Колумб: Энхийн хэлэлцээ амжилтгүй болсноос 80 хүн үрэгдэв

Колумб: Энхийн хэлэлцээ амжилтгүй болсноос 80 хүн үрэгдэв

Колумб: Энхийн хэлэлцээ амжилтгүй болсноос 80 хүн үрэгдэв

Колумбын засгийн газар Үндэсний чөлөөлөх армитай энхийн хэлэлцээр байгуулж чадаагүйн улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд 80 гаруй хүн тус улсын зүүн хойд мужид амиа алдсан гэж албаны хүн мэдэгдэв. Тодруулбал, Ням гаригт Үндэсний чөлөөлөх арми Хойд Сантандерын иргэдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд хүчирхийлэл ашиглажээ. Хүний амь эрсэдсэнээс гадна 20 хүн хүнд шархадсан талаар захирагч Уильям Виллемизар мэдэгдсэн байна. Хохирогчдын дунд олон нийтийн удирдагч Кармело Герреро болон энхийн хэлэлцээрт гарын үсэг зурахыг оролдсон долоон хүн байсан аж. Албаныхны мэдээлснээр, халдлага Венесуэлийн хилийн ойролцоох Кататумбо мужид байрлах хэд хэдэн хотод болсон бөгөөд энхийн хэлэлцээрт оролцож байсан дор хаяж гурван хүнийг барьцаалсан байна. Мянга гаруй хүн бүс нутгаас дүрвэж, зарим нь ойролцоох намгархаг ууланд эсвэл засгийн газрын хамгаалах байранд хорогдож байна.

Колумбын Кататумбо мужид зэвсэгт бүлэглэлүүд, ялангуяа Үндэсний чөлөөлөх арми болон 2016 онд энхийн хэлэлцээр байгуулсны дараа татан буугдсан Колумбын хувьсгалт зэвсэгт хүчний хооронд мөргөлдөөн үргэлжилсээр байгаа.

Хүчирхийллийн улмаас өнгөрсөн жилүүдэд олон мянган хүн гэр орноо орхин дүрвэсэн юм. Зарим хүмүүсийг Колумбын арми аварсан байдаг ч тусламжийн нөөц хангалтай хүрэлцэхгүй байгаагийн улмаас хангалттай хэмжээний аврах ажиллагаа явуулж чадахгүй байгаа аж. Батлан ​​хамгаалахын сайд Иван Веласкес тэргүүтэй засгийн газар хүнсний болон эрүүл ахуйн хэрэгсэл зэрэг тусламж үзүүлэхээр ажиллаж, аюулгүй байдлыг хангахын тулд мөргөлдөөн гарч буй бүс нутгуудад цэргээ байршуулж буй. Гэвч албаныхан хүчирхийлэл даамжрах вий гэдгээс одоог хүртэл болгоомжилж байгаа юм.

Үндэсний чөлөөлөх арми энгийн иргэдийг онилж байна гэж Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин буруутгадаг. Харин үүний хариуд Үндэсний чөлөөлөх арми өрсөлдөгчөө нийт хүн амыг эрсдэлд оруулсан үйлдэл хийдэг гэж буруутгаж, бууж өгөхийг шаардаж буй. 2016 оноос хойш одоог хүртэл Үндэсний чөлөөлөх арми болон засгийн газрын хооронд энхийн хэлэлцээр байгуулах хурал болж байсан ч бүтэлгүйтсээр байгаа юм. Улмаар хохирогчдын тоо нэмэгддэг аж.

Зөрчилдөөний гол шалтгаан нь хилийн бүс дэх кока тариалангийн талбайн хяналтаас үүдэлтэй.

Түүнчлэн, Үндэсний чөлөөлөх арми өөрсдийгөө улс төрийн босогчдын бүлэглэл гэж хүлээн зөвшөөрөгдөхийг шаардаж байгаа нь хэлэлцээрийг бүтэлгүйтэхэд хүргэдэг гэж албаныхан үздэг байна. Гэсэн хэдий ч энгийн иргэдийн амь нас эрсдэж байгаа тул орон нутгийн захирагчид засгийн газраас энхийн хэлэлцээр хийхийг шаардаж буй.

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж