Хошорюү С.Бямбасүрэн дахин өвдөг шороодох эрхгүй боллоо

Хошорюү С.Бямбасүрэн дахин өвдөг шороодох эрхгүй боллоо

Хошорюү С.Бямбасүрэн дахин өвдөг шороодох эрхгүй боллоо

Мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн найм дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2025.01.19/ боллоо. Рёогокү Кокүгикан ордонд болсон барилдаанууд сонирхолтой үр дүнгээр өндөрлөв. Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлсан учир түүний орыг залгах дараагийн аваргын эрэлд сүмогийн холбоо гарсан. Улмаар озэки Котозакүра болон озэки Хошорюү С.Бямбасүрэн нарыг Хацү башёд түрүүлвэл эсвэл түрүүлэх хэмжээний барилдвал ёкозүна цол олгоно гэдгээ мэдэгдчихсэн. Гэвч аварга болох зам амаргүй аж.

Озэки Котозакүра өчигдөр Охог давж, дөнгөж гурав дахь даваагаа авлаа. Тэрбээр гурван даваа, таван унаатай болов. Түүний одоогийн амжилт, барилдааныг харвал аварга цол хүртэх болоогүй харагдана. Тэгвэл озэки Хошорюү С.Бямбасүрэн башёг өнгөтэй эхлүүлсэн ч сүүлийн үед саарав. Өчигдөр л гэхэд Шодайд ялагдаж, энэ башёд хоёр дахь удаагаа өвдөг шорооджээ. Түүний хувьд зургаан даваа, хоёр унаатай болж, башёг тэргүүлэгчдээс хоцорч эхэллээ. Үлдсэн бүх барилдаандаа давж байж л ёкозүна цолны ярианд үлдэх учиртай.

Башёг Кинбозан ганцаараа нэг ч унаагүй, найман даваатай тэргүүлж байна. Тэрбээр найм дахь өдөр Тамаваши Б.Мөнх-Оргилыг дийлжээ. Кинбозаны адилаар нэг ч унаагүй байсан Чиёошома Г.Мөнхсайхан өчигдөр Такарафүжид ялагдаж, энэ оны эхний ялагдлаа амсчээ.

Бусад монгол бөхчүүдийн тухайд Киришима Б.Лхагвасүрэн, Тамашохо Э.Энхманлай, Онокацү Б.Чойжилсүрэн нар ээлжит даваагаа авав. Харин Ошома П.Дэлгэрбаяр өвдөг шорооджээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 27.123.212.86

Аса , Хакухо 2 бол үнэхээр АВАРГА бөхчүүд юмаа. 2 бөх маань ид үедээ гарлаа давлаа л байлаа шү дээ. Сүүлийн бөхчүүд маань онигүй юмаа.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 124.158.120.50

аваргыг унагадаг болж байж, аваргын тухай ярьмаар байна, доогуур цолтой бөхчүүдэд унамааргүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж