Өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймагт хоёр, Хэнтий аймагт нэг, Булган аймагт нэг гал түймрийн дуудлага тус, тус бүртгэгджээ. Тодруулбал,
-Сэлэнгэ аймаг, Баянгол сум Хараа багийн Ар зүрх гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 202 км, сумын төвөөс урд зүгт 40 км/ өвс шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 19-ний өдрийн 15:38 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын хураалттай 1000 боодол өвсөөс 60 боодол өвс шатаж байсныг унтраажээ.
-Хэнтий аймаг, Хэрлэн сум Сариг багийн 20 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 19-ний өдрийн 16:22 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 12х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг алба хаагчид ажиллаж унтраасан байна.
-Булган аймаг, Дашинчилэн сум Сүүж багийн Цэцэрлэг хорооллын долдугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг нэгпүгээр сарын 20-ны өдрийн 00:25 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг алба хаагчид ажиллаж унтраажээ.
-Сэлэнгэ аймаг, Шаамар сум Дэлгэрхаан багийн хоёрдугаар хэсэгт /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км/ амбаар шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 20-ны өдрийн 07:11 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 5х4 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Энэ өвөл хур тунадас бага орсон учир хаврын улиралд ой хээрийн түймэр их гарч болзошгүй гэж Онцгой байдлын газраас мэдээлсэн. Тиймээс иргэд болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав.
Холбоотой мэдээ