ЭМГЭНЭЛ

ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ
(1942-2025)

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын тэргүүн, Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн, олон улс дахь байр суурийг бэхжүүлсэн, Монголын ард түмний эрхэм хүү Пунсалмаагийн Очирбат 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний учир таалал төгсөж, Монгол төр, Монголын ард түмэнд хүнд гарз тохиолоо.
Анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1942 оны нэгдүгээр сарын 23-нд буюу Морин жилийн өвлийн адаг сарын шинийн наймны өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын өвөлжөөнд малчин ард Пунсалмаагийн хүү болон мэндэлж, 1951-1960 онд Улаанбаатар хотын 8 болон 14 дүгээр дунд сургуульд суралцан, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр  төгсөж, 1975 онд техникийн ухааны дэд эрдэмтэн, 1999 онд эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.
П.Очирбат 1966 онд Аж үйлдвэрийн яамны мэргэжилтнээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайдын албыг хашиж байв.
Тэрбээр 1990 оны гуравдугаар сарын 21-нээс есдүгээр сар хүртэл БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, 1990 оны есдүгээр сарын 3-наас 1992 оны хоёрдугаар сар хүртэл БНМАУ-ын Ерөнхийлөгч, 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос  Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмнийхээ итгэлийг хүлээснээр 1997 оны зургадугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан юм.
П.Очирбат 1999-2001 онд Техникийн их сургуулийн удирдах зөвлөлийн дарга, 2000 оноос Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Экологи-тогтвортой хөгжлийн профессорын багийн тэргүүлэх профессор, 2004-2016 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, 2010 оноос Геологи, уул уурхайн сургуулийн зөвлөх профессороор тус тус ажиллаж байв.
Тэрбээр Монгол Улсын ШУА-ын гишүүн, академич бөгөөд Монгол Улсын Техникийн их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын Данкукийн их сургууль, Оросын Холбооны Улсын Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуулийн хүндэт доктор, АНУ-ын Везляены их сургуулийн Хүндэт хуульч, Казахстан Улсын Л.Н.Гумилевын нэрэмжит Евразийн үндэсний их сургуулийн Хүндэт профессор, Экологийн аюулгүй байдлын олон улсын академийн жинхэнэ гишүүн юм.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич, Экологийн аюулгүй байдлын олон улсын академийн жинхэнэ гишүүн, Дэлхийн Уул уурхайн шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, профессор П.Очирбат нь Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдалд үнэлэлт өгч, хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлсон “Монгол Улсын эрдэс баялгийн хөгжлийн стратеги ба экологи”, “Үнэт эрдсийн цогцолборын хөгжлийн стратеги”, “Нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн стратеги ба экологи”, “Ашигт малтмалын баяжуулалтын технологийн үндэс, уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” долоон боть, “Уул уурхайн эдийн засаг, бизнес, менежмент”  дөрвөн боть тэргүүтэй геологи, уул уурхайн мэргэжлийн асуудал дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон бие даасан болон хамтын томоохон бүтээлүүд, “Монгол Улсын Үндсэн хууль, хэрэгжилт, хяналт, судалгаа”, “Монголын Ардчиллын хөгжил”, “Тэнгэрийн цаг” зэрэг нийгэм-улс төрийн судалгаа, эрдэм шинжилгээний олон арван ном, товхимол, өгүүлэл, нийтлэл бичиж, уншигч түмний хүртээл болгожээ.
П.Очирбат Монгол Улсын Ерөнхийлөгчөөр долоон жил ажиллахдаа төрийн тэргүүний хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн зорилтын хүрээнд эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх, засаглалыг шинэчлэн төлөвшүүлэх, нийгмийн ойлголцол зөвшилцлийг хангах үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.
П.Очирбатын эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө байгуулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж 1972 онд Алтан гадас одон, 2005 онд Монгол Улсын төрийн дээд шагнал "Чингис хаан" тэргүүн зэргийн одон, 2022 онд “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” долоон боть хамтын бүтээлд  нь Монгол Улсын Төрийн шагнал тус тус хүртээсэн юм.
Тэрбээр ЗСБНХУ-ын хүндэт уурхайчин, Зөвлөлтийн “Уурхайчны алдар”  I, II, III зэргийн  одон, Эрчим хүчний хүндэт тэмдэг, Унгар Улсын хөдөлмөрийн гавьяаны одон, БНСУ-ын “Мү Гүн Хва” одон, АНУ-ын сайн дурынхны нийгэмлэгийн “Эрх чөлөөний бамбар”  одон болон бусад шагналыг хүртжээ.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбатын эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг, эвийг эрхэмлэгч, өв соёлыг дээдлэгч, ажилч хичээнгүй, тууштай  дүр төрх, зан чанар, шинжлэх ухаанч, зарчимч, бүтээлч  үйл хэрэг нь Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд орших болно.
Монгол Улсыг хөгжүүлэхэд оруулсан Таны хувь нэмэр, үйл хэргийг монголчууд бид үеийн үед хүндэтгэн дурсах болно.

У.ХҮРЭЛСҮХ, Д.АМАРБАЯСГАЛАН, Л.ОЮУН-ЭРДЭНЭ,
Г.БАЯСГАЛАН, Н.УЧРАЛ, Б.САНЖСҮРЭН,
Г.ӨНӨРБАЯР, Ж.ГОМБОЖАВ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ХарамсалтайХарамсалтай
22
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

56 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-20 66.181.181.14

Өнгөрсөн хүн муулахаа болиоч арай дэндүү юм. Ингэж оюуны доройтолд орчихсон юм уу хаашаа юм маань уншихгүй бол зүгээр орхичих нүгэл буяныг нь бурхан шүүг

Avatar

Нэргүй 2025-01-20 103.57.93.148

Болж муу хүүр Шарилан дээр нь очиж нэг шээнээ. Монголыг хорлосон муу шуналын тулам.

Avatar

Лорд 2025-01-20 139.5.218.9

Ум ма ни бад мэ хум

Avatar

Нэргүй 2025-01-20 103.212.119.51

муу сайнч МУ ын анхны ерөнхийлөгч шүү.алдаа оноо байгаа л биз.бурхандаа явсан хүнийг арай ингэж харааж зүхэж болохгүй байхаа.юм 2 талдаа шүү.монголдоо төрөөрэй.гүн эмгэнэл илэрхийлье.

Avatar

Нэргүй 2025-01-20 37.66.27.119

nasaaraa jargaad yvlaadaa

Avatar

Зочин 2025-01-20 203.91.115.249

монгол улсыг сүйрүүлсэн Цэдэнбал даргыг доромжилсон хүндээ..петрочайнаагиихандаа алуулсан байх өө.нүгэл нүдээрээ гарна ар араасаа яваарай даа булган сүүлтэй байгаараа даа

Avatar

Нэргүй 2025-01-20 103.57.92.76

Цэдэнбал даргыг Оросууд,мөн өөрийнх нь МАХН-ТХ-ны улс төрийн товчоо цолыг нь хасаж,одон мeдалыг нь эхнэрийнх нь хамт хурааж аваад даргыг дөнгөж оршуулаад дууссаны дараа хуулийн байгууллагынхан байцааж байсан гэж сонссон юм байна.Насан өөд болсон хүнийг муу хэлдэггүй ёстой биш үү.

Avatar

Нэргүй 2025-01-20 66.181.181.14

Цэдэнбал даргыг чинь аль 1984 онд МАХН-ын Төв Хороо өөрөө зайлуулаад Москвад цөлсөн Ардчилсан намд түй ч хамаагүй жаахан юм унш хөлдүү төмснүүдээ тэнэг оркоо дэлхийгээр битгий зарлаад чарлаад бай. МАХН-аас тодорсон Жасрай Ерөнхий Сайд чинь татаж аваагүй байж байгаад өнгөрсөн. Үүнд Ардчилал хамаа ч үгүй

Avatar

Зочин 2025-01-20 59.153.115.119

МОНГОЛЧУУДЫН ЗАН ААШ , ХАРЬЦАА , ХҮНЛЭГ ЁС , МОНГОЛ ЗАНШИЛ АЛГА БОЛЖ ЗЭРЛЭГШИЖ БАЙГАА ХҮМҮҮС БОЛОО ЮУ ДАА .АРГА Ч ҮГҮЙ ЮМ ДАА. ТӨРИЙН ӨНДӨРЛӨГ ЕРӨНХИЙ САЙД , АОТЫН ДАРГААСАА ЭХЛЭЭД х****л ХЭЛЭЭД ХАЗГАЙ МУРУЙ ЯРИАД БАЙХАД ЧИНЬ.. ТЭНГЭРТ ДЭВШСЭН ХҮМҮҮСЭЭ ХЭЗЭЭ МОНГОЛЫН АРД ТҮМЭН АРДААС НЬ МУУ ХЭЛЖ БАЙСАН БИЛЭЭ . ҮНЭН МУУХАЙ СОНСОГДОЖ БАЙНА . ЯМАР НЭГЭН ЮМЫГ ХАРЬЦУУЛААД БОДООД ҮЗЭЭРЭЙ. АЛДАА ОНООТОЙ ХОРВООД ЭНЭ ХҮНД ЗӨВ ТАЛ ИХ БАЙСАН ШҮҮ. БОЛЬЦГОО Л ДОО

Avatar

1 2025-01-20 59.153.112.34

Ум мани бад мэ хум

Avatar

Нэргүй 2025-01-20 66.181.181.125

Ард түмнийг жинхэнэ тэнэг болгосон хүн дээ. Үзмэрч Дашцэрэн гээд л элий балай юмнуудтай нийлж, Азийн бар биш баар болгосон ийм л гавьяа тай даа. Одоо энэ. ардуудыг нь хар зөв юмны төлөө тэмцэж чадахгүй тэмцлээ гээд шийдвэрт хүрч чадахгүй ганц хоёр хоног тэнэг зүйл ярьж орилж бгаад л байхгүй.

Avatar

Хариулт 2025-01-20 59.153.115.119

ХҮН өөрөө л тэнэг болно уу гэхээс хүн хараад тэнэг болдог юм гэж хаана ч байдаггүй .ОЮУНЫ ХООСРОЛД ОРЖЭЭ ЧИ . УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

Avatar

Чулуунбаатар 2025-01-20 59.153.113.96

эмгэнэл илэрхийлье ум маани бадми хум

Avatar

Зочин 2025-01-20 103.10.21.22

тамдаа тавтай морил сайнаар дурсах шалтгаан алга муусайн авилгач нар сайн хараад ав үүнээс ч илүү доромж үг сонсох байх шүү үйлдэл бол энүүхэнд юм болно Монголын хөрсөнд аятай булуулахгүй л байх

Avatar

Нэргүй 2025-01-20 202.126.89.61

tamsag bulangiin neftiig xytaduudad xeden jileer geree xiij idsen bilee ard tvmen martaagvil bxdaa

Avatar

Нэргүй 2025-01-20 66.181.160.120

Одоо болохын бишүү.

Avatar

Нэргүй 2025-01-20 66.181.188.57

Монголчууд хэцүү үед бүсээ чангалж байж топ хийсэн байшин хашаа өгч байж билээ.

Avatar

Нэргүй 2025-01-20 203.91.115.46

Хүнд өгсөн юмаа нэхэх нь муухай. Нэгэнт өөрийн болгосон юм бол тэр түүгээрээ яах нь өөрийнх нь дур шүү дээ. Би лав муу эцгийнхээ надад өгсөн Толгойтод байдаг 3 тал хашаанд махаа зулгааж барьсан, үнэн хэрэгтээ ах дүүсийнхээ тусламжаар боссон, нам даралттай муу байшингаа бодох юмгүй хямдхан зараад байрны урьдчилгаа босгож л байсан даа. Муу эцэг маань, ах дүүс маань хаа очиж надад үг хаяагүй шүү. Эхлээд бид бүгдээрээ шахуу тэр хашаанд амьдардаг байсан юм. Тэр байшингийн тоосгыг гэхэд л муу эгч маан

Avatar

Нэргүй 2025-01-20 203.91.115.46

ь биеэ үнэлэх нь халаг явж байж ажлаасаа гаргаж өгч байсан даа. Орчлонгийн юм ээлжтэй. Би тэдэндээ учиргүй их юм өгөөгүй ч халуун зуураа нэмэр тустай л явна даа.

Avatar

Нэргүй 2025-01-20 203.91.115.53

1942 он цагаан сараас өмнө МЛГОЙ ЖИЛ

Avatar

Нэргүй 2025-01-20 202.126.91.216

ЖИНХЭНЭ ЭР ХҮН БАЙСАН ДАА, ТЭНГЭРТ ТАНЫГ САЙНААР ХҮЛЭЭЖ АВНА.

Avatar

Нэргүй 2025-01-20 192.42.116.191

УМ МАНИ БАДМЭ ХУМ анхны ардчилсан ерөнхийлөгч одоо бодохнээ ухаалаг хүн байжээ Монголчуудыг муу зүйлээс хол л байлгаж чадсан байна.

Avatar

зочин 2025-01-20 66.181.160.96

Ухаантай хүн байсан
Стануудын дарангуйлагч нар шиг Монголстаны дарангуйлагч болчих бүрэн боломж байсан да …
Батүүл Элбэгдорж хоёрыг нь буудажж унагаад үлдсэн хэдээс нь 5 ; 10 ийг бариад шоронд хийчхэд л нам л болох байсан шд…Тэгээсээ гэж хүлээж байсан новшнууд ч олон байсан дөө

Avatar

444 2025-01-20 43.228.129.131

Ум сайн амгалан болтугай

Avatar

Нэргүй 2025-01-20 202.9.40.54

тэнгэрт сайн төрөлөө олоорой…..

Avatar

зочин 2025-01-20 66.181.186.59

Энэ хүнийг зориуд зохион байгуулалтай харлуулж мушган гуйвуулах ардчилалын гажуудал үг хэлэх зрх чөлөө утга учиргүй доромжлол гүтгэлэг болон хувирчээ Уул уурхай эрчим хүчний салбарын ажилчин албан хаагчдын хүндтгэл хүлээсэн ерөнхий инженер сайд эрдэмтэн доктор хүн байсан Гүн эмгэнэл илэрхийлье ,,

Avatar

зочин 2025-01-20 66.181.188.107

ЖЕНКОГИЙН троллууд ажилдаа оржээ.

Avatar

Нэргүй 2025-01-20 66.181.181.14

За битгий хуцаад бай тэр сэтгэл мэдрэлийн эмнэлэгтээ очиж эмээ уу мангар минь үүнд Баттулга ямар хамаатай юм

Avatar

Нэргүй 2025-01-20 203.91.115.46

П.Очирбат бол 1-рт Халх хүн, 2-рт Оросуудын нөлөөгөөр бус Монголчуудын өөрсдийнх нь томилгоо, сонгуулиар тодорсон анхны удирдагч байсан юм. Үүнд л бид өнөөдөр ач холбогдол өгөх ёстой. Ингэснээрээ бид нэгдмэл нэг улс, биеэ даасан, Оросын нөлөөнөөс ангид гэдгээ харуулах боломж гарч ирж буй юм.

Avatar

Нэргүй 2025-01-20 110.12.92.39

Сартуул хүн

Avatar

Нэргүй 2025-01-20 98.247.142.118

хятад хун

Avatar

Нэргүй 2025-01-20 98.247.142.118

халх буюу монголын хятпд хун байсан

Avatar

Нэргүй 2025-01-20 202.9.46.25

Луйварчин үхэж далд оржээ

Avatar

Нэргүй 2025-01-20 202.70.38.50

Ард түмний хүү ч гэх шиг хэн тэгээд байгаан ард түмний нэр барьсан арчаагүй зангаа хая

Avatar

Нэргүй 2025-01-20 103.71.101.237

Ом мани пад ми хум. Дахин Монголдоо эргэн төрөөрэй. Та хамгийн сайн ерөнхийлөгч байсан. Нефтийн ордын учрыг Жасрай Энхбаяр мэднэ шүү. Очирбат асан ажлаа өгчихсөн байсан юм билээ.

Avatar

ИРГЭН 2025-01-20 66.181.191.209

Тэнгэрт нэг нэртэй, Газарт мөртөй явахгүй бол , Төрөл арилжсан цагт Түмэн олон өрөвддөггүй л аж,,,,,,,,

Avatar

DGG 2025-01-20 103.212.117.236

МОГОЙ ЖИЛИЙН ӨВЛИЙН АДАГ САРД ТӨРСӨН ХҮН БАЙНА Ш ДЭ. ЯАГААД МОРИН ЖИЛИЙН ГЭЖ БИЧЭЭД БАЙНА. ЗУРАГ ТӨӨРӨГ НЬ БУРУУДЧИХВИЙ ДЭ. УМ МА НИ БАД МЭ ХУМ.

Avatar

Зочин 2025-01-20 66.181.168.8

Ум ма ни бад мэ хум, Ум ма ни бад мэ хум, Ум ма ни бад мэ хум
Дараа төрлөө хурдан олог ээ

Avatar

Нэргүй 2025-01-20 66.181.188.147

МУУГАА ҮЗЭЖ ҮХЭЭД ҮР УДМААРАА СҮЙРЧ ТАМД ОЧИХ ЁСТОЙ ЧАРЛБАА ӨМХИИ ХАМАРТ х***а ОЧИБАТ

Avatar

Нэргүй 2025-01-20 203.91.115.46

Муугаа үзсэнгүй дээ. Сүн гээл хамар дороос чинь босоод сүнс нь дээшээ явчихлаа. Арай өөр хүн байжээ. Хэдэн ерөнхийлөгчүүд дотор хулгайн замаар яваагүй цор ганц нь байлаа гэж. Тэр ядахдаа хууль зүйн мэдлэгтэй хүн байсан юм.

Avatar

З о чин 2025-01-20 203.91.115.249

яг тийм

Avatar

Нэргүй 2025-01-20 103.168.34.66

Mongolin hulgaichiin eheleh bi bolgoh bolomj bii bolgson archaagui pz daa bsn uhej dald orj ashgui

Avatar

Нэргүй 2025-01-20 203.91.115.46

Энэ хүнийг зохион байгуулалттайгаар харлуулах ажлыг одоогийн эрх баригч нам Ман, тухайн үеийн Махн хийсэн юм. Түүнийг намаасаа гарч соцдекүүдтэй нийлэн өөрсдийнх нь хүний эсрэг нэр дэвшин ялалт байгууллаа гэж хорсон зохион байгуулалттайгаар удаан хугацаанд гүтгэж нэг ёсондоо хилмэгдүүлсэн. Гэвч энэ хүн ганхийгээгүй. Энэ нь түүний хүн чанар, эрийн жудаг, нүнжигийг харуулж байна. Түүний дандаа ёжтой, басамжилсан маягаар өрсөлдөгчидтэйгөө харилцдаг байсан нь ийм үндэслэлтэй. Бүхэл бүтэн улсын эрх б

Avatar

Нэргүй 2025-01-20 203.91.115.46

аригч томоохон намыг сөрж ганцхан хүний орон зай үүсэхэд тэрбээр хэт нэг талыг барилгүй, үзэл бодол, ардчилсан зарчимд үнэнч тууштай байж, эрх баригчдын алдаатай бодлогыг дэмжихгүй, үргэлж олон түмний улсын эрх ашгийн талд зогсдог байсан тул Махн түүнд нь хорсож өчүүхэн үг үйлдэл, өө сэв дээр нь мушгин гуйвуулж хар пиар хийдэг байсан. Энэ бүхэн баримттай. -Азийн бар, -нефтээр дээлээ мялаах, -тансаг байна гэх хэллэг, -төрийн төмөр нүүр гэх мэт хар пиарын сэдвүүдээрээ Махн буюу одоогийн Ман түүни

Avatar

Нэргүй 2025-01-20 203.91.115.46

йг увайгүй муухайгаар гүтгэн доромжилж, ард түмэнд нэр хүндийг нь харлуулан гутаахыг байнга оролддог байв. Өнөөдөр ч гэсэн тэд түүнийг үл тоон, сонгуулийн багийн тролуудаараа зохион байгуулалттайгаар сошиалд гутаан доромжилж, дурсгалыг нь үл хүндэтгэсэ байдлаар хандаж буй нь бас л өс хонзонгоо тайлж буй хэлбэр юм. Шударга, зөв явдалтай нам байсан бол өнөөдөр үндэстний хэмжээнд гашуудал зарлаж, түүний дурсгалыг хүндэтгэж төрийн далбааг 3 өдөр бөхийлгөх байлаа

Avatar

Зочин 2025-01-20 202.131.240.147

Гүн эмгэнэл илэрхийлье. Ум маани бад мэ хум.

Avatar

Иргэн 2025-01-20 122.201.19.99

Ум ма ни бад ми хум

Avatar

Нэргүй 2025-01-20 202.55.191.194

Монгол улсыг тоносон нэг хулгайч л үхэж, гарзгүй гайтай луйварчин "ховдгийн гай"

Avatar

205.55.191.194 энэ кодоор чамайг олоод гомдол гаргана 2025-01-20 14.1.81.187

Төрийн тэргүүн байсан агсаны нэр хүндэд халдсан хэргээр гомдол гаргах эрх нээлттэй. Урт хэл хүзүү орооно амаа сэдэж бур

Avatar

Нэргүй 2025-01-20 103.168.34.66

mai bandi chin bas namaig olood gomdoloo gargaarai atsn mine

Avatar

Нэргүй 2025-01-20 202.55.191.194

Луйварчинаа өмөөрсөн бас нэг луйварчин минь чаддаг юм олоочдээ олоод ирвэл ам дүүрэн саваавчч өгье хурдлаарай золбин гөлөөөг

Avatar

Зочин 2025-01-20 66.181.161.110

Чи энэ хүнээс юу ч олж долоохгүй. Учир нь тэр эрх барих хугацаандаа, энэ хэдэн ерөнхийлөгч дотроо хулгай хийж, албан тушаалаа буруугаар ашиглаагүй цор ганц нь байсан юм. Монголын ард түмэн мунхаг. Ман увайгүй. Түүнийг намаасаа гарч өөр намаас нэр дэвшсэнд хатуурхан үргэлж улыг нь шагайн, элдэв хүмүүсийг тухиран, мууг нь үзэх гэж байнга хар пи ар хийдэг бсан, одоо ч хийсээр байгааг ойлгодоггүй тэнэг ард түмэн. Тэр хүсвэл Монголын Назарбаев болж болох байсан. Гэвч тэр тэгээгүйг баримт харуулна.

Avatar

Нэргүй 2025-01-20 66.181.181.14

Цэдэнбал даргыг 1984 онд МАХН Төв Хороо Оросын даалгавараа огцоруулж Москва руу цөлсөн бас МАХН Төв Хороо бүх цол хэргэмийг нь хүчингүй болгож хурааж авсан түүх бол түүхээрээ байх ёстой. МАХН-аас бүр Цэдэнбалын тойрон хүрээлэгч гэж олон хүмүүсийг зохион байгуулалтайгаар хэлмэгдүүлсэн тэр үед Ардчилсан нам ч байгаагүй

0 0
Avatar

Нэргүй 2025-01-20 202.179.27.70

zuheed baigaa nuhduud turiin esreg gesen ug uu turiin unduruud ni emgenel ileh

Avatar

Нэргүй 2025-01-20 202.55.191.194

төрийн эсрэг бус хулгайч луйварчдийн эсрэг гэсэн үг

Avatar

БИД БҮХЭН 2025-01-20 66.181.160.62

С. Баяртай харьцуулахад О бол нэрт өртэй удирдагч байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж