Байр, хороолол, сургууль, оффисуудын булан, нэгдүгээр давхар бүрд ойр, ойрхон нээгдсэн олон улсад салбар бүхий “CU”, “GS25” сүлжээ дэлгүүрийг хүмүүс эчнээ андахгүй мэддэг болсон. Найрсаг үйлчилгээ, хэрэглэгчээ угтан авах, үдэх соёлыг Монголд төлөвшүүлж, зах зээлийн орчинд цоо шинэ нөхцөлийг бүрдүүлж байсан нь хэдхэн жилийн өмнө. Анх нээгдэхэд хүн бүр дээрх сүлжээ дэлгүүрүүдийн чанар, стандарттай бүтээгдэхүүн, цэвэр тохилог орчин мөн нийтийн ариун цэврийн өрөөг шагшиж байсан. Мөн тус конвиниенс дэлгүүрүүд салбартаа цагийн ажлын байрыг утгаар нь гаргаж ирсэн онцлогтой.
Тэгвэл бид энэ удаа 24 цагаар ажилладаг дэлгүүрүүдэд цагаар болон гэрээтээр ажиллахад ямар хүндрэл бэрхшээл тулгардаг талаар сурвалжиллаа.
24 цагийн сүлжээ дэлгүүр нь оюутан залуучуудад эрэлттэй ажлын байрыг бий болгож байгаа ганц бааз. Гэхдээ тус дэлгүүрт ажилладаг залууст ажлын байр нь эрүүл мэнд, эдийн засгийн өндөр хохирол учруулах эрсдэлтэй орчин болоод байгааг хэллээ.
Учир нь соёлгүй үйлчлүүлэгчдийн балаг залуусын ажиллах урам зоригийг хугалж байгаа аж. Оюутнууд зуны болон өвлийн уртын амралтаараа, хичээлийн чөлөөт цагаараа өөрт ойр салбарт боломжит цагаар бусад газар ажилласнаас өндөр хөлс авч дээрх сүлжээ дэлгүүрүүдэд ажилладаг. Ийн ажиллах нь тэдэнд таатай байдаг ч үйлчилгээний байгууллага учир олон төрлийн авир зантай хүмүүстэй харилцах нь хамгийн хэцүү байдаг аж. Тэр дундаа шөнийн ээлж.
“ШӨНИЙН ЭЭЛЖИНД ХАЛАМЦУУ ХҮМҮҮС АГСАМ ТАВЬЖ, ЭД ХӨРӨНГӨД ХАЛДАХ НЬ ЭЛБЭГ”
Зөвхөн сүлжээ дэлгүүр ч биш бүх төрлийн үйлчилгээний байгууллагад оройн цагаар ажиллахад стресс бухимдал их байдаг байна. Баар, цэнгээний газар, 3, 4 дүгээр хороолол, хотын захын гэр хороолол орчмын сүлжээ дэлгүүрт оройн ээлжинд ажиллахад бүр ч хүндрэлтэй байдгийг ажилчид нь хэлж байлаа. Учир нь шөнөөр ихэвчлэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс дэлгүүрт орж ирдэг бөгөөд зарим салбарт согтууруулах ундааны цагийн хязгаарлалт үйлчилдэг учир энэ нь хүндрэлтэй байдал үүсгэдэг байна.
Мөн ойрын өдрүүдэд сүлжээ дэлгүүрүүдийн шөнийн ээлжинд гарч байгаа зарим асуудлаар цахим хуудаст видео бичлэгүүд нийтлэгдэж байгаатай холбоотой ажилчдаа мэдээлэл өгөхгүй байхыг салбаруудын менежер, хариуцдаг хүмүүсийн зүгээс анхааруулжээ.
Бид шөнийн ээлжээр ажилладаг дэлгүүрүүдээр ороход ихэнх нь ижил хариулт өгч байв. Халамцуу, бүдүүлэг, ууртай хүн их үйлчлүүлдэг. Тооцоогоо хийгээгүй байж бүтээгдэхүүнээ задалдаг. Согтууруулах ундаа зарахгүй, асуусан бүтээгдэхүүн нь байхгүй гэхээр эд зүйлд нь халддаг гэхчлэн асуудал үүсгэдэг байна.
Зан харилцааны доголдолтой хүмүүсээс шалтгаалж маргаан гарах, худалдагч эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирох. Бүр цаашилбал ажиллаж байгаа салбарынхаа эд хөрөнгийг сүйтгүүлэх эрсдэл гардаг аж.
Мөн хүн цөөтэй салбаруудад оройн ээлжинд нэг худалдагч ажилладаг бөгөөд тухайн ажилтан бараагаа цэгцэлж, кассаа бичиж, камераа хянаж, цэвэрлэгээгээ ч өөрөө хийдэг байна.
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БОЛ ХААН ГЭДЭГ НЬ СҮРДҮҮЛЭХ ХЭРЭГСЭЛ БИШ!
Үйлчилгээний газрын соёл, орчны талаар хүмүүс ярьдаг ч, үйлчлүүлэгчийн харилцаа, хандлагын талаар ярих хүн ховор. Өнөө цагт үйлчлүүлэгч бол хаан гэдэг үг шууд утгаар биш тухайн байгууллагын ажилтан үйлчлүүлэгчийн өмнөөс өөрийгөө тавьж, хэрэгцээ шаардлагатай зүйл нь юу болохыг мэдрэхийг хэлнэ. Харин зарим хүн одоо ч өөрийгөө хаан мэт сүрдүүлэх хэрэгсэл болгон үйлчилгээний байгууллагад бүдүүлэг авирлах нь их байна.
Цагдаагийн байгууллагад үйлчилгээний газрын эд хөрөнгө, ажилтанд халдсан асуудлаар гомдол мэдээллүүд бүртгэгдсэн бөгөөд зарим хэрэгт зөрчлийн хэрэг үүсгэж, торгууль ногдуулсан байна. Мөн зарим хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэсэн юм.
ШӨНИЙН ЭЭЛЖНИЙ ЦАГИЙН ЦАЛИН 5000-6500 ТӨГРӨГ, ХООЛ, УНААНЫ НЭМЭГДЭЛТЭЙ БАЙДАГ
Сургалтын төлбөр, үндсэн ажлаас гадна нэмэлт орлоготой болж түрээс, бусад тооцоогоо хийх хүсэлтэй залуус цөөнгүй. Тэдэнд хамгийн бага шаардлага тавьж, цагийн цалинг нь ч боломжийн олгодог цөөн газрын нэг нь дээрх сүлжээ дэлгүүрүүд.
Шөнийн цагаар ажиллаж байгаа ч хөдөлмөрийн үнэлэмж нь бага буюу нэг цаг нь 5000-6500 төгрөг байдаг аж.
Үйлчилгээний тарифдаа шөнийн цагийн нэмэгдэл шингээдэг ч харуул хамгаалалтаас эхлээд сайжруулах зүйл их байгааг ажилчид нь хэлж байлаа. Сүлжээ дэлгүүрүүд нэгдсэн хамгаалалттай бөгөөд асуудал үүслээ гэхэд утсаар мэдэгдэж 10-30 минутад ирдэг байна. Түүнээс салбар бүрд хамгаалагч байдаггүй гэв.
Сайн сайхан, эерэг зүйл олон байгаа ч сайжруулах ёстой зүйлс ч шөнөөр ажиллаж байгаа үйлчилгээний газруудад бий. Гэхдээ хамгийн гол нь үйлчлүүлж байгаа хүмүүс соёлтой байх. Хэн нэгэнтэй дээрэнгүй харьцах, бусдыг хэл амаар доромжлох, эд хөрөнгөд нь халдах тохиолдлууд энүүхэнд гэдгийг залуус хэлж байлаа. Үүнээс болоод дөнгөж ажлын байран дээр гарч байгаа залуус шантрах тохиолдол ч их байдаг аж. Тиймээс шөнийн цагаар ажиллаж байгаа үйлчилгээний байгууллагаар соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна.
y 2 цагийн өмнө 50.147.160.114
NZMDM
cymit 2 цагийн өмнө 50.147.160.114
#?; yjcnie
yjasni Ubjteiy 2 цагийн өмнө 50.147.160.114
indkmrnx?### BAiNGIN
yjasniebrt 2 цагийн өмнө 50.147.160.114
NZMDC
Zochin 3 цагийн өмнө 103.212.116.235
архичид ороод унтаад өгдөг юм билээ. ганц охин хүүхэд яаж ч чадахгүй, дээр нь дээрэлхээд хоол унд аваад гараад зугтана, цалингаас нь алдсан юмыг нь суутгадаг гэсэн.
Бодит түүх 4 цагийн өмнө 59.153.86.201
Европ түүн дотор Италид шөнийн хоол огт байдаггүй, тэнд илүүдэл жин бас байдаггүй, бид өөрсдөө л өөрсдийгөө алаад байгаа…
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.191.64
Сэтгүүлч нэг зүйлийг орхигдуулсан бна.
Цагдаагийн байгууллага энэ орчинд хэв журам сахиулах ажлыг шинэ шатанд гаргах хэрэгтэй шүү !!! Хуучнаараа л баавардаад байх нь зохимжгүй, их хоцрогдоод бнаа, та нар !!!
Бизнесийн залуучуудыг үнээ болгох, гахай болгох гэж давхихдаа биш нийгмийн хэв журам сахиулахдаа л илүү анхаарах нь өнөөгийн нийгэмд хэрэгтэй бна даа, цагдаа нар минь ээ !!!
Ж 4 цагийн өмнө 103.57.92.57
хүүхдүүд ажил хийж бхад..архичдаа цэгцлээчэээ
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.191.119
Humuusiin uhamsriig saijruulah arga hemjee avah heregtei. Hamgaalagch bsan bgaagui sogtuu humuus asuudal uusgedeg.
Нэргүй 7 цагийн өмнө 202.70.43.34
Үсчин, Цайны газар, 8 нэрийн дэлгүүрүүүд гээд Бүхий л Үйлчилгээний газрууд Үйлчилгээний газар шиг л байх ёстой байгаамдааа…