Бөхөнгийн асуудлаар хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Бөхөнгийн асуудлаар хуралдана

Маргааш өглөө 09.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд бөхөнгийн тогтвортой ашиглалт, нөхөн сэргээлт, хамгааллын асуудлаархи олон улсын хурал эхэлнэ. Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай Боннын конвенцийн хүрээнд энэ хурлыг зохион байгуулж байна. Монголд анх удаа болж буй тус хуралд Узбекистан, Туркменистан, Хятад, Орос, Казахстан зэрэг улс орноос гадна тус Конвенцийн нарийн бичгийн дарга нарын газар, Олон улсын байгууллага, Төрийн бус байгууллагын нийт 40 гаруй төлөөлөгч оролцоно.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж