Монголын шатрын холбооноос үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ. Тус сонгон шалгаруулах тэмцээнд Олон улсын шатрын холбооноос 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийтэлсэн идэвхитэй шатар тоглож буй монгол шатарчдын гадаад чансаагаар эмэгтэй, эрэгтэй ангиллын эхний 25-н байрт эрэмбэлэгдсэн шатарчдаас дарааллын дагуу мэдүүлэг ирүүлсэн тус бүр шилдэг арван шатарчид уулгүй талын цусгүй тулаанд өрсөлдсөн юм.
2025 онд Монгол улсыг шатрын спортоор дэлхийн тавцанд төлөөлөх Үндэсний шигшээ багийн тамирчдад нэр дэвшихээр дараах шатарчид шалгарав. Үүнд:
Эмэгтэй шигшээ:
- ОУМ/эИМ Б.Мөнгөнтуул
- эИМ Т.Мөнхзул
- эИМ Ү.Үүрийнтуяа
- эФДМ Б.Мөнгөнзул
Эрэгтэй шигшээ:
- ОУМ С.Ган-Эрдэнэ
- ОУМ М.Амилал
- ОУМ Г.Амартүвшин
- ФМ Н.Содбилэгт
Дашрамд дурдахад 2026 оны үндэсний шигшээ багийн тамирчдад нэр дэвших шатарчид 2025 оны МУ-ын аварга шалгаруулах тэмцээний анхан шат, хагас шигшээ, шигшээ гэсэн шатны бүх шатарчдыг тэгш хамарсан нэгдсэн тэмцээнээс сонгогдох аж.
Нэргүй 15 минутын өмнө 202.9.41.125
Хэдн мянгн хулгайч х***а манж хог шааруудыг гяндлх шорн хийдг2маа.
NAYMAA 4 цагийн өмнө 103.212.118.130
Дүү нартаа амжилт