Жо Байдены түүхэн агуу байдлын төлөөх санаархал 2024 оны арваннэгдүгээр сарын 5-нд ганцхан өдрийн дотор эмгэнэл болон хувирсан билээ. Хэрвээ дэд ерөнхийлөгч Камала Харрис сонгуульд ялалт байгуулсан бол Трампийн анхны бүрэн эрхийн хугацаанд үүссэн эмх замбараагүй байдлын дараа АНУ-ыг хэвийн байдалд нь оруулсан хүн, Covid-19 цар тахлын дараа улс орноо хөл дээр нь босгосон хүн, АНУ-ын манлайллыг дэлхий дахинд дахин баталгаажуулсан хүн, Капитолын үймээний дараа ардчиллыг босгосон хүн гэх зэргээр түүх Байденыг илүү баатарлагаар харуулах байсан болов уу.
Харамсалтай нь, өдгөө Жо Байденыг олон нийт сэтгэл нь сайхан ч амжилт бүтээл нь дундаж нэгэн байсан гэдгээр нь дурсах бололтой.
Мэдээж тэр хэд хэдэн бахархам ололт амжилтад хүрсэн. Гэвч богинохон хугацаанд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан, зарим нэг хувийн шинж чанартай дутагдлууд байсан зэргээс шалтгаалаад хийсэн бүтээсэн зүйлс нь үгүйсгэгдэж магадгүй болов. Энэ бүхнийг үгүйсгэх хүн нь хэдийнэ эрх мэдлийн суудлаас нь цөлчихсөн гэж итгэж явсан Трамп байх юм. Асуудлын цөм нь зөвхөн Байдены өндөр нас, эрүүл мэндийн байдалд байсангүй.
Тэр цар тахлын дараа эдийн засгийг сайжруулах шаардлагатай гэж үзсэн ч инфляцийн аюулыг тооцоогүй. Украин, Израилийг хамгаалахаар бат зогссон ч эдгээр дайн хэрхэн өрнөхийг таамаглаагүй. Ажилч хичээнгүй боловч алсын хараагүй нэгэн гэж "POLITICO" хэвлэлд түүнийг тодорхойлжээ. Тийм ч учраас Байден тайван цаг үед маш сайн ерөнхийлөгч байх байсан байж магадгүй.
Гэвч Франклин Д.Рузвельт шиг зоримог, алсын хараатай удирдагч хэрэгтэй байсан энэ цаг үед тэр энгийн л нэг "Байден" байлаа.
Угтаа бол Байденыг 2021 онд анх ерөнхийлөгч болоход америкчууд тайвшралыг мэдэрсэн юм. Учир нь өмнөх дөрвөн жил тэдний хувьд эмх замбараагүй, зүйрлэн хэлвэл жолоо чиггүй, хурдтайгаар завин дээр хөвж явсантай ижил байж. Сонгуульд ялалт байгуулсан Байденг ардчиллын аврагч гэж үзэж байв. Тэр бүү хэл бусад ерөнхийлөгчөөс ч илүүтэйгээр өөрийн бүрэн эрхийн хугацааг дэлхийн түүхэн эргэлтийн цэг гэдэгт Байден итгэжээ. Өөрчлөлтийг авчирсан ерөнхийлөгч гэдэг үгийг хэвлэлийнхэн ч тоть адил давтсан аж. Зарим нь түүнийг Франклин Д.Рузвельтээс хойших хамгийн агуу удирдагч гэж хүртэл нэрлэсэн байдаг.
Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтэд чиглэсэн "Америкийг аврах төлөвлөгөө" нэртэй хуулийн төсөл батлагдсаны дараа ард иргэдийн дунд хүлээлт, итгэл үнэмшил улам нэмэгдсэн. 2021 оны гуравдугаар сарын 11-нд батлагдсан уг хууль нь Байдены анхны томоохон ололт амжилтуудын нэг байв. Хувь хүмүүст мөнгөн тэтгэмж олгох, ажилгүйдлийн тэтгэмжийг сунгах, вакцины санхүүжилт, муж, орон нутгийн засаг захиргааны дэмжлэг зэрэг зүйлийг багтаасан уг хуулийн төслийн төсөв нь 1.9 их наяд ам.доллар байжээ.
"Америкийг аврах төлөвлөгөө"-нд олон давуу тал байсан ч Франклин Д.Рузвельтийн бүрэн эрхийн эхний 100 хоногт хийсэн томоохон хэмжээний өөрчлөлт, Линдон Жонсоны Их нийгэмлэгийн хүрээнд хэрэгжүүлсэн олон хөтөлбөрийн зэрэгт хүрээгүй юм.
Билл Клинтон, Барак Обама нар ч эхний жилдээ Байдентай ижил эдийн засгийн төлөвлөгөө баталж байв. Ажилгүйдлийн тэтгэмжийг сунгах, орлогын албан татварыг хөнгөлөх, хүүхдийн татварын хөнгөлөлтийг өргөжүүлэх зэрэг Байдены хэд хэдэн санаачлага нь яг үнэндээ Клинтон, Обама нарын санаанд үндэслэсэн зүйл юм.
Түүнчлэн Байденыг албан тушаалаа хүлээж авахад цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн томоохон хямрал үндсэндээ намжих янзандаа орсон байжээ. Байденыг сонгуульд ялахын өмнөх жил бол Covid-19-ийн ид оргил үе байв. Энэ үед Дональд Трамп "CARES"-ын хууль гэх томоохон хуулийн төсөлд гарын үсэн зуржээ.
Байден ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа үйлдвэрлэл, дэд бүтэц, цэвэр эрчим хүчний салбарт илүү их мөнгө хуваарилах гурван томоохон хуулийн төсөлд гарын үсэг зурсан. Гэвч түүний буруу тооцоолол Жимми Картераас хойших аль ч ерөнхийлөгчийн үед байгаагүй хамгийн өндөр инфляцийг өдөөжээ. Инфляци буурсан хойно ч энэ хүчин зүйл Камала Харрист саад учруулсан байна.
Өдгөө Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа баталж байсан "CARES"-ын хуулиа эргүүлэн хэрэгжүүлэх боломжтой болов. Уг хуулийн төслийг дагаж батлагдсан мөнгөний ихээхэн хэсэг нь ашиглагдаагүй хэвээр байгаа аж.
Трамп эргэн ирсэн учир Байдены гадаад бодлогын ихэнх ололт амжилт үнэгүйдэх эрсдэлтэй байна. Байдены хувьд Афганистанаас цэргээ татсан нь сөрөг үр дүнтэй байсан ч Украин, Израилийг дэмжсэн нь түүний олон жилийн либерал интернационализмыг зөвтгөсөн билээ. Гэсэн ч дээрх хоёр тохиолдлын алинд нь ч Байден хангалттай зоримог арга хэмжээ аваагүй тул түүний өв, ололт амжилт мөн л бүдгэрэх эрсдэлтэй болжээ.
Байден бусад ардчилсан ерөнхийлөгчийн нэгэн адил дайн байлдаантай бүс нутагт америк цэргүүдийг илгээхээс татгалздаг байв. Украин, Израилийг тууштай дэмжсэн ч гэлээ тэр Газын зурвас, Донбасст хэзээ ч цэрэг илгээгээгүй. Мөн Афганистанаас америк цэргүүдийг эргүүлэн татах нь түүний аль дэд ерөнхийлөгч байх үеийн л зорилго байжээ. Трамп 2020 онд Талибантай гэрээ байгуулчихсан байсан тул Байденд хязгаарлагдмал боломж үлдсэн ч 20 жил үргэлжилсэн ажиллагааг зогсоохоор шийдсэн байна.
Гайхалтай шийдвэр гаргасан боловч 2021 оны зун АНУ-ын армийг Афганистанаас татан гаргах ажиллагааг яаравчлан, буруу төлөвлөж, хангалтгүй гүйцэтгэсэн гэдэг. Энэ ажиллагаа зарим талаараа бүтэлгүйтсэнийг Байдены засаг захиргаа өөрсдөө ил хүлээн зөвшөөрсөн аж.
Үүний зэрэгцээ инфляцийн асуудал үүсч, хүмүүс Цагаан ордонд итгэх итгэлээ алдаж эхэлжээ.
Афганистанаас цэргээ эмх замбараагүй гаргасны дараа Байден 2022 онд Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжих хүчин чармайлтыг удирдан чиглүүлснээр алдаагаа засахыг оролджээ. Тэрбээр НАТО-г бэхжүүлэх шийдвэртэй арга хэмжээ авч, Швед, Финланд улсуудыг эгнээндээ нэгтгэсэн. Украиныг тууштай дэмжиж, хүчтэй манлайлал үзүүлсэн юм шиг боловч хэтэрхий болгоомжтой байсан гэж түүнийг үздэг. Өөрөөр хэлбэл, Байден дөнгөж 2023 оны арваннэгдүгээр сард л сая нэг юм Оросын нутаг дэвсгэрт АНУ-ын зэвсгийг ашиглахыг зөвшөөрсөн билээ.
Мөн Ойрхи Дорнодод илүү тайван ирээдүйг авчрахад тодорхой хэмжээнд хүчин чармайлт гаргасан гэж үздэг. Ирээдүйд Хамас, Хезболла, Иран, Сирийн зүгээс дайн өдүүлэх магадлал одоо харьцангуй багассан.
Байден улс орноо шаардлагатай байдлаар удирдахад хангалттай идэвхтэй үүрэг гүйцэтгээгүй байж мэднэ. Томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж, олон нийттэй холбогдож, хүнд хэцүү үед ард иргэдээ нэгтгэхийг оролдсон Рузвельттэй түүнийг харьцуулж байна. Трампийн дараа АНУ-ын засгийн эрхэнд гараад Байден улс төрийн хуваагдал, худал итгэл үнэмшил, үзэн ядалт зэргийн эсрэг зоригтой хөдлөх учиртай байсан ч үүнийг хийсэнгүй, эсвэл чадсангүй.
Эцэст нь дүгнэхэд, АНУ-ын түүхэнд дуурсагдахын тулд нэг удаагийн бүрэн эрхийн хугацаа хангалтгүй байж мэдэх юм. Жон Адамс, Жеймс К.Полк, Жон Ф.Кеннеди зэрэг ерөнхийлөгчийг эерэгээр дурсан санадаг ч гэлээ Америкийн агуу ерөнхийлөгчид тооцогдохын тулд хоёр удаа ажиллах шаардлагатай байдаг. Байден хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа баталгаажуулж чадаагүй.
Өдгөө түүний хойч үедээ өвлүүлэхсэн гэж хүсч байсан зүйлсийн ихэнх нь өршөөх чадваргүй гэдгээрээ алдартай Трампийн өршөөлөөр бодит болон биелэх болжээ.
Нэргүй 2 цагийн өмнө 223.118.50.122
chutgur demjeed bna
монгол 3 цагийн өмнө 202.21.117.34
Энэ зөнөг өвгөнд өөрийн гэсэн толгой байсан юмуу даа. Хөөрхийг зөнөгөөр нь далимдуулж зэвсгийн наймаачид, дайн ч жүүдүүд өмнөөс нь шахуу шийдвэр гаргаж Украйны дайн Израйль Хамасын дайныг өдөөж баахан гэмгүй гэмгүй хүмүүсийг дайны золиос болгосон доо. ЕХ гээч өөрийн гэсэн мэпэл байхгүй Вассаль улсууд далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд орсоор ЭХ-ний хямрал үнэтэй хий газ, нефтээр ард түмнийхээ нуруунд ачаа өгч, тэнэг ногоон хар тамхичин Зеля нь одоо хувь заяа бүрхэг болсон сандар
Нэргүй 3 цагийн өмнө 67.168.92.100
Ха ха үхсэн баасны аугаа байсан гэж.жинхэнэ америк битгий хэл дэлхийг нураах шахсан тэнэг хүн
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.191.64
Дотооддоо бол ковидын үеэр их мөнгө тарааж инфляц үүсгэчихээд дараа нь тэрнийгээ зохицуулж чадаагүй, гадаад бодлогодоо бол шийдвэртэй ажиллаж чадаагүй хэт болгоомжилж Путиныг давруулсан гэж дүгнэж бгах юм бнаа !!! Ойлгомжтой !
Нэргүй 4 цагийн өмнө 103.9.88.154
Цуст Байден нэрээр түүхэнд үлдсэн
Нэргүй 4 цагийн өмнө 139.5.219.214
Гадны хэвлэлээс шууд үгчилж орчуулахаар утга санаа, нэр томъёо нь ойлгогдохгүй гал балай юм. Орчуулагч нь өөрөө ч юу орчуулж байгаагаа ч мэдээгүй л байх.
зочин 4 цагийн өмнө 202.9.46.71
украйны дайныг өдөөгч, гэмт хэрэгтэн……………….хэдэн хүний аминд хүрэв…..
Нэргүй 5 цагийн өмнө 202.9.47.9
Байдан баавай,,,,даанч,,,хэт хаширлаад байсан юмлдаа,,,,кгбгын өлөн гоожуурыг,,,,өлөн шээсэн дээр нь,,,,улаан нүүрэн дунд нь,,,,нам ша ах байсан юмаа,,,,
ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 4 цагийн өмнө 202.21.110.94
СОГТУУ БААВАЙ АРХИА БАГА УУ!! АЙРГААЧ БАС БАГА УУ…ЭЛИИРЭЭД БАЙНА…
Нэргүй 3 цагийн өмнө 202.9.47.9
Эргүүтсэн үхэр монгол оо,,,,кгбгийн окурка чамайг яаж гялайлгаав,,,,,юунд орос улаан алуучиныг өмгөөлөөв,,,,
ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 3 цагийн өмнө 202.21.110.94
ШИ БУЛА НОЙЛА ЦААСА ШӨ…
Zochin 5 цагийн өмнө 166.199.152.2
Хүн тэжээвэл толгой цусдана гэж ёстой үнэн үг шүү
Америкчууд Орос Хятад 2ыг тэтгэж дэмжиж
байсныхаа горийгч үзэж байна даа. Үүнийхээ
оронд Монголчуудыг дэмжиж нэгтгэж өгөхгүй.
Тэгсэн бол найдвартай хамтрагч байх байсан юм
Яг үнэн гэвэл 6 цагийн өмнө 192.82.65.180
ХҮНИЙ АРЬС НӨМӨРСӨН ЧӨТГӨР. ХЭРЭВ ТА НАР НОГООН ХООЛТОН БАЙСАН БОЛ 5ДЭЭР ХАРЖ, ХҮНИЙ АРЬСАНД НУУГДСАН ЧӨТГӨР ГЭДГИЙГ ХАРАХ БАЙЛАА. ГЭВЧ ХҮМҮҮС ТӨРӨЛ БҮРИЙН "ХОР" ИДСЭН ТУЛ УХААН САНАА НЬ ЗӨВХӨН ФИЗИК ЗҮЙЛД ИТГЭДЭГ "ЗОМБИ" БОЛЖ ХУВИРСАН ЛДАА. ЗОМБИ-С САЛВАЛ БАЙДЕНЫГ ЧӨТГӨР, КАМАЛА-Г ОРООЛОН ГЭДГИЙГ ХАРАХ БАЙЛАА. ТЭДНИЙ ҮҮРЭГ БОЛ ХҮМҮҮСИЙГ ҮЙ ОЛНООР НЬ НУУЦААР ХОРЛОХ, ДАЙНЫГ ДЭМЖИХ, ГЭМТ ХЭРЭГТЭНҮҮДИЙГ ХАМГААЛАХ БА ХУУЛЬ ЗӨРЧИГЧДИЙГ ХАМГААЛАХ БАЙЛАА ГЭЖ.
Нэргүй 5 цагийн өмнө 202.9.47.9
Эмээ уу,,,,оркоо,,,,
Монгол хүн 6 цагийн өмнө 202.131.242.74
ДАЙНЫ ХЭНЭЭТЭН БАЙДЕН БАЯРТАЙ…
Нэргүй 6 цагийн өмнө 94.177.106.54
Байден бол дайнч бодлого явуулдаг этгээд, тэрнийхээ горыг хүртэж байна, битгий өрөвдлийн царай гаргаж гоншигоно!
Бүхэл бүтэн төрийн аппарат тэр чигээрээ Харрисын талд үйлчилж 10% луйвардаад байхад ч Трамп 70%-р ялж байна гэдэг нь өмнөх сонгуульд Байден луйвардаж ялсан байнаа гэдгийг батлаад байна!