Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийлэв
ЭМГЭНЭЛ
Монгол төрийн анхны Ерөнхийлөгч, төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, Монгол Улсын шинэ Үндсэн Хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын тэргүүн бөгөөд анхны эхийг баталгаажуулагч, үндсэн хуульт ёс, эрх зүйт төрийг хөгжүүлэгч, Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн, олон улс дахь байр суурийг эрс бэхжүүлсэн, монголын ард түмний эрхэм хүү Пунсалмаагийн Очирбат 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний учир таалал төгсөж, Монгол төр, монголын ард түмэнд хүнд гарз тохиолоо.
Анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1942 оны 1 дүгээр сарын 23-нд буюу Морин жилийн өвлийн адаг сарын шинийн наймны өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын өвөлжөөнд малчин ард Пунсалмаагийн хүү болон мэндэлж, 1951-1960 онд Улаанбаатар хотын VIII, арван жилийн XIV дунд сургуульд суралцан, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгсжээ.
Тэрээр 1975 онд техникийн ухааны дэд эрдэмтэн, 1999 онд эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.
П.Очирбат 1966 онд Аж үйлдвэрийн яамны мэргэжилтнээр ажил хөдөлмөрийн гараагаа эхлэж, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайдын албыг хашсан бөгөөд 1990 оны гуравдугаар сарын 21-нээс есдүгээр сар хүртэл БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, 1990 оны 9 дүгээр сарын 3-наас 1992 оны 2 дугаар сар хүртэл БНМАУ-ын Ерөнхийлөгч, 1992 оны 2 дугаар сарын 12-ноос Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмнийхээ итгэлийг хүлээснээр 1997 оны 6 дугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан юм.
П.Очирбат 1999-2001 онд ТИС-ийн удирдах зөвлөлийн дарга, 2000 оноос ШУТИС-ийн Экологи-тогтвортой хөгжлийн профессорын багийн тэргүүлэх профессор, 2004-2016 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, 2010 оноос Геологи уул уурхайн сургуулийн Зөвлөх профессороор тус тус ажиллаж байв.
Тэрээр Монгол Улсын ШУА-ын гишүүн, Академич бөгөөд Монгол Улсын Техникийн их сургууль, Солонгосын Данкукийн Их сургууль, ОХУ-ын Санк-Петербургийн Уул уурхайн их сургуулийн хүндэт доктор, АНУ-ын Везляены Их сургуулийн Хүндэт хуульч, Казахстан Улсын Л.Н.Гумилевын нэрэмжит Евразийн үндэсний их сургуулийн Хүндэт профессор, Экологийн аюулгүй байдлын олон улсын академийн жинхэнэ гишүүн юм.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич, Экологийн аюулгүй байдлын олон улсын академийн жинхэнэ гишүүн, Дэлхийн Уул уурхайн шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, профессор П.Очирбат нь Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдалд үнэлэлт өгч, хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлсон: “Монгол Улсын эрдэс баялгийн хөгжлийн стратеги ба экологи”, “Үнэт эрдсийн цогцолборын хөгжлийн стратеги”, “Нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн стратеги ба экологи”, “Ашигт малтмалын баяжуулалтын технологийн үндэс, уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” 7 боть, “Уул уурхайн эдийн засаг, бизнес, менежмент” 4 боть тэргүүтэй геологи, уул уурхайн мэргэжлийн асуудал дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон бие даасан болон хамтын томоохон бүтээлүүд, “Монгол Улсын Үндсэн хууль, хэрэгжилт, хяналт, судалгаа”, “Монголын Ардчиллын хөгжил”, “Тэнгэрийн цаг” зэрэг нийгэм-улстөрийн судалгаа, эрдэм шинжилгээний олон арван ном, товхимол, өгүүлэл, нийтлэл бичиж, уншигч түмний хүртээл болгожээ.
П.Очирбат Монгол улсын Ерөнхийлөгчөөр долоон жил ажиллахдаа төрийн тэргүүний хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, тус улсыг улс төрийн түгээмэл ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн зорилтын хүрээнд эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэх, засаглалын салаа мөчрүүдийн үйл ажиллагааг шинэчлэн төлөвшүүлэх, нийгмийн ойлголцол зөвшилцлийг хангах үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.
П.Очирбатын эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө байгуулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж 1972 онд Алтан гадас одон, 2005 онд Монгол Улсын төрийн дээд шагнал "Чингис хаан" тэргүүн зэргийн одон, 2022 онд “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” 7 боть хамтын бүтээлд нь Монгол Улсын Төрийн шагналыг тус тус хүртээсэн юм. Тэрээр ЗСБНХУ-ын хүндэт уурхайчин, Зөвлөлтийн “Уурхайчны алдар” I,II,III зэргийн одон, Эрчим хүчний хүндэт тэмдэг, Унгар Улсын хөдөлмөрийн гавъяаны одон, БНСУ-ын “Мү Гүн Хва” одон, АНУ-ын сайн дурынхны нийгэмлэгийн “Эрх чөлөөний бамбар” одон болон бусад шагналыг хүртжээ.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбатын эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг, эвийг эрхэмлэгч, өв соёлыг дээдлэгч, ажилч хичээнгүй, тууштай дүр төрх, зан чанар, шинжлэх ухаанч, зарчимч, бүтээлч үйл хэрэг нь Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд орших болно.
Монголчууд бид Таны Монгол Улсыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, үйл хэргийг үеийн үед хүндэтгэн дурсах болно.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ARD 2025-01-19 66.181.184.244

Монголын ард түмэн энэ хүнд итгэл үзүүлж сонгосон. Гэвч Монгол Улсыг Азийн БАР биш БААР Улс болгож, Мэнэнгийн хялганат их т?##?ыг сүйрүүлэх үндсийг тавьж, туурга тусгаар улсын газрын баялгийг харийн улс өөр хоорондоо найм?##?цах эхлэлийг тавьсан хүн. Тийм болохоор л Монголын ард иргэдийн 95 хувь нь энэ Ховдгийн гай-г үзэн ядаж байна.

Avatar

DGG 2025-01-19 103.212.117.236

1942 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 23 ГЭДЭГ ЧИНЬ МОРИН ЖИЛИЙН ӨВЛИЙН АДАГ САРЫН ШИНИЙН 8 БИШ ШҮҮ ДЭ. МОГОЙ ЖИЛИЙНХ.

Avatar

Нэргүй 2025-01-19 202.131.225.53

Гүн эмгэнэл илэрхийлье, Ум ма ни бад ми хум

Avatar

иргэн 2025-01-19 202.131.230.98

Монгол улсын анхны ерөнхийлөгчид өс санаж явдаг хүмүүст хэлхэд дайсандаа ийм үед нь хүндэтгэл үзүүлж жудагтай байж сураад дараа нь олон хуцаж бай гэж хэлмээр бна,Цэндэнбал даргын хувьд бол харин ч Монголдоо нутаглуулсанд нь баярлаж явах хэрэгтэй шүү,Тухайн үеийн соц орнууд удирдагч нараа цаазлаж байсан даа

Avatar

Нэргүй 2025-01-19 59.153.114.171

Хулгайч хулгайчдаа д эмгэнэн биз дээ? Нийлж байгаад сайхаг хуссан русахаа үргэлжлүүлж байгаа даө.

Avatar

Цогт 2025-01-19 45.117.35.5

ямар н**ш вэ чи

Avatar

Нэргүй 2025-01-19 59.153.114.171

Энэ 2 нийлж Тамсагийн нэфтийг иддэг болохоор нэфтийн үйлдвэр барих ажил 6 жил хойшилж байна.. Оцгор хамарт хувиасаа өгсөн болохоор нөгөөх нь Чингэсийн одонгоор шагнаж дулдуйдсан. Дайснуудаа мэдэж авцгаа

Avatar

Оюунэрдэнэ 2025-01-19 45.117.35.5

жудагтай бай

Avatar

Нэргүй 2025-01-19 122.201.31.23

Энэ хүнийг зохион байгуулалттайгаар харлуулах ажлыг одоогийн эрх баригч нам Ман, тухайн үеийн Махн хийсэн юм. Түүнийг намаасаа гарч соцдекүүдтэй нийлэн өөрсдийнх нь хүний эсрэг нэр дэвшин ялалт байгууллаа гэж хорсон зохион байгуулалттайгаар удаан хугацаанд гүтгэж нэг ёсондоо хилмэгдүүлсэн. Гэвч энэ хүн ганхийгээгүй. Энэ нь түүний хүн чанар, эрийн жудаг, нүнжигийг харуулж байна. Түүний дандаа ёжтой, басамжилсан маягаар өрсөлдөгчидтэйгөө харилцдаг байсан нь ийм үндэслэлтэй. Бүхэл бүтэн улсын эрх б

Avatar

Нэргүй 2025-01-19 122.201.31.23

аригч томоохон намыг сөрж ганцхан хүний орон зай үүсэхэд тэрбээр хэт нэг талыг барилгүй, үзэл бодол, ардчилсан зарчимд үнэнч тууштай байж, эрх баригчдын алдаатай бодлогыг дэмжихгүй, үргэлж олон түмний улсын эрх ашгийн талд зогсдог байсан тул Махн түүнд нь хорсож өчүүхэн үг үйлдэл, өө сэв дээр нь мушгин гуйвуулж хар пиар хийдэг байсан. Энэ бүхэн баримттай. -Азийн бар, -нефтээр дээлээ мялаах, -тансаг байна гэх хэллэг, -төрийн төмөр нүүр гэх мэт хар пиарын сэдвүүдээрээ Махн буюу одоогийн Ман түүни

Avatar

Нэргүй 2025-01-19 122.201.31.23

йг увайгүй муухайгаар гүтгэн доромжилж, ард түмэнд нэр хүндийг нь харлуулан гутаахыг байнга оролддог байв. Өнөөдөр ч гэсэн тэд түүнийг үл тоон, сонгуулийн багийн тролуудаараа зохион байгуулалттайгаар сошиалд гутаан доромжилж, дурсгалыг нь үл хүндэтгэсэ байдлаар хандаж буй нь бас л өс хонзонгоо тайлж буй хэлбэр юм. Шударга, зөв явдалтай нам байсан бол өнөөдөр үндэстний хэмжээнд гашуудал зарлаж, түүний дурсгалыг хүндэтгэж төрийн далбааг 3 өдөр бөхийлгөх байлаа.

Avatar

Нэргүй 2025-01-19 66.181.186.147

Ardchilsan gedeg ug orohoor yav l gej dee archaagui aimhai Huuk bol doo

Avatar

Хүрэлсүх ОГЦОР 2025-01-19 38.114.114.99

Шахмал түлшийг хүчээр тулгаж ард иргэдийг хордуулж байгаа төрөөс төрсөн тэрбумтан угаартуулагч хүрэлсүх тайлбараа өгөө Монголчуудад

Avatar

Нэргүй 2025-01-19 66.181.188.147

Шуналын дэвд идэгдсэн урвагч өмхий хамарт Очирбат сүг Цэдэнбал гуайн бүх цол шагналыг хурааж хүний нутагт зовоон тарчлааж алсан. Нас барсных нь хойно монголын ард түмэн удирдагчаа эцсийн замд үдэхийн өмнө салах ёслол хийх боломж олгохоос татгалзахад батлан хамгаалахын сайд генерал Шагалын Жадамбаа гуай … төр нь удирдргчаасаа татгалзаж байгаа юм бол арми нь маршлаа авнаа гэж хэлээд Бал даргын шарилыг офицеруудын ордонд хүндэтгэн байрлуулж ард түмэнтэй салах ёслол хийлгээд нутаглуулсан даа

Avatar

Нэргүй 2025-01-19 66.181.181.134

Balin hamartiig uuriin yag tegej nohoi shig orshuulbal taarna

Avatar

Нэргүй 2025-01-19 59.153.114.171

Өмхий хамартыг тэр үхсэн газар нь мөчилж хаяарай. Монголын шороонд булуулах эрхгүй тангад шүү!

Avatar

Нэргүй 2025-01-19 178.174.229.45

HURELSUH SAGSUU ULAAN KOMMUNISTIIG BODVOL HUN SHIG HUN BSAN BHAAA

Avatar

Нэргүй 2025-01-19 103.212.117.150

Гүн эмгэнэл илэрхийлье. Ум маа ни бад мэ хум

Avatar

Нэргүй 2025-01-19 202.9.40.69

Сайхан хүн байсан даа. Уи ма ни бад ме хум Тэнгэрийн оронд залрах болтугай.

Avatar

Нэргүй 2025-01-19 66.181.184.55

Avatar

Нэргүй 2025-01-19 103.212.116.116

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбатын эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг, эвийг эрхэмлэгч, өв соёлыг дээдлэгч, ажилч хичээнгүй, тууштай дүр төрх, зан чанар, шинжлэх ухаанч, зарчимч, бүтээлч үйл хэрэг нь Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд орших болно.
Монголчууд бид Таны Монгол Улсыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, үйл хэргийг үеийн үед хүндэтгэн дурсах болно.

Avatar

Нэргүй 2025-01-19 202.70.43.34

БУДДА ШИГ САЙХАН НАС НАСАЛЖЭЭ. УМ МАНИ БАДМЭ ХУМ.

Avatar

mongol 2025-01-19 103.57.94.20

mongold er ni sain hun bna uu ood uruugui bie bienee hemlej hereldej uraltsaj utaa uniar tujrel yaduuraldaa bachimdaj booj uheh gesen, gadnii yavuullaga ortson humuus. yadaj baihad ma nam heruul uruul hatgaas bie bienee uzen yadah gachin bodlogo yavuulj terendee oorsnoo ch huihlagdaj balrah shahsan humuus

Avatar

ЗОЧИН 2025-01-19 60.34.125.198

ДАЙСАН Л БИШ БОЛ ҮХЭЖ ҮРЭГСЭДИЙН АРААС МУУГИЙН ЕРӨӨЛ АЙЛДВААС ТЭР ХҮНИЙ ӨӨРӨӨС НЬ БУЯН ЗАЯА НЬ ЗАЙЛДАГ ГЭДЭГ ЮМ ШҮҮ, МОНГОЛЧУУД АА.

Avatar

Нэргүй 2025-01-19 59.153.114.171

Хулгайчдын баатар, энгийн ард түмний дайсан. Хараах ерөөхөө чи өөрөө шийд.

Avatar

зочин 2025-01-19 202.9.40.123

Маш муу ерөнхийлөгч, Монгол улсын үндэсний үйлдвэрүүдийг устгасан 400 гаруй үйлдвэр, 500 -гадд нэгдэл сангийн аж ахуйг тараасан, уул уурхайг болон үндэсний баялагыг хулгайчдад өгсөн өөрөө хулгайч

Avatar

Нэргүй 2025-01-19 66.181.191.64

Энэ зочин та,нийгмийн хөгжлийн зүй тогтлын талаар тун ч хуучирсан буруу ташаа ойлголттойгоо өдий хүртэл явж бгаа, туйлын хоцрогдсон хүн бнаа ! 400 гаруй үйлдвэр ч байгаагүй,200-гаад томоохон болон дунд зэргийн үйлдвэр ихэнх нь алдагдалтаы ажиллаж бсан, 330 гаруй сум-нэгдэ л, САА бсан тэр нь өмчийг эзнээс нь салгаж хүнийшүүлсэ н буруу зүйл бсан. Өмч эзэндээ очоод мал хэрхэн өсч бай гааг харж буй гэж найдьяа.

Avatar

Нэргүй 2025-01-19 66.181.191.64

Одоо Монгол Улс хүнд аж үйлдвэр хөгжүүлэх хэрэгтэй бна, түүний цагаан толгойн эхний үсэг нь УУЛ УУРХАЙ юмшүү дээ !
Ингээд эрүүл ухаанаар бодохоор энэ бурхан болооч Монголд маш зөв юм хийсэн хүн шүү.
Ум сайн амналан болтугай !

Avatar

Dear 1st president RIP 2025-01-19 139.5.217.127

Тэд нар нь жамаараа сөнөсөн. Харин түүний авчралцсан энэ нийгэмд та 300 байтугай 3000 үйлдвэр байгуулж болно. Хэн ч хорихгүй. Гол нь тэр үйлдвэрүүд чинь бүгд Хятадын аварга үйлдвэрүүдтэй өрсөлдөж, илүү гараад, ашигтай ажиллаж чаддаг байх хэрэгтэй. Хэрэв та эрүүл саруул хүн мөн л бол үүнийг ойлгох учиртай. Үйлдвэр чинь байхын тулд биш ашигтай ажиллахын тулд оршдог, анх ч тэгж бий болсон эд шүү дээ

Avatar

Нэргүй 2025-01-19 59.153.114.171

Татварын хуулиа харчих. Үндэсний үйлдвэрийг нугаслах бодлоготой улсад хэн юу хийхий?

Avatar

Нэргүй 2025-01-19 59.153.114.171

Тэрний авчирсан нийгэм 300 үйлдвэрийг сөнөөдөг нийгэм болохыг бид 30 жил нүдээрээ харж биеэрээ мэдэрсэн. Бүх үйлдвэрүүдийг санаатайгаар устгаж дампууруудж залуучуудыг нь гапны улсад боолын хөдөлмөр эрхлүүлчихээд ар худрагаар нь баялаг хулгайлдаг нийгэм авчрсан.

Avatar

Лавлаа 2025-01-19 66.181.188.84

Өмчийг эзэнд нь ойртуулахын тулд бүгдийг эвдэж устгах аргыг сонгосон. Ганцхан жижиг жишээ гэвэл улсын АА-уудад байсан эрчимжсэн МАА-г зндсээр нь устгхчихаад одоо шинээр бий болгох гэж юу болж байгааг ойлгодог биз ээ

Avatar

Нэргүй 2025-01-19 59.153.114.171

Аж үйлдвэртэй орон хөгждөгийг Хятад Индонэзээс хар. Тэр үед байсан үйлдвэрүүдээ хөгжүүлээд үргэлжлүүлээд явсан бол жинхэнээсээ 30 жилийн дараа өнөөдөр Азийн Бар болох байлөа. Өчнөөи ир залуучууд гадагшаа гарч боол болохгүй, өчнөөн олон айл ёалж үр хүүхдүүд нь нус нулимс болсон өрөндөө баригдсан Азийн там улс болохгүй байсан. Нүгэл нь тоочоод тоочоод барахгүй! Чамд тархиа угаалгаж суудаг хүн үлдээгүй одоо.

Avatar

ЗОЧИН 2025-01-19 203.91.115.52

ТЭНЭГ МАЛАА ТЭР СОЦ НИЙГЭМДЭЭ ГАЦСАН ТЭНЭГ ЮУ Ч ОЙЛГОХГҮЙ УСАН ТАРХИТАЙ БАЙЖ БҮҮ МЭДЭМХИЙР. ЗҮҮДЭНДЭЭ АМЬДАРЧ БҮҮ СЭРЭЭРЭЙ. АСАР ИХ БОЛОМЖ ЧАМД БАЙНА. АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ БОЛ ХОЙД СО ОЧИЖ ҮНДЭС УХАЖ ИД.

Avatar

Нэргүй 2025-01-19 59.153.114.171

Соц нийгмээс ухарч зэрлэг капитализм руу оруулсан хар нүгэлтэн. Монголыг хөгжүүлсэн агуу удирдагч Цэдэнбалыг тарчлаан алан гэр орныг нь ухсан хулгайчийг үхсэн газар нь мөчилж нохойд хаяж өг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж