"ТикТок" платформыг АНУ-д хориглох шийдвэр нэгдүгээр сарын 19-нөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх байсан ч "ByteDance" үүнээс урьтан аппликейшнээ түр хааж буйгаа зарласан билээ. Тэгвэл энэхүү хоригийг түр цуцлах тушаал гаргана гэж шинэхэн ерөнхийлөгч Дональд Трамп амласнаар хэрэглэгчийн үйлчилгээ эргээд сэргэж байна. Трамп Ням гаригт "Truth Social" платформдоо "Хуулийн хориг хүчин төгөлдөр болохоос өмнөх хугацааг сунгах тушаал гаргана" гэжээ.
Мөн "АНУ хамтарсан компанийн 50 хувийг эзэмшихийг хүсч байна. Ингэснээр бид платформыг аварч, найдвартай гарт байлгана" гэжээ.
"ТикТок" эргэн сэргэсэн даруйдаа Трампад талархал илэрхийлсэн попап мессежийг гаргасан байв. Тус мэдэгдэлд Трампад хандан шаардлагатай баталгааг өгсөнд талархал илэрхийлж, платформыг АНУ-д байлгах урт хугацааны шийдэл дээр хамтран ажиллана гэжээ.
Дашрамд дурдахад, Трампийн тангараг өргөх ёслолд "ТикТок"-ийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чю оролцох төлөвтэй байна.
Трамп өмнө нь "ТикТок"-ийн хоригийг дэмжсэн байр суурьтай байв. Гэвч сүүлийн үед түүний үзэл бодол өөрчлөгдөж, платформыг "дулаахан газар" гэж нэрлэх болжээ. Учир нь ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр түүний бичлэгүүд "ТикТок" дээр олон тэрбум хандалт авсан аж. Тус платформ нь АНУ-ын олон сая хэрэглэгчийн дунд маш их алдартай бөгөөд сонгуулийн үеэр залуу сонгогчдод хүрэх үнэ цэнтэй хэрэгсэл болж чаджээ.
Нэргүй 38 минутын өмнө 122.201.23.83
Манай удирдагч нар 34 хувь эзэмшинэ гээд мөнгө хусдаг шиг
Нэргүй 4 цагийн өмнө 202.9.41.125
Худлаа ш** хулгайч хужаагуудаас сэжиглн шдэ.
Нэргүй 4 цагийн өмнө 202.9.41.125
Худла ш** хжлгайч хужаагууд сэжиглн шдд