Мэргэжлийн холимог тулааны ноён оргил болсон "UFC" холбооны "UFC 311" өдөрлөг өчигдөр/2024.01.19/ Лос Анжелес хотын "Intiut-Dome" аренад болжээ. Хоёр ч аваргын бүсний төлөөх тулаантай нэгэн гайхалтай арга хэмжээг дэлхий нийтээрээ үзэж сонирхлоо.
ИСЛАМ МАХАЧЕВ БҮСЭЭ ХАМГААЛЖ, ШИНЭ РЕКОРД ТОГТООВ
Ислам Махачев аваргын бүсээ дөрвөн тулаан дараалан хамгаалж, UFC-ийн түүхэн дэх дээд амжилтыг шинэчиллээ. Түүнээс өмнө Хабиб Нурмагомедов, Бенсон Хендерсон, Би Жи Пенн нар тус бүр бүсээ гурван удаа хамгаалсан түүхтэй.
Өдгөө 33 настай тэрбээр өчигдөр бразил тулаанч Ренато Мойканог нэгдүгээр үед боолтоор ялсан аж.
Уг нь Арман Царукян тулалдах ёстой байсан ч тулаан болохоос нэг өдрийн өмнө бэртэж, түүний оронд Ренато Мойкано тулалдсан юм. Өөрөөр хэлбэл, Ренато Исламын эсрэг тулалдана гэдгээ 24 цагийн өмнө мэдэж, төлөвлөгөө боловсруулсан гэсэн үг.
Тулааны дараа Ислам Махачев "Надад энэ бүс таалагддаг. Хэрэв хэн нэгэн миний бүсийг хүсвэл торон дотор ороод ир. Би тулаан бүрээ л цагаас нь өмнө дуусгахыг хүсдэг" гэв.
Ислам Махачев ийнхүү 15 тулаан дараалан яллаа. Түүний мэргэжлийн замнал нь 27 ялалт, нэг ялагдалтай явна.
МЕРАБ ХАБИБЫН НҮДЭН ДЭЭР НЬ ДҮҮГ ЗОДЖЭЭ
Мераб Двалишвили мөн аваргын бүсээ хамгаалжээ. Түүний эсрэг UFC-ийн алдарт аварга Хабиб Нурмагомедовын үеэл дүү Умар Нурмагомедов тулалдсан юм. Тулаан таван үе бүтэн үргэлжилж, эцэст нь шүүгчдийн шийдвэрээр Мераб ялав. Угтаа Умар эхний хоёр үед илүүрхсэн ч Мераб үлдсэн үеүдэд түүний учрыг олжээ.
Мераб болон Умарын тулаан "UFC 311" өдөрлөгийн шилдэг тулаанаар тодорсон.
Умар шүүгчдийн шийдвэртэй санал нийлээгүй ч үе бүр эн тэнцүү байсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Түүний хувьд замналынхаа анхны ялагдлыг амссан нь энэ байв.
Тулааны дараа Мераб "Би бол машин. Умар бол чанга тулаанч. Тэр сайн ч намайг хөгшин гэсэн. Тиймээ би хөгшин. Гэхдээ өдөр бүр хөдөлмөрлөдөг. Илүү шаргуу хөдөлмөрлөдөг. Бүхэл дэлхий миний эсрэг байлаа" гэжээ.
Нэргүй 2025-01-20 202.70.37.221
Мераб ажиллагаа сайн байсан. Умар 1-р үед гарын сарвуугаа хугалчихсан гэж хэлсэн. Тэр нь тулаанд нөлөөлсөн байх. Бүр нүдээд зодоод байсан юм байхгүй. Эхний 2 үе Умар, сүүлийн 3-ийг Мераб яалтачгүй авсаан.
Khamzat ийн fan 2025-01-20 202.9.40.6
Dangestan чууд 3 дахь ялагдлаа амслаа энэ тулааныг үзэхэд миний итгэсэн итгэл талаар болсон уул нь Умар 3р үе хүртэл дажгүй тулалдаж байсан 4р үеэс эхлээд жоохон сонин болоод эхэлсэн. Дагестанчууд ялагдаад байдаггүй хүмүүсдээ уул нь бол. Умар өөрийнхөө анхны ялагдалаа үнэхээр хөгийн амслаадаа.
Зочин 2025-01-20 202.9.47.37
Умар 3-р үеээс л хийнэ гарсан бөмбөг шиг л болчихсон. 5 үе зодолдох тэнхээ байхгүй хүн UFC-н бүсний төлөө дэвжээнд гараад юүхэв дээ. Гэх дээ Двалишвили зодож базаасан юм байхгүй шдээ. Идэвхтэй л байсан.