З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

НЭМЭЛТ: 

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэрэг өнөөдөр дахин анхан шатны шүүхээр хэлэлцэгдэх байсан ч хойшилжээ. Хэрэгт хяналт тавьж буй прокурор шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр тус шүүх хурлыг ирэх хоёрдугаар сарын 03-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРЫН ХЭРГИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийг өнөөдөр /2025.01.20/ 12.00 цагт дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр товложээ.

Хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2024 оны гуравдугаар сард болж, шийдвэрээ танилцуулсан. Тухайн үед Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.

Тэгвэл Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг /2024.09.25/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн байдаг.

Тодруулбал, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгахаар зохицуулсан атал шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй байхаас гадна хэргийн оролцогчдоос шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ журам зөрчсөн, шүүх хуралдааны тэмдэглэлийн огнооноос өөр огноотой тэмдэглэлд засвар оруулсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн, шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг шийтгэх тогтоолд тодорхой тусгахаар хуульчилсан байхад энэ талаарх дүгнэлтийг хийгээгүй, хэргийн үйл баримт, гэм буруугийн хамтран оролцсон нөхцөл байдлын талаарх нотолгооны баримт, мэдүүлгүүд өөр хоорондоо харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж, хэргийг дахин хэлэлцэхээр болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.71.101.237

Цөвүүн цагийг ашиглан Жэнко, Энхболд хоёр монголын ашигтай чухал үйлдвэр Талх чихэр, Махимпекс, Баянгол з/буудал …. луйвардаж авсан. Тэр үед атигар Энхболд Төрийн өмчийн хорооны дарга байсан. Сүүлдээ жонхуу АПУ -г авах гэж оролдоод сайн эр Батхүү асанд алдсан. Хэрвээ Энхболд ТӨХ -ны дарга хэвээрээ байсан бол АПУ жэнкод очих байлаа. Бурханы авралаар АПУ зөв хүндээ очиж төсөвт сайн төлдөг. Мэдээжээр, Энхболд Жэнкогоос шагналаа нууцаар авсаар ….

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.131.225.242

Тавантолгойг монголчуудад авч үлдсэн З.Энхболд эх орончийг яаж дарханы замын хулгайч Энх-Амгалантай зүйлрэх билээ алдас болно.З.Энхболд тавантолгойг шинхуайд өгүүлчээгүйн тулд өнөөгийн МАН ын олон нүүрсчин хулгайч тэрбумтангууд төрж МАН 16 оноос хойш нүүрсний мөнгөөр төрийн эрхийг худалдан авч байгаа юм шүү дээ. Тиймээс МАН Энхболдыг яллах биш шагнавал таарна.Энхболд байгаагүй бол амарбаясгалан ч өнөөдрийн суудалдаа үгүй байх байлаа.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.71.101.237

Таван толгойд аймшгийн хулгай гарсаныг бүгд мэдэж байгаа. Чухамдаа энэ хулгайг хийхийн тулд З.Энхболд Жэнко нар Таван толгойн эрүүл зөв төслийг улайран унагасан. Таван Толгойг 100 жилээр зүгээр өгөх гэж байсан гэж эрүүл бус суртал ухуулгыг энэ хоёр хийдэг байсан.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.183.133

суртал ухуулга бишээ,хятадын тал луйвар байсныг хүлээн зөвшөөрч зөвхөн 2 улсын засгийн газрын хооронд 3дагч этгээдийн оролцоогүйгээр гэрээ байгуулахаар тохиролцсон нь Таван Толгойг 100 жилээр зүгээр өгөх гэж байсан үнэн байсныг гэрчлээд байгаа юм бишүү???

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 212.102.51.92

гэмт үйлдлээ нууж ялгүй мултарчих гээд л арга чарга бүрийг хэрэглээд байна уу.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.161.110

Гөлийсөн хулгайчууд!

Avatar

Зочин 4 цагийн өмнө 103.212.117.27

Зико Женко нарын бүлэглэл С1ТВ-ээр өчигдөр Элбэгдорж,т Энхсайхан нарын эсрэг мэдээлэл цацлаа. Нөгөө л нүүрсний гэрээ, төмөр зам.АН-ын 2 Ерөнхийлөгч ЭМЭЭЛИЙН ХОЁР БҮҮРЭГ ШИГ ХОЁР ТИЙШЭЭ ХАРААД ҮЗЭЛЦЭЭД УДЛАА ШҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж