Сирийн аюулгүй байдлын хүчнийхэн Ассадын үед хураагдсан байсан асар их хэмжээний хар тамхийг хураан авч устгажээ. Түүний дотор амфетаминтай төстэй сэргээшийн каптагон 100 сая шахмал, 10-15 тонн гашиш байжээ. Үүнээс гадна каптагон үйлдвэрлэхэд ашигладаг их хэмжээний түүхий эдийг устгасан байна. Хар тамхинуудыг татан буугдсан Дөрөвдүгээр дивизийн Дамаск дахь төв байрнаас хураан авсан. Сирийн армийн цуутай салбар болох Дөрөвдүгээр дивизийг Ассадын ах Махер удирддаг байв.
Ассадын удирдлага дор Сири улс хар тамхины гүрэн болсон байсан. 10 тэрбум ам.долларын өртөгтэй үйлдвэрлэл нь бусад бүх экспортыг сулруулахын зэрэгцээ Ассадын дэглэмийг санхүүжүүлдэг байв.
Сирийн шинэ эрх баригчид Бямба гаригт далайн эргийн Латакиа хотод хуучин дэглэмд хамаарах асар том агуулахыг мөн булаан авсан. Тус агуулахын байранд каптагоныг хүүхдийн тоглоом, тавилга сэлтэд багтаан савладаг байжээ. Мөн хаалга, ус дамжуулах хоолой, машины эд анги зэрэг зүйлийн дотор нуусан байжээ. Латакиа дахь агуулах нь бүс нутагтаа хамгийн томд тооцогддог бөгөөд экспортын бүтээгдэхүүнүүдийг эндээс савлан гаргадаг.
зочин 4 цагийн өмнө 66.181.160.96
Өөөө заа за… Путины найз чинь бүр ийм амьтан байсан байж таарвуу …Аягүй бол Путинтэй бизнэсээсээ хуваалцдаг байсан байх дөө .. Учиргүй өмгөөлж хамгаалаад дэмжээд байдаг байсныг нь өөрөөр тайлбарлах арга алга