Навальныйн өмгөөлөгчдөд хорих ял оноожээ

Навальныйн өмгөөлөгчдөд хорих ял оноожээ

Навальныйн өмгөөлөгчдөд хорих ял оноожээ

Оросын шүүх талийгаач Алексей Навальныйн гурван өмгөөлөгчийг "хэт туйлширсан" хэргээр хорих ял оноосон талаар бие даасан мэдээллийн "Mediazona" мэдээлэв. Тодруулбал, Вадим Кобзев, Алексей Липцер, Игорь Сергунин нарыг 2023 оны аравдугаар сард Навальный болон түүний холбоотнууд хооронд нууц мэдээлэл дамжуулж, шоронгоос улс төрийн үйл ажиллагаа явуулахад нь тусалсан хэмээн баривчилсан юм. Мөрдөн байцаагчдын мэдэгдсэнээр, тухайн өмгөөлөгчид өөрсдийн эрх зүйн байдлаа ашиглаж хэт даврагч гэмт хэргийг төлөвлөсөн, бэлтгэж, идэвхжүүлсэн гэв.

Кобзев, Липцер нар хэргийг үгүйсгэж байгаа бол Сергунин буруугаа хүлээсэн байна.

Владимир мужийн Петушки дүүргийн шүүхээс Кобзевт 5.5 жил, Липцерд 5 жил, Сергунинд 3.5 жилийн хорих ял оноожээ. Суллагдсаных нь дараа гурван жилийн хугацаанд өмгөөлөгчөөр ажиллах эрхийг нь хасах юм байна. Дүүргийн прокурорын албанаас гурван өмгөөлөгчдөд таван жил 11 сарын хорих ял ногдуулах хүсэлтэй байсан ч шүүхийн бүрэлдэхүүнээс зөвхөн шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлтийг нь зөвшөөрсөн байв. Баасан гаригт болсон шүүх хурлыг сурвалжлахаар олон тооны сэтгүүлч иржээ. Гэвч хэн нэгэн "Хунта ичээч" гэж хашхирсны дараа  сэтгүүлчдийг шүүхийн танхимаас албадан гаргасан аж. Мөн энэ үеэр дөрвөн сэтгүүлчийг шүүх хурал дуустал хорьсон байна.

Энэ талаар талийгаач Навальныйн эхнэр Юлия Навальная "Х" хуудсанд дээр бичихдээ "Тухайн гурван өмгөөлөгч нь улс төрийн хоригдол болж байгаа тул нэн даруй суллах хэрэгтэй" гэж шүүхийн байгууллагыг шүүмжилсэн байна.

Ерөнхийдөө Навальныйн хамтрагчдыг хэлмэгдүүлж, ял оноож буй. Жишээлбэл, Оросын бие даасан дөрвөн сэтгүүлч Навальныйн багтай хамтран ажилласан гэх үндэслэлээр хэт даврагч гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдсан байдаг. Мөн Навальныйн Авлигатай тэмцэх санг Оросын эрх баригчид 2021 онд "хэт даврагч" хэмээн зарлаж, бүх ажилтан, дэмжигчдийг нь эрүүгийн гэмт хэрэгт татаж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-20 210.148.94.144

Монголд ийм дарангуйлалын нийгэм хүсээд байгаад хөгшин кулказнуудыг Оросруу нь тонилгох хэрэгтэй:

Avatar

Нэргүй 2025-01-20 109.70.100.4

Дээрмэчин алуурчдын өлгий нутаг бузар улс даа.

Avatar

Нэргүй 2025-01-20 66.181.160.105

зөв

Avatar

Нэргүй 2025-01-20 103.168.34.56

eh ornoosoo urvagchdad hatuu tseerlel heregtei

Avatar

Нэргүй 2025-01-20 210.148.94.144

Чи зайл

Avatar

зочин 2025-01-20 66.181.160.96

Үхсэнн буурын толгойноос амьд ат айнаа гэж энийг хэлж байгаамда … Путин , агуу том гүрний толгойд азаар гараад ирсэн шалихгүй жижигхэн амьтан байжээээ… Согтуу Ельцин нээрээ л өдөр шөнөө ялгах чадваргүй , тас согтуу байсан байна л даа …

Avatar

зочин 2025-01-20 66.181.182.212

Барууны 52 орон бүлэглэн орос орныг устгах гэж дайрч байна, Оросууд эх орноо хамгаалж тэмцэж байна,Навальный бол эх орноосоо урвагч ,барууны хөлсний этгээд, Өмгөөлөгчид нь мөн тэдний л нэг бололтой, Хууль зөрчөөд зохих шийтгэлээ хүлээжээ Дайны үеийн хууль хатуу байхаас өөр аргагүй, Өчнөөн олон залуус эх орноо хамгаалж амиа алдаж байхад энэ бол юу ч биш, Эх орны дайны үед маш хатуу хууль мөрдөгдөж бөйсан тулдаа германы фашистүүдыг бутцохисон,Ертөнцыг фашизмын аюулаас аварсан

Avatar

Нэргүй 2025-01-20 66.181.160.90

Орос Путинтайгаа хамт мөхнөө энэ цаг тун удахгүй.

Avatar

Нэргүй 2025-01-20 202.21.120.187

АГУУ ОРОС ГҮРЭН ХААШАА Л ЯВААД БАЙНА ДАА. АРАЙ Л ДЭНДЭЖ БАЙНА. ЯМАР Ч ХУВЬ ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭД ӨМГӨӨЛӨГЧТЭЙ БАЙХ НЬ ДЭЛХИЙ НИЙТИЙН ХЭВШСЭН ЁС БИЗ ДЭЭ, НЭГ Л БИШЭЭ. ЭНЭ БАЙДАЛ ХАА ХҮРЧ ЗОГСОХ БОЛ ОО. НЭГ Л БИШЭЭ.

Avatar

Нэргүй 2025-01-20 192.42.116.191

Ацаараа агуу угийн л гуйлгачин архчин дээрэмчин лалрууд байсан

Avatar

Нэргүй 2025-01-20 66.181.191.64

КГБ-гийн хүний удирдлагад орохоороо улс орноороо ингэж дампуурч байгаа юмдаа хө !!!

Avatar

S 2025-01-20 103.212.119.80

ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2025-01-20 122.201.23.83

Орос Комунист улс хэвээрээ Манайх тал комунист улс.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж