Шаардлага л гарахгүй бол замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулиа төлөхгүй хэдэн жил ч хамаагүй явдаг хэнэггүй жолооч нарт энэ жилээс эхлэн хүчээр арга хэмжээ авахаар болсон. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн автомашины торгуулиа хугацаанд нь төлөөгүй, ноцтой зөрчил гаргасан жолоочийн эрхийг хасах, торгуулийг албадан төлүүлэх арга хэмжээ авч байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн бол 15 хоногийн дотор торгуулиа төлөх үүрэгтэй. Гэтэл 15 хоног байтугай долоон жил торгуулиа төлөөгүй олон мянган жолооч байдаг аж.
Сүх далайтал үхэр амар гэдэг шиг, 2017 оны долдугаар сарын 1-нээс, 2024 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 313 мянга гаруй жолооч тээврийн хэрэгслийн торгуулиа төлөөгүй байгаа юм.
Тодруулбал, долоон жилийн хугацаанд 3-10 удаагийн торгуулиа төлөөгүй 292,259 иргэн замын хөдөлгөөнд оролцож байна. Эдгээр жолооч нарын торгуулийн мөнгөн дүн нь 36.103.164.000 төгрөг болсон байгаа юм.
Тэгвэл 11-20 удаагийн торгуультай 51 мянга гаруй иргэн байгаа бол 21-30 удаагийн торгуультай 12,358 иргэн байна. Мөн 51-100 удаагийн торгуультай 2,326 иргэн байгаа бол 100-200 удаагийн торгуультай 519 иргэн байна гэсэн судалгаа байгаа аж.
Энэ мэт 3-200 хүртэлх удаагийн торгуультай 313,818 иргэн бий. Эдгээр иргэдийн торгуулийн мөнгөн дүн нь 70 тэрбум, 899 сая 763 мянга 500 төгрөг болсон байна.
Тээврийн цагдаагийн албанаас эдгээр жолооч нарын торгуулийг төлүүлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа. Тухайлбал, замын хөдөлгөөнд оролцож байхад зогсоож торгуультай байвал тухай бүрт нь торгуулийг төлүүлж байгаа аж. Мөн камерын хяналт, зарим тохиолдолд гэрийн хаягаар дуудаж торгуулийг нь төлүүлэх арга хэмжээ авах болжээ. Хэрэв жолооч торгуулиа төлөх боломжгүй байвал шинэ мөрдөгдөж буй журмаар албадан ажил хийлгэж торгуулийг барагдуулна. Мөн тухайн жолооч 450 мянгаас дээш торгуультай байвал тээврийн хэрэгслийг журамлаж, жолоочоор нийтэд тустай ажил хийлгэж торгуулийг төлүүлэх арга хэмжээ авахаар болсон. Тодруулбал, жолооч нэг өдөр найман цаг ажиллана. Нэг өдрийн ажлын хөлсийг 15 мянган төгрөгөөр тооцох юм. Мөн жолоодох эрхийг нэг жилээр хасна.
Одоогийн байдлаар журам хэрэгжиж эхэлснээс хойш 200 гаруй жолооч нэг жилээр эрхээ хасуулжээ.
Дээрх жолооч нар дээр аж ахуй нэгж байгууллагууд бас нэмэгдэнэ. Долоон жилийн хугацаанд албаны тээврийн хэрэгслийн торгуулиа төлөөгүй 134,280 ААН, 26 тэрбум 216 сая 511 мянган торгуультай байгаа ажээ.
Ззз 2025-01-20 103.57.94.47
Арай л хэтэрхий тэнэг бнадаа,хэний төлөө амьдарч бгаа юм болдоо,зөрчил гаргасан л бол торгуулиа төлөх нь зөвшдээ.Эрхийг нь хас
Нэргүй 2025-01-20 66.181.180.70
бүгдийнх нь эрхийг хасчихөө, тэгээд сайхан түгжрэлгүй аз жаргалтай УБ болцгооё
ойлгохгүй байна 2025-01-20 66.181.179.208
Замын цагдаагийнхан яагаад ийм олон жил болоход арга хэмжээ авдаггүй, улам дордуулаад байсан юм бэ. Ажлаа хийцгээгээчээ…..Даварсан жолооч нарын торгуулийг төлүүл…… тээврийн хэрэгслий нь хураа….
Нэргүй 2025-01-20 202.126.89.29
dongoj 23 tai bj daralt ihsdeg bolchihoj😮💨😮💨😮💨
Зочин 2025-01-20 66.181.179.208
Эрхий нь хасаад нэмэргүй, үнэмлэхгүй л хулгайгаар машинаа бариад л явдаг шүү дээ. Тээврийн хэрэслий нь хураагаад, торгуулаа төлтөл нь өгөхгүй байх хэрэгтэй
яагаад ийм олон торгуультай хөдөлгөөнд оролцуулаад байгаа юм вэ? 2025-01-20 66.181.179.208
ТОРГУУЛЬТАЙ бол хөдөлгөөнд оролцуулахгүй арга хэмжээ авах хэрэгтэй. ЭНЭ олон удаагийн торгуулиа төлөөгүй жолооч нар өршөөл хүлээж байна уу? ОДОО өршөөж болохгүй. Машиныг нь торгуультай зогсоолд тавиулж, жолоочийн жолоодох эрхийг хасах хэрэгтэй.
Нэргүй 2025-01-20 203.91.115.51
өмнө нь нэг удаа автомашины торгуулийг өршөөсөн тэгээд өршөөл хүлээдэг байхөө
Нямкаа 2025-01-20 66.181.191.218
Татвар торгуулиас одоо болио багасга
Нэргүй 2025-01-20 202.126.89.21
Харин ч ихсээд бнаа
Уншигч 2025-01-20 66.181.161.138
200 удаа зөрчил гаргаад зүгээр байхыг бодоход манай томчуул, авлигачид тэдний үр хүүхэд байгаа байх даа. жирийн иргэн бол аль хэдийн торгуулиа төлсөн байгаа. Авлигачин дарга нараас торгуулиа авч чадахгүй арчаагүй төр
Hulgaich golognvvd 2025-01-20 66.181.179.16
tegeed yahiin be hulgaich naraa mongol 126 luivarchin hulgaich nar baina
Нэргүй 2025-01-20 202.126.90.110
журмаа хурдан сайжруулаа. торгуулийг сайхан төлүүлээд төлүүлээд явах хэрэгтэй. ямар дампуу юм бээ
Нэргүй 2025-01-20 202.126.90.110
төлүүлээчэээ. аль аль талдаа хариуцлагатай баймаар бн шдээ
Зо 2025-01-20 202.126.91.153
Баячуудыг бодвод бид зүгээр б а
Нэргүй 2025-01-20 178.174.229.45
TER 100-200 UDAAGIIN TORGUULTAI MUU BUZAR BOL HUN BISH TIIMEED TOLGOIG OGTLON ALAAD MASHINIIG N SHATAAH HTEI
Fuck your aqua 2025-01-20 103.212.117.117
duraaraa hutshima
Hurandaa 2025-01-20 103.9.89.103
Tuluulj zamaa zasayaaa
зочин 2025-01-20 192.82.66.30
Тээврийн цагдаагийн газрт торгуулийн төлөлтөд хяналт тавьдаг ажилтан нэгж байхгүй юм уу? торгууль төлсөн байхад программ дээр нь арилахгүй дахиад төлсөн энэ жил
Нэргүй 2025-01-20 103.57.93.232
цагдаа ажилаа олигтойхон хийгээч. эрх хас, торгууль төлүүл, журамла
Нэргүй 2025-01-20 202.9.41.120
замын цагдаа ажилаа муу хийж дүрэм журамгүй муухай жолооч нар даварч түгжрэл нөлөөлж дээр өршөөл өөрсдийгөө боомилсон шийдвэрүүд ийм хүргэж байгаа юм бүх торгуулиа авах хэрэггтэы
Зочин 2025-01-20 203.23.199.221
Хууль дүрэм хангалттай байнаа харин ажлаа хийдэг хууль мөрдүүлдэг төрийн албан хаагч алга. Ядаж цалин буух болгонд нэг ажил хийдэг болъё.
Нэргүй 2025-01-20 202.126.90.76
Нарны зам болон бусад замууд дээр зогсоогоод шалгаад торгуулиа төлөөгүй бол ачаачээ. Ажлаа олигтойхон хий л дэ 20 хоногт 200 жолооч эрх хасах бол бага бна. Оркуудын эрхыг бүгдийг нь хас
Zochin 2025-01-20 103.212.116.235
улс төрчид өөрсдөө торгууль тэглэсээр давраасан шүү дээ. Одоо сонгууль дөхөөд тэглэнэ, төлсөн нь хохи болдог балай юм яваад байгаа.
Нэргүй 2025-01-20 202.9.40.51
Журмаар эрх хасна гэдэг нь хууль зөрчсөн явдал. Шүүхээр эцэслэн тогтоогдож байж эрх хасах ёстой
Нэргүй 2025-01-20 66.181.191.64
Замын цагдаа гээ л бөөн сүржин юмнууд л баавардаад байдаг атлаа тавьсан торгуулиа ч бүрэн гүйцэд авч чадда ггүй яасан хачин юм бэ ?! Манаы цагдаа хуулийхан ер нь л ийм баахан хэлбэрдсэн, агуулгыг орхигдуулсан хөнгөн хийсвэр дураакдуухан амьтад ш дээ !!!
Нэргүй 2025-01-20 124.158.123.35
Яг үнэн, замын цагдаа ажлаа хийхээ болиод удаж байна, замын хөдөлгөөний дүрмийн зөрчил газар авсан, замын цагдаа зөрчил илрүүлэх, таслан зогсоох ажлаа яаж хийж байгаа нь тодорхойгүй …
Нэргүй 2025-01-20 64.119.31.162
ehleed toriinhoo mashinuudiin torguuliig baragduul
Нэргүй 2025-01-20 66.181.161.7
Энэ харин зөв шийдэл шүү? Харин тэр авто машин авах үед эрэмбэлдэг бол маш буруу эсэргээрээ авто маш ны дугаарын далд бохир бизнис хүчээ авлаа хүний эрхийг маш ноцтой зөрчиж байна. Нөгөө ХЭҮК-ийн нөхдүүдийн харж сонсдог нүх сүв нь бөглөрч таглараагүй байлтай
ЗОЧИН 2025-01-20 66.181.185.161
торгуулиа төлөөгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй байх нь чухал
И 2025-01-20 103.168.34.189
Зогсоож шалгаж бгаа байдал харагдахгүй , оркууд нь зөрчилгаргаж түгжрэл үүсгэсээр л байна.
Нэргүй 2025-01-20 66.181.183.200
Торгууль нь машины дугаар дагаж ирүүлэх биш,Зөрчил гаргасан жолоочоо торгооч. Машиныг өөр хүн жолоодож зөрчил гаргахад жолоочидоо ххриуцлага тооцооч.
huz 2025-01-20 202.70.43.7
deereesee hariutslagaa uuruuleed yavaachee 1 hin teebumaar ni luidvardaad 40 saya tolood yalgui boldog bj bolohuu
Нэргүй 2025-01-20 103.145.234.109
Тэр чигээрээ хөдөөний гөлгөрүүд.Хэзээ ч хариуцлага гэдэг юмыг ухаарч мэдээгүй сүрэг.Хашиж байгаад тогуулийг нь төлүүл
suhbat 2025-01-20 103.126.107.50
torguulia tuluhgui bol albadan ajil hiilgeh baihdaa. haa neg gazar durem zurchuud yawaad baigaa humuus chini neg l udur olon havar negentee nuhuj barshgui hohirol uchruulna shuu.
Нэргүй 2025-01-20 66.181.177.13
ТӨР АЖИЛА ХИ НАЛТ КАМЕР ГЭД ИХ МӨГӨ ИДЭ БИЗДЭ
Нэргүй 2025-01-20 59.153.112.241
Ганц удаа өршөөлийн зарлиг гаргачихгуу юудаа, юун сүртэйен
suhbat 2025-01-20 103.126.107.50
surtei yum be geed urshuuguud yawaad bsan hun chini sogtuu yawaahaar barigdahgui bna geed hun murguud baih yum
Нэргүй 2025-01-20 139.5.216.185
2024 онд 50% бууруулж өршөөгөө биз дээ
Монгол хүү 2025-01-20 64.119.29.63
ЭДГЭЭРИЙН ТОРГУУЛЬ, ТАТВАРЫГ ТӨЛҮҮЛЭЭГҮЙ БАЙГАА ТӨР ЗАСАГ, ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ШУУД 100% БУРУУ БАЙХ ТАЛТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА. ЯАГААД ГЭВЭЛ МОНГОЛЧУУДЫН ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛДЭГ ХЭСЭГ НЬ ДАРИУ ӨР ШИР ТАВИАД Ч БОЛТУГАЙ ТОРГУУЛЬ, ТАТВАРЫГ ЦАГ ХУГАЦААНД НЬ ТӨЛДӨГ ГЭТЭЛ ЗАМ ДЭЭР ТҮГЖРЭЛ ҮҮСГЭДЭГ ГОЛЛОХ ШАЛТГААН НЬ ДҮРЭМ ЗӨРЧИГЧИД Л БАЙДАГ ТЭД Л БҮГДИЙГ ДҮРЭМ ЗӨРЧИЖ АРААСАА БҮГДИЙГ ДАГУУЛЖ ТАГ ТҮГЖРЭЛ ҮҮСГЭДЭГ НЬ ХУДЛАА БИШДЭЭ.ГЭТЭЛ ТЭД ТОРГУУЛЬ ТАТВАРАА Ч ТӨЛӨӨГҮЙ
Нэргүй 2025-01-20 203.91.119.18
Торгуулийг нь төлүүлэх систем хэрэгтэй байна аа. Тэгэхгүй бол мэдээллийн санд баахан торгууль л харагдаад байдаг, төлөгдөж байгаа нь ховор. Хууль, дүрэм зөрчсөн бол зохих шийтгэлээ авдаг байх, хариуцлагаа хүлээдэг байх нь чухал. Тиймээс төлүүлэх арга хэмжээний зохицуулалтыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй.
Зарим нэг нь шууд л ядарсан ард түмнээ шуллаа гэж ярих, амьдрахын эрхэнд олж байгаа хэдэн цаасыг минь булаах гэлээ гэх. Торгууль төлмөөргүй байгаа бол хууль дүрмээ л мөрд. Тэгээд л болоо.
зочин 2025-01-20 66.181.180.24
төлүүлж өр барагдуул. үүний төлөө төр оршдог. зальжин нөхөд дандаа зай завсар ашиглана. осол гаргана. чадваргүй жолооч, эвдэрхий машинаас салах арга зөвхөн торгууль.
Нэргүй 2025-01-20 59.153.113.218
Ийм хууль дүрэм ээ дагаж хэрэгжүүлэх дургуй орк иргэдтэй юм чинь төр засаг нь ийм байхаас ч яахав. Тэгээд хуулийг нь чангалах гэхээр чарлалдаад эхэлдэг оркууд шүү. Тэнэг үхэрнүүд.
Нэргүй 2025-01-20 202.131.234.123
улс төрчид хуульчид өөрсдөө хууль дүрэмгүй мэт аашилж хулгайлж даварч байнаа. адилхан л үзэлцэж эрэгчин эмэгчнээ ялгамаар байхад.
ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-01-20 202.21.110.94
БИД 20 ГАРАН ЖИЛИЙН ӨМНӨ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ХИЙЖ ЗЭРЛЭГ КАПИТАЛИЗМД ШИЛЖСЭН ХЭДИЙ Ч , ОДОО БОЛТОЛ НӨГӨӨ Л СОЦИАЛИСТ СЭТГЭЛГЭЭНЭЭСЭЭ САЛААГҮЙ Л БАЙНА. ХУУЛЬ, ДҮРЭМ ЖУРМАА ХҮНДЭТГЭН САХИН БИЕЛҮҮЛДЭГ, ХЭРЭГЖҮҮЛДЭГ , ХАРИУЦЛАГА ТООЦДОГ НИЙГЭМ БИДЭНД ХЭРЭГТЭЙ………….ЭРГҮҮ ҮХЭР МАЛНУУДАА………
Туул 2025-01-20 202.5.202.130
Гадаад бол торгууль хэтрээд үндсэн машины үнийн 40 хувьд хүрэхэд л аль байгаа газраас нь очиж хураан авч дуудлага худалдаанд оруулж улс төлбөрийг барагдуулдаг. Манайхан бол торгууль төлөхгүй бас татвар жаахан нэмэхэд л далимдуулж жагсаал цуглаан хийж байгаа яаж ч хууль дүрэм мөрдөх үү. Энэ хүний эрх үү ардчиллын зарчим юм уу
Нэргүй 2025-01-20 202.131.234.123
гадны юм дуурайх гээд байгаа юм бол улс төрчидөө цаазлах хуулийг нь ч бас хэрэгжүүл.