Налайх Бизоны хүлээлт дүүрэн улирал учраа олохгүй дуусах уу?

The League

Налайх Бизоны хүлээлт дүүрэн улирал учраа олохгүй дуусах уу?

Налайх Бизоны хүлээлт дүүрэн улирал учраа олохгүй дуусах уу?

Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирал үргэлжилж байна. Өчигдөр/2025.01.18/ тун сонирхолтой тоглолтууд "UG" аренад боллоо.


Эдгээр тоглолтуудаас хамгийн онцлох нь Налайх Бизон болон Сэлэнгэ Бодонс багуудынх байв. Тус тоглолтод Бодонс 81-69 гэсэн харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авчээ.

Дасгалжуулагч нь визний асуудлаас болж нутаг буцсан Бизоны улирал утгаараа сүйрч байх шиг. Уг нь өнгөрсөн улирал Т.Санчирыг Уурхайчидаас авч, том амбицтай гэдгээ харуулсан тэд энэ улирал плей-оффд ч орж чадахгүй байх аюул нүүрлэв.

Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жилийн Бизоны бүрэлдэхүүн сайжирсан уу гэхээс муудаагүй. Лигийн шилдэг хамгаалан тоглогчийн шагналтай Ш.Мөнх-Эрдэнэ, аварга авах арга залийг сайн мэдэх М.Тэлмэн, Монголын амьд домог Т.Санчир, хашир туршлагатай П.Болортулга нар бий. Мөн өнгөрсөн жил Хүлэгүүдтэй аварга авсан Жастин Мосс болон Апес багт тун сайн тоглосон Кайри Уокер нарыг энэ жил нэгтгэсэн.

Цаасан дээрх нэрсийг нь харвал Бизон үнэхээр сайн баг. Гэвч талбай дээр бүх зүйл эсрэгээрээ өрнөж байна. Дэгсдүүлж хэлэхэд гурав, дөрвөн дасгалжуулагчийн нүүр үзлээ. Хамгаалалт, довтолгооны систем бүрэн суугаагүй, тамирчид учраа олохгүй байгаа нь харагдав. Оноогоор уралдаж л ялалт авахаас өөрөөр хамгаалж хожих сонголт тэдэнд бараг л үгүй. Тоглолтыг тааруу эхлүүлж, өрнөл хэсэгт нь онооны зөрүүг ойртуулдаг ч яг төгсгөлд багаараа уначихдаг нь хачирхалтай.

Шийдэх ёстой асуудлуудын нэг бол яахын аргагүй будагтай талбайн хамгаалалт, самбараас бөмбөг авалт. Моссыг ямар тааруу самбараас бөмбөг авдаг, будагтай талбайг хамгаалдаг вэ гэдгийг бид өнгөрсөн Азийн аваргуудын лигээр хангалттай харсан. Хүлэгүүдэд өндөр залуучууд олон байсан учир түүний энэ муу чадварыг хангалттай нууж чадсан мэт. П.Болортулгыг энэ тал дээр туслах болов уу гэж бодсон ч үгүй аж.

Мөн Э.Тулга, Т.Санчир, Ш.Мөнх-Эрдэнэ, Кайри Уокер гээд хувийн чадвараа ашиглан оноо авдаг тамирчид олон юм. Тэдний довтолгооны гүйцэтгэл хангалтгүй байна. Сэлгээ ч тааруу. Ингээд тоочвол Бизон энэ улиралд тун тааруу бэлджээ. Асуудал нь тодорхой ч шийдэл олж чадахгүй байсаар улирлыг өндөрлүүлэх шинжтэй. Уг нь өнгөрсөн улирал Апесын эсрэг плей-оффд тоглосных нь дараа фэнүүд нь багтаа их л итгэж байсан биз.

Налайх Бизоны улирал хараахан дуусаагүй байгаа ч плей-офф ойрхон харагдахгүй л байна. Уурхайчид ч учраа олоод эхэлж, плей-оффын найман баг эхнээсээ тодорч буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж