Сарын сүүлээр хүйтний эрч эрс чангарна

Сарын сүүлээр хүйтний эрч эрс чангарна

Сарын сүүлээр хүйтний эрч эрс чангарна

Цаг уур орчны шинжилгээний газраас 10 хоногийн урьдчилсан мэдээг танилцууллаа. Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байсан бол 24-нөөс ихэнх нутгаар эрс хүйтэрч, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Тодруулбал, нэгдүгээр сарын 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Улаанбаатарт 24-25-нд цас орж, цасаар шуурах бөгөөд бусад өдрүүдэд хотод цаг агаар тогтуун байна.

Нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт нийт нутгаар хүйтрэх бөгөөд 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 27-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа.

Дээрх хугацаанд салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 22, 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Тиймээс хол газар зорчих, малд явахтай сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Мөн орон нутагт зорчихдоо зам товчлох нэрийдлээр гол, мөрөн дээгүүр зорчихгүй байхыг зөвлөлөө. Учир нь ихэнх гол мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа ч өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-45 см бага зарим голуудад харз халиа тошин гүйж, мөс нимгэрсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.41.125

Байгалийн баялаг ард түмний баялаг хулгайлж гудрсн үмхиы хулгаыч х***а манж хог шаарууд удахгүй л***р блноо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж