Ж.Пунцаг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргажээ

Ж.Пунцаг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргажээ

Ж.Пунцаг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргажээ
Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас 2022 оны нэгдүгээр сарын 19-нд гүйцэтгэх ажиллагаа явуулж "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцагийг саатуулсан билээ.
Улмаар 2022 оны нэгдүгээр сарын 25-нд АТГ-аас Ж.Пунцагийн яллагдагчаар татаж, 2022 оны нэгдүгээр сарын 26-нд тэрбээр "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод Аудитын албаны даргын ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байдаг. Түүнийг хоёр жилийн хугацаанд АТГ-аас саатуулан, шалгаж байсан юм.
Түүнд холбогдох хэргийг мөрдөн шалгаж, прокуророос Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч 2023 оны хоёрдугаар сарын 27-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм.
Ийнхүү хэргийн мөрдөн байцаалт 2023 оны наймдугаар сард дуусч хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн байдаг. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны аравдугаар сард болж, Ж.Пунцагийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 12 сая төгрөгөөр торгох ял оноосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Ж.Пунцаг анхан шатны шүүхээс оноосон торгох ялыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан талаар эх сурвалж мэдээллээ. Одоогоор шүүх хурал товлогдоогүй байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-20 202.126.88.104

ТОРГОХЫГ ГОЛЖ ДАВЖ ЗААЛДАЖ БАЙГАА БОЛ 12 ЖИЛ ХОРИХ ЯЛ БАЙВАЛ БОЛОХ ЮМ БИШ ҮҮ. ГОЛСОН ЮМ ГОЛД ОРНО ГЭГЧЭЭР …

Avatar

Нэргүй 2025-01-20 66.181.180.124

намайг хорих буюу цаазаар аваад өг гэж давсан юм гэсэн

Avatar

1234 2025-01-20 202.5.202.32

Ерөнхий сайд данхын найз гээд онгирч буцаад УБТЗ-д орно гээд явж байна гэсэн.

Avatar

Нэргүй 2025-01-20 66.181.181.54

чадна л даа муу луйварчингууд.

Avatar

Нэргүй 2025-01-20 124.158.126.107

харин ч хөнгөн ял өгсөн байна. арай даварсан уу. ичиж амьдраач ээ

Avatar

Нэргүй 2025-01-20 66.181.187.111

muuhai shunaltai ymaaa arai ch deeee ireedui maani burheg bna daa

Avatar

Нэргүй 2025-01-20 103.212.117.41

Торгуулах дургүй байгаа бол хорих ял өгчих л дөө!! Тэгвэл баярлалаа гэх байх??

Avatar

Нэргүй 2025-01-20 43.228.129.131

За за эрхэлчих юм байна л даа

Avatar

И 2025-01-20 103.168.34.189

энэ хүүхэн царайлсан пялдага 2000 аад оноос л ГИХГ-ас хулгайн замд орсон, хэзээ ч засрахгүы юм бналдаа. Ууланд мод хийлгэ.

Avatar

Даваа 2025-01-20 66.181.181.20

ene nohor butehgui ee

Avatar

Нэргүй 2025-01-20 192.82.88.115

за муу Пунцуухай ял чинь багадсан байна шоо дурак минь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж