Мэргэжлийн сүмогийн Хацү башё Токио хотын Рёогокү Кокүгикан хотноо үргэлжилж байна. Башёгийн долоо дахь өдөр өмнөх өдрүүдтэй харьцуулахад шуугиан тарьсан барилдаан бараг л гарсангүй. Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлсан учир энэ башёгоос дараагийн аварга төрөх учиртай. Үүний төлөө ч озэки Котозакүра болон озэки Хошорюү С.Бямбасүрэн нар зүтгэж буй.
Хошорюү С.Бямбасүрэн өчигдөр нэг ч ялагдаагүй байсан Охог ялж, эргэн башёг тэргүүлж эхэллээ. Түрүүлвэл аварга цол хүртэх тэрбээр одоогоор зургаан даваа, нэг унаатай явна. Харин озэки Котозакүра Гонояамаг давж, тав дараалан ялагдаад байсан тааруу цувралаа зогсоов. Түүний түрүүлэх, ёкозүна цол хүртэх зорилго бараг л талаар болж байх шиг.
Монгол бөхчүүдийн тухайд Киришима Б.Лхагвасүрэн комүсүби Вакатакакагэг дийлж, дөрвөн даваа, гурван унаатай болжээ. Түүнийг эргэн комүсүби, сэкивакэ, озэки цолондоо хүрнэ гэж сүмо сонирхогчид хүлээж байна. Харин Чиёошома Г.Мөнхсайханы өрсөлдөгч Рогаг башёг үргэлжлүүлэх боломжгүй болсон учир Чиёошомад ялалтыг өгчээ. Тэрбээр одоогоор ганц ч унаагүй, долоон даваатай башёг Кинбозаны хамтаар тэргүүлж байна.
Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр Нишикигиг давж, зургаа дахь даваагаа авчээ.
zbxn 2025-01-19 50.147.160.114
– gereenk ;
Нэргүй 2025-01-19 202.9.40.34
Олон монгол айлын санхүүгийнасуудлыг сумочид маань дааж явж байна. Сумо барилдахыг боль гэж хэлж байгаа хүмүүс тэдний 5-10 гэр бүлд нь сар бүр дор хаяж 3-5 сая төгрөг өгөх юм бол сумогоор барилдахаа болиод монголд ирж зодоон цохион хийж хар тамхи татаад явж болох юм. Чи өөрөө чадахгүй байж бусдын мөнгө олох арга замыг бүү хаа. Япончууд ч хаана гэж хэлэхгүй байгаа юм. Монголчууд өөрсдөө мөнгө олж чадахгүй болохоор атаархаж үхэх нь. Тамын тогоо
Зочин 2025-01-19 66.181.176.96
япон гэхээр монголууд жүдо, чөлөөтөөр монголын тавын давааны аварга, арслан, гарьд, заанууд шиг хиардагдаа.
Зочин 2025-01-19 139.5.216.210
Одоо энэ монгол сумоч энэ тэр гэсэн хийрхэлээ боль оо, сумод заавал нэг монгол түрүүлэх ёстой юм шиг авирлаж бусдын соёл, үндэсний уламжлал руу хэт шүлэнгэтэх сайн юм биш ш дээ, хангалттай болсон, одоо больмоор юм
зочин 2025-01-19 66.181.186.81
Боломж гарвал монголчууд сумагаар хичээл барилд, Бөхийн спорт бол ерөөсөө манай үндэснийх Амжилт гаргах боломжтой спортын төрөл, Тамирчид бусад оронд очиж бүр үндэсний шигшээ багт нь багтаж тэмцээн өрсөлдөөнд оролцож амжилт гаргаж байна Бид ч болно Саад хийх гэж оролдох хэрэггүй
Зочин 2025-01-19 66.181.190.106
Ньюс,ойрхон сэтгэгдэл оруулахаа боль гээч.Ийм мэдрэл муутай саналыг чи оруулаад,өөрөө ааш
Нэргүй 2025-01-19 66.181.187.111
hiitei bnaaaaa
Нэргүй 2025-01-19 202.9.40.34
Хоошорю-Бямбасүрэн маань хурдтай барилддаг боловч хий ихтэй барилдаад байх юм. Чиёошома-Мөнхсайхан сүүл рүүгээ том бөхчүүдтэй барилдана.Тэр барилдаануудад яаж барилдахаас түрүүлэх эсэх нь шийдэгдэнэ. Казахстаны Кинбозан бас нэг ч унаагүй явж байгаа. мөнхсайхан маань түрүүлвэл энэ олон жил сумод барилдсаны хэрэг гарах юадаа. Ошома-Дэлгэрбаяр том биеэ ашиглаж тулж барьц авч барилдвал озеки цол ойрхонл байна. Татаж барилдаад байх юм.
Нэргүй 2025-01-19 103.212.162.187
Мөнхсайхан түрүүлэхгүй ээ, горьдсоны гарз