АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампийн эхнэр тэргүүн хатагтай Меланиа криптовалют худалдаанд гаргажээ. Дональд Трамп мөн адил өөрийн криптовалютаа гаргасан ч аль ч криптовалют тогтворгүй байгаа аж.
Албан ёсны "Melania Meme"-ийн вэб сайтад уг криптовалют нь "Solana" блокчэйн дээр үүсгэгдэж, хянагддаг гэж мэдэгджээ. "$Trump" болон "$Melania" крипто нь хөрөнгө оруулалт эсвэл үнэт цаас биш юм. Одоогийн байдлаар, Трампийн крипто 12 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй байгаа бол Меланиагийнх 1.7 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.
Дональд Трамп өмнө нь криптовалютыг "луйвар" гэж тодорхойлдог байсан ч 2024 оны кампанит ажилдаа зориулж крипто хандив хүлээн авч эхэлсэн байдаг. Тэрбээр мөн биткойны нөөцийг бий болгож, криптотой холбоотой зохицуулалтыг илүү таатай болгох тухайгаа илэрхийлж эхэлсэн юм.
Нэргүй 3 цагийн өмнө 202.55.191.194
онигоотой пзду