 НАСТАЙ

Дорон Штайнбрехер нь мал эмнэлэгийн сувилагч бөгөөд Киббутц Кфар Аза дахь Дамаригийн хөрш юм. Тэрбээр Израиль болон Румын улсын иргэншилтэй. 2023 оны аравдугаар сарын 7-ны өглөөний 10:20 цагт Штайнбрехер ээж рүүгээ залгажээ. Тэрбээр хэлэхдээ, "Ээж ээ, би айж байна. Би орон дор нуугдаж байгаа. Тэд миний гэр руу орохыг оролдож байгаа нь сонсогдож байна" гэсэн аж. Мөн найзууддаа өөрийг нь аврахыг хүссэн дуут мессеж үлдээснээс хэдхэн хормын дараа холбогдох боломжгүй болжээ.  Хожим 2024 оны нэгдүгээр сарын 26-нд Хамас бүлэглэлийн нийтэлсэн видео бичлэг дээр Штайнбрехер Израилийн хоёр эмэгтэй цэргийн хамт байгааг гэр бүл нь олж харсан байна. Уг бичлэгийн тусламжтайгаар түүнийг эсэн мэнд байгааг ойр тойрны бүх хүн мэдэж, эргэж ирнэ гэх итгэл найдвар төрсөн аж.

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 202.9.41.89

shaloom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж