Иргэд төрийн хяналтыг хэрэгжүүлэхэд оролцоно

Иргэд төрийн хяналтыг хэрэгжүүлэхэд оролцоно

Иргэд төрийн хяналтыг хэрэгжүүлэхэд оролцоно

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд "Иргэд, олон нийтээс аудитын сэдэвт санал авах үйлчилгээ"-г нэвтрүүлэх арга хэмжээ өнөөдөр /2025.01.20/ боллоо.


Төрийн аудитын тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн дагуу Монгол Улсын Еренхий аудитор аудитын сэдвийг УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулж, шийдвэрлүүлдэг. УИХ-ын Төсвийн байнгын хороонд шийдвэрлүүлэх аудитын сэдвийг дараах байдлаар ангилна.

  • Хуульд заасны дагуу гүйцэтгэдэг аудит
  • Төрийн аудитын байгууллагын бодлогоор гүйцэтгэх аудит

Харин хуульд заасны дагуу гүйцэтгэдэг аудитаас бусад аудитын сэдвийг батлахдаа дараах хүчин зүйлийг үндэслэнэ. Тухайлбал,

  • Тухайн сэдвээр урьдчилсан судалгаа, тооцоолол хийгдсэн байх
  • Төсөв, санхүү, хугацаа болон хүний нөөцийн чадавхтай байх
  • Иргэд, олон нийтийн анхааралд байгаа үнэн зөв хариу хүссэн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал байх
  • Төрийн аудитын байгууллагын аудитын сэдэвт санал авах хугацаанд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал.

Үүний дагуу иргэд, олон нийтийн байгууллагын аудитын сэдэвт өгөх саналыг жилийн турш хүлээн авч, жил бүрийн хоёрдугаар сарын 05-ны дотор нэгтгэх юм байна. Иргэд, олон нийтийн байгууллагаас аудитын сэдэвт санал авах зорилгоор E-Mongolia терийн цахим үйлчилгээгээр авч эхэлжээ.

Та төрийн аудитын хураангуй тайлантай ЭНД дарж танилцана уу.

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав "Төрийн аудитын байгууллага нь төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлж, харилцагч талуудын хамтын ажиллагааг сайжруулах замаар иргэдийн амьдралыг сайжруулах эрхэм зорилготой. Төрийн аудитын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд тухайн жилд гүйцэтгэх аудитын сэдвийг сонгохдоо харилцагч талууд болон иргэд, олон нийтээс санал авч, жил бүрийн хоёрдугаар сарын 5 -ны дотор нэгтгэн, Монгол Улсын Ерөнхий аудитор УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж батлуулдаг. Аудитын сэдвийг батлахдаа Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу дараах хүчин зүйлсэд үндэслэдэг.

Үүнд: Тухайн сэдвээр урьдчилсан судалгаа, тооцоолол хийгдсэн байх;

  • Иргэд, олон нийтийн анхааралд байгаа үнэн зөв хариу хүссэн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал байх;
  • Төсөв, санхүү, хугацаа болон хүний нөөцийн чадавхтай байх;
  • Төрийн аудитын байгууллагын аудитын сэдэвт санал авах хугацаанд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал.

Танд төрийн үйлчилгээ авах, төрийн байгууллагаар үйлчлүүлэхтэй холбоотой хүндрэл, чирэгдэл, эсвэл төрийн хууль хэрэгжихгүй талаар мэдээлэл байгаа бол Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд саналаа өгөөрэй. Та төрийн аудитын үйл ажиллагаанд хүндрэл чирэгдэлгүй төрийн цахим үйлчилгээний E-Mongolia системийг ашиглан, төрийн хяналтыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Та төрийн аудитын хураангуй тайлантай open.audit.mn портал сайтаар танилцах боломжтой" гэлээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-20 103.71.101.237

Ядаж шилэн дансаа үнэн зөв хөтөлж, ил тод болгоочээ.

Avatar

Нэргүй 2025-01-20 66.181.191.209

ямар нэг Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болохоороо Иргэдээсээ саналыг сонсдоггүй , тэдний Эсэргүүцлыг ч сонсдоггүй байж бас Иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэжчихжээ, Ичдэггүй гарууд, дандаа Худлаа *шоудана*

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж