Газа: Уэмбли цэнгэлдэхийг 180 давхарласантай тэнцэх хог хаягдал үүсчээ

Газа: Уэмбли цэнгэлдэхийг 180 давхарласантай тэнцэх хог хаягдал үүсчээ

Газа: Уэмбли цэнгэлдэхийг 180 давхарласантай тэнцэх хог хаягдал үүсчээ

Газын зурваст гал зогсоох хэлэлцээр албан ёсоор нэгдүгээр сарын 19-ний Ням гаригаас хэрэгжиж эхэлсэн. Энэ удаагийн хэлэлцээр хэрэгжсэнээр Израиль, Палестины хооронд бараг 77 жил үргэлжилсэн мөргөлдөөний хамгийн хор хөнөөлтэй бүлэг дуусна гэж найдаж байна.

15 сар үргэлжилсэн мөргөлдөөний дараа Газын зурвас ямар байдалтай үлдсэнийг тоо баримтаар доор тоймлов: 

Хамасын удирддаг засгийн газрын мэдээлснээр Газын зурвас дахь 15 байшин тутмын 14 нь эвдэрч сүйджээ. Эндээс тав нь бүрэн сүйдсэнд тооцогдоно. Үүний улмаас Газын зурвас 42 сая тонн хог хаягдалд дарагдаад байна. Энэ нь Уэмбли цэнгэлдэх хүрээлэнг 180 давхарласантай тэнцэх хог хаягдал юм.

Харин НҮБ-ын тооцоолсноор Газын зурвасын нийт байшин барилгын 69 хувь нь гэмтэж сүйдсэн. Тэр дундаа 24 хувь нь бүрэн сүйдсэн. Газын хойд хэсгээс авсан хиймэл дагуулын зургууд сүйрлийн цар хүрээг бэлхэн харуулна. Тухайлбал, нутгийн хойд хэсэг дэх Индонезийн эмнэлгээс баруун тийш нэг километр хүрэхгүй зайд орших хороолол бүхэлдээ сүйрчээ.

Мөн одоогоор бүс нутагт үйл ажиллагаа эрхэлж буй ганцхан эмнэлэг байна.

Оршин суугчдын хорооллоос гадна ус, ариун цэврийн байгууламжийн гэмтэл асар их байна. Дайны өмнө Газачууд усны хэрэгцээнийхээ 80 хувийг гүний худгаас гаргаж авдаг байв. Тусламжийн агентлагуудын тооцоолсноор одоо эдгээр гүний худгийн ердөө найман хувь нь л ажиллаж байна. Бүс нутагт далайн усыг давсгүйжүүлэх цорын ганц үйлдвэр байсан боловч энэ нь мөргөлдөөний хөлд сүйджээ. Усны эх үүсвэрийг засч чадсан ч түүнийг түгээх дэд бүтэц маш их эвдэрсэн байна.

Мөргөлдөөн эхэлснээс хойш нийт хүн амын 90 хувь нь буюу 1.9 сая хүн дүрвэсэн. Дайн эхлээд ердөө зургаа дахь хоногт хамгийн олон тооны хүн дүрвэсэн. Тухайн үед Израилийн арми оршин суугчдыг зургаан цагийн дотор нутгийн хойд хэсгээс өмнөд хэсэг рүү дүрвэх тушаал өгсөн юм. Тэдний олонх нь Газын эргийн бүс нутагт майханд толгой хоргодож байв.

Гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр өдөрт 600 ачааны машин тусламжийн бүтээгдэхүүн Газад нэвтэрнэ. Өмнө нь өдөрт ердөө 68 ачааны машин нэвтэрч байв.

Эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр 1410 гэр бүлийн бүх гишүүн амиа алджээ. Мөн 3463 гэр бүлээс нэг л гишүүн амьд үлджээ. Хамгийн багадаа 35,055 хүүхэд эцэг эхээ алдсан байна.

ЭХ СУРВАЛЖ: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-20 202.9.46.20

Хүмүүс шашинд мунхарч, бие биенээ үзэн ядах нь ийм аюултай. Эвтэй найртай аж төрж болох л байсан.

Avatar

Нэргүй 2025-01-20 66.181.191.150

Орос Ираны тоглоом болсон Хамас бараг бүрэн сүйрсэн дээ

Avatar

Нэргүй 2025-01-20 202.21.107.6

MEDEEJ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж