Юн Сук Ёлыг саатуулах хугацааг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2025.01.20-нд нийтлэгдсэн

Юн Сук Ёлыг саатуулах хугацааг сунгалаа

Юн Сук Ёлыг саатуулах хугацааг сунгалаа

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг өнгөрсөн сард цэргийн онц байдал тогтоохыг оролдсон хэргээр Лхагва гаригт баривчилсан билээ. Ерөнхийлөгчийн хамгаалалтын баг болон мөрдөн байцаагчид хооронд долоо хоног үргэлжилсэн маргааны эцэст 64 настай Юныг баривчилсан.

Тэгвэл Сөүлийн шүүхээс түүнийг саатуулах хугацааг 20 хүртэл хоногоор сунгав. Лхагва гаригт баривчлагдсанаас хойших дөрөв хоногийг энд оруулан тооцно. Хэрвээ Юн суллагдвал нотлох баримтыг устгаж магадгүй гэж шүүх үзэж байна.

Шүүхийн шийдвэр гарахын өмнө Юны дэмжигчид шүүхийн байрны гадаа цуглан жагсчээ. Цагдан хорих хугацааг сунгасны дараа тэд хүч хэрэглэн шүүхийн байр руу нэвтэрсэн бөгөөд олон ч хүн баривчлагджээ. Нэгдүгээр сарын 3-ны баривчилгааны оролдлогын үеэр ч ийм дүр зурагтай байв.

Өмнөд Солонгосын парламент Юнд импичмент зарлаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн боловч Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрийг гаргах юм. Өдгөө түүнийг улс орныг үймээн самуунд татан оруулж, бослого дэгдээсэн хэргээр Өндөр албан тушаалтнуудын авлигатай тэмцэх газар шалгаж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж