Ираны дээд шүүхийн хоёр шүүгчийг буудан хөнөөжээ

Ираны дээд шүүхийн хоёр шүүгчийг буудан хөнөөжээ

Ираны дээд шүүхийн хоёр шүүгчийг буудан хөнөөжээ
Али Разини (зүүн талд), Мохаммад Могисе (баруун талд)

Ираны дээд шүүхийн хоёр ахлах шүүгчийг буудан хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, Бямба гаригийн өглөө Тегеран хотын шүүхийн байр луу зэвсэгт этгээд дайран орж, Али Разини, Мохаммад Могисе нарыг буудсан байна. Уг хэргийг үйлдсэн этгээд дараа нь хэргийн газраас зугтаж яваад амиа хорлосон гэж шүүхийн байгууллагаас хожим мэдээлжээ. Халдлагын улмаас мөн нэг бие хамгаалагч шархадсан байна.

Халдлага үйлдэх болсон шалтгаан нь тодорхойгүй байна.

Гэхдээ тухайн хоёр амиа алдсан шүүгч 980-аад оноос хойш Исламын засгийн газрыг эсэргүүцэгчдийг дарах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг байсантай холбоотой гэж зарим эрх баригчид үзэж байна. Шүүхийн хэвлэл мэдээллийн албанаас уг халдлагыг санаатай аллага гэж тодорхойлсон бөгөөд анхан шатны дүгнэлтээр халдлага үйлдэгч дээд шүүхээр хэлэлцсэн ямар ч хэрэгт холбогдоогүй байжээ. Одоогийн байдлаар, албаныхан халдлагад өөр хүн оролцсон эсэхийг шалгаж байна.

Хохирогч хоёулаа шүүхийн байгууллагад хэдэн арван жил ажилласан.

Дээд шүүхийн хувьд тэдний үүрэг хариуцлагад цаазаар авах ялыг батлах зэрэг багтдаг байжээ. 71 настай Разини нь Ираны хамгийн ахмад шүүгчдийн нэг байсан бөгөөд 1998 онд амийг нь хороох гэсэн ажиллагаанаас мултарч байсан удаатай. Харин 68 настай Могисе хүний ​​эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр Европын Холбоо, АНУ, Канад улсаас хориг арга хэмжээ авсан байжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-19 124.158.126.107

үйлийн үрээ эдэлж дээ . хөөрхий

Avatar

сонгогч 2025-01-19 202.9.46.71

МОНГОЛД ИЙМ ЗҮЙЛ БОЛОХОД ГАЙХАХ ХЭРЭГГҮЙ….ЭЛБЭГДОРЖИЙН ХОНГИЛЫН ШҮҮХ…..АВИЛГАЧ ШҮҮГЧИД…. .МОНГОЛЧУУД .БҮГД ШҮҮХИЙН ЭСРЭГ БАЙНА ШҮҮ ДЭЭ…..

Avatar

Нэргүй 2025-01-19 202.9.40.37

Эн базарвөань шүүх рүүгээ дөйрахдаа тулна гэджг тэвчишгүйн илрэл байх даа

Avatar

Нэргүй 2025-01-19 202.9.40.7

модёл буджаргал….салах уу нохойтойгоо үлдэх үү….учир битүүлэг нислэгийн нууц….хуучин төрхөмддөө буцах уу…эёлдэг аашны цаадах араншин

Avatar

Нэргүй 2025-01-19 184.146.132.27

шүүx шударга байгаагүйгээс болсон нь xэнд ч ойлгомжтой , манайд болоxод гайxаx юм огт байxгүй

Avatar

Зочин 2025-01-19 139.5.216.210

Манай шүүхийнхний өрөөсөн дугуйнууд л байсан биз, манай шүүгчид харьцангуй азтай, монгол бол амгалан тайван орон, ийм аллага болох магадлал бага, гэхдээ шүүгчид шударга байж чадахгүй бол бас огт боломжгүй хэрэг ч биш л дээ, хэзээ нэг өдөр хэн нэгэн тэсвэр алдаж тэсэрч болох

Avatar

Нэргүй 2025-01-19 202.9.40.34

Манай орон болдог бол ингэмээр байна. Манай дээд шүүхэд авилгалчдыг өмөөрдөг тэдний талд шийдвэр гаргадаг шүүгч нар маш олон байна. Төр засгаас ч үл тоодог. Бүр даам гарчихсан шүүгч нарыг зайлуулах хэрэгтэй. Эрдэнэтийн 49 хувийг хувь хүнд өгөх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж байна. Цагааныг хорьж шалгах гэхээр саад болж байна.Дээд шүүхийн шүгч нар бусдад зайгаа тавьж өгцгөө. Тэд нарын нас нь ч тэтгэвэрийнх болсон

Avatar

Нэргүй 2025-01-19 66.181.191.64

Эрдэнэтийн 49 хувь хувийн хэвшилд байвал илүү сайн үр ашигтай ажиллана ш дээ, хө !

Avatar

Нэргүй 2025-01-19 66.181.191.64

Шүүгч нар төр засгаас дэндүү хараат бөйгаа нь буруу ш дээ, хө ! Шүүх засаглал бүрэн бие даасан, хэний ч нөлөөнд ордоггүй байх тухай Үндсэн хуульд заасах бгаа ш дээ !!! Хөгшөөн чи ер нь социализмдаа л байгаад байгаа хүн бна.
Одоо СЭР СЭР !!!

Avatar

Зочин 2025-01-19 103.212.118.107

Хулгайч авахад тэгээд юу я гүй л болгоно цааш нь гадныханд зарна шд

Avatar

Өрөвдөлтэй жижигхэн тархи 2025-01-19 139.5.217.127

Эрдэнэтийн 49 хувийн хувь хүн та эзэмшвэл зөвшөөрөх үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж