Жагсаалын чимээ цочоо өгөв үү гэлтэй Засгийн газар танхимаараа хоёр долоо хоног дараалан Бямба гариг бүр тогтмол хуралдаж, нийслэл Улаанбаатар хотыг утаа, түгжрэлээс нь салгах асуудлыг хэлэлцсэн нь “Одоо л нэг фронтоороо довтолцгоож олон жилийн хур асуудлыг шийдэх шийдэлд хүрэх нь үү” гэдэг хүлээлт үүсгээд байна.
Нийслэлийн гэр хорооллын 200 мянга гаруй яндангаас ялгарах утаа хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгаа нь нэгэнтээ батлагдсан тул одоо хэрэглэж байгаа түлшийг өөрчлөх, цаг алдалгүй цахилгаан, дулааны эх үүсвэрээ нэмэгдүүлж, орон сууцжуулах шаардлага тулгарч буй юм.
Нийслэлээс энэ онд түгжрэлийг бууруулах хүрээндТуулын хурдны зам, шинэ тойрог зам, тусгай замын автобус зэрэг ес, агаарын бохирдлыг бууруулах ТЭЦ-5, Сэлбэ, Баянхошууг орон сууцжуулах төсөл зэрэг тав, Шинэ цэнгэлдэх хүрээлэн, Туул усан цогцолбор, Шинэ зуунмод хотын дэд бүтэц зэрэг долоон мега төслийг хэрэгжүүлэх зорилт тавиад буй.
Ерөнхий сайдын зүгээс өнгөрсөн Бямба гаригт хуралдсан Шуурхай штабын хуралдаанаас орон сууцжуулах хүрээнд дараах зохицуулалт хийх чиглэл өгчээ. Үүнд, Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөлтөөр газар чөлөөлөлтөд ашиглах зорилгоор Хөгжлийн банкнаас чанаргүй зээлийн өр төлбөртөө хураан авсан “Шинэ Яармаг” цогцолбор хороолол төслийн ашиглалтад орсон 30 орон сууц, дуусаагүй 7 блок 540 айлын орон сууцны барилгыг тодорхой нөхцөлөөр нийслэлийн өмчлөлд шилжүүлэх шийдвэрийн төслийг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрт үүрэг болгожээ.
БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Солонго 1, 2” орон сууцны хорооллын 2025 онд санхүүжүүлэх эх үүсвэрийг батлагдсан ажлын төлөвлөгөөтэй уялдуулахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав.
Нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад барилгын ажлын үе шатны зөвшөөрлүүдийг нэг удаа нөхөн олгох асуудлыг судалж, шийдвэрлүүлэх саналаа ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах, нийслэлийн эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх “Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨТҮГ-ыг байгуулах зөвшөөрөл олгох Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж Засгийн газрын дараагийн хуралдаанаар шийдвэрлүүлэх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өгөөд байна.
Улаанбаатар хотын хур асуудлыг шийдвэрлэхэд парламентын гишүүд ч дэмжлэг болж ажиллахаар ажлын хэсэгт багтаад буй.
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.187.106
Данх удахгүй зайлнаа. Хулгайч Жонхуугийн гар хөл Данхыг л хамгийн түрүүнд огцруулах хэрэгтэй болно шүү
Нэргүй 4 цагийн өмнө 103.212.116.235
mungu idehees uur bodolgui, dur uzuulsen hogiin yumnuud.