Хятад, Тайландын цагдаа нар залилан хийдэг бүлгийг илрүүлжээ

Хятад, Тайландын цагдаа нар залилан хийдэг бүлгийг илрүүлжээ

Хятад, Тайландын цагдаа нар залилан хийдэг бүлгийг илрүүлжээ

Мьянмар дахь залилан хийдэг үйлдвэртэй холбоотой 12 сэжигтнийг Хятад, Тайландын цагдаа нар баривчилсан тухай Хятадын Аюулгүй байдлын яам мэдэгдлээ. Тодруулбал, Тайландын хилийн ойролцоох эдгээр байгууламжуудад хүний наймааны хохирогч болсон гадаадын иргэдээр онлайн мөрийтэй тоглоом тоглуулж, утсаар залилан хийлгүүлдэг байжээ.

Уг хэрэгт холбоотой хүмүүс баривчлагдсны дараа Хятадын гадаад хэргийн сайд Ван И гэмт хэргийн сүлжээг таслан зогсооход Бээжингээс “ASEAN”-ны орнуудтай хамтран ажиллахад бэлэн байна гэж мэдэгдсэн юм.

Үүнээс гадна НҮБ-ын тооцоолсноор, Зүүн өмнөд Ази дахь луйврын үйлдвэрт хулгайлагдсан олон зуун мянган хүмүүсийн тоонд хятадууд мөн адил багтдаг байна. Жишээлбэл, Тайландын хилийн ойролцоох Мэй Сот хотод нэгдүгээр сарын эхээр сураггүй болсон Хятадын жүжигчин Мьянмарт аврагдсан байдаг. Хятадын хэвлэлүүд түүнийг хулгайлагдсан бусад 50 хүний ​​хамт луйвар, залилан хийдэг бүлэгт хулгайлагдсан байсан гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж