Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг энэ хавар эхлүүлнэ

Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг энэ хавар эхлүүлнэ

Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг энэ хавар эхлүүлнэ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 2025 онд хоёр онцлох төслийг эхлүүлээд буй. Өчигдөр/2025.01.18/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ХУД-ийн IV хороонд ажиллалаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “26 километр гаруй урттай нэгдүгээр тойрог зам Наадамчдын замаас урагшаа нисэхийн хурдны замтай холбогдох бол хойшоо “Өнөр” хороолол, Баянхошуу, Сэлбэ, Дарь эх дэд төвүүдтэй холбогдож, цаашлаад Чулуун овооны тойргоос Туулын хурдны замтай нийлэх тойрог зам юм.

Эхний ээлжид тус тойрог замын эхлэл болох Наадамчдын зам дээгүүр баригдах 6 эгнээ, 4 талдаа эргэлттэй гүүрийн тендерийг ирэх долоо хоногийн лхагва гаригт буюу нэгдүгээр сарын 22-ны өдөр зарлана.

Мөн зургаадугаар сард тус гүүрнээс үргэлжлэх 26 километр тойрог замын тендерийг зарлахаар ТЭЗҮ-ийг боловсруулаж байна. Туулын хурдны замын хувьд бид одоогийн байдлаар нэгдүгээр сарын 31-ны өдөр олон улсын нээлттэй тендер зарлахаар төлөвлөөд байна” гэв.

Түүнчлэн Эмээлтийн тойргоос Баянзүрхийн гүүр хүртэлх 33 орчим километр урттай 6 эгнээтэй Туулын хурдны замын гэрээ байгуулах ажлыг мөн дөрөвдүгээр сард эхлүүлэхээр ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-19 202.131.225.242

НАХЯ-ны дарга ТЕГ-ын дарга асан Баатар генералын Нямдоржийн талаар хэлдэг ортой байх магадлалтай тэр үнэн бол залгамж халааг нь нянбаатар авсан нь тодорхой. нянбаатарын санаачилсан эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт /авлигын хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болох/ зөрчлийн хууль хятад автобуснууд нэг л монголы эрх ашигт цаагуураа хотой юм сэдэж хэрэгжүүлээд байгаа.одоо энэ тойрог зам төсөл ихэнх нь гүүрэн байгууламж монголчууд гүүр барьж чадахгүй. хятадууд л орж ирнэ.

Avatar

121212125 2025-01-19 202.131.225.242

монголчууд өчнөөн сая доллар зээлж хятад компаниуудад хөрөнгө оруулалт хийх ажил юм байна.ерөнхий дүр зураг нь тийм л харагдаж байна. дээр өчнөөн барилгын хятадууд орж ирж монгол хүүхэнтэй сууж хүүхэд хийж монголын иргэшил авна. өнгөцхөн харвал түгжрэл шийдэх гээ байгаа мэт боловч цаад замын зураг нь тийм байна. хохь нь новшнууд ийм юмнуудаа дахин дахин сонгож л байдаг. зая нь тэр гэхээс өөр юу хэлхэв дээ.

Avatar

Нэргүй 2025-01-19 202.21.124.29

Энэ нь баригдаж дуусахгүй бөглөрөл дээр бөглөрөл нэмээд убчуудыг хэдэн жил тамланаа

Avatar

Нэргүй 2025-01-19 103.111.68.3

Хамгийн хэрэгтэй зам нь 2-Р Тойрог зам байна даа бүр араараа шууд амгалан хүрэх нь

Avatar

Нэргүй 2025-01-19 76.220.74.140

Энэ ажлыг аль дээр хийсэн бол Улаанбаатар хот түгжрэл багатай байх боломжтой байлаа

Avatar

энэ олны алиг нь үнмшэх билээ дээ 2025-01-19 66.181.189.96

Үнэхээр ажил энэ хавар эхэлчихвэл баярлахаас өөр яахав. Үнэн л байх болтугай. Иргэдээ дандаа худлаа хуурсаар , бүлтэрсээр молиг үмхүүлсээр итгэл алдаж юу л бол? гэх болжээ.ккк Үнэхээр итгэхэд бэрх метро,дүүжин тээвэр гэснээ таг, баганан тулгуурт гүүрэн зам гэнэ, 4-.н эгнээтэй тросон татлагтай гүүрэн л гэх,Азийн хөгжлийн банк дэлхий банкаа тус бүрээс нь 20 гаруй сая доллор зээлнэ гэх. тэгснээ Их британаас бага хүүтэй зээлийг 15 жилийн хугатай ззэл,Энэтхэгээс 1,7 тэрбум гэвүү дээл зэлнэ л гэх

Avatar

Зочин 2025-01-19 139.5.216.210

Энэ хавар эхэлж чадах уу, зураг төсөл нь гарсан юм уу, тендерээ зарлаад, сонгон шалгаруулалтаа хийгээд БУА-ын гүйцэтгэгчээ шалгаруулчихсан юм уу, хэн , ямар компани шалгарсан юм бэ, хэрэв үгүй бол энэ хавар байтугай ирэх хавар ч худлаа ш дээ

Avatar

Нэргүй 2025-01-19 202.9.40.34

Бүтээн байгуулалтыг эсэргүүцэж сэтгэгдэл бичдэг үхэр монгол байж л байна. Ер нь энэ сайтад гадаадын гар хөл болсон Монгол орныг буурай хөгжилтэй байлгах санаатай хүмүүс их орж сэтгэгдэл бичдэг нь ажиглагддаг. Магадгүй тэд Элбэгдоржийг дэмждэг хүмүүс байх. Та нар яаж ч хорлонтой ажил хийсэн монгол улс урагш хөгжих л болноо. Хөгжлийн төлөө хятадтай хамтрахаас өөр гарц байхгүй. Өөрсдөө барьдаг хүмүүс болох гээд Дарханы замыг яалаа. Хирээ мэдэж ярьж бай

Avatar

Зочин 2025-01-19 103.212.117.27

Туулын хурдны замын төсөл Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх Туулын хойт далан дээгүүрх явган хүний болон дугуйн замыг нураах гээгүй биз??? Энэ замаар машин явдаггүй, хөгшид, хүүхдүүдийн салхилж амрах гол газар болоод байгаа юм. Хотын төвийнхөн машинтайгаа ирж амраад буцдаг юм. Монголчууд бид түрүүчийн хийснээ сүйтгээд дараагийнхийг нь хийхээс сийхгүй улс шүү

Avatar

Нэргүй 2025-01-19 202.179.27.229

тэгж л хийнэ шүү дээ. юм хийх гэхээр битгий саад болоод бай

Avatar

Нэргүй 2025-01-19 202.9.40.88

Адгийн бузр хулгайч х***а манж хог шааруудыг далд ор2лнаа бузр лаларуудыг наи төриыг хулгайлж эзлцн бузр лаларуудыг татад тат2д битүү ор2лцн эзлцн. Нам төрийг эзлцн. Бүх бузр хулгайд гаршцн.адгиын муу сан2тай хог шаарын шаарууд.

Avatar

Уншигч 2025-01-19 202.126.89.110

Хятадын том хотууд түгжрэлийн асуудлаа бүрэн шийдсэн бна лээ. Хот дотроо хэд хэдэн тойрог хурдны зам , давхар гүүрэн зам тавьж. Оройтсон ч гэсэн манайх Улаанбаатарт эхлүүлж бна. Хурдан л дуусгаасай.. Бүтээн байгуулалт хийхээр л эсэргүүцдэг, харддаг, гоочилдог тэнэгүүд одоо болимоор юм.

Avatar

Нэргүй 2025-01-19 202.9.40.88

Түй түй

Avatar

Данх аа эсэргүүцэхээс өөр сонголтыг иргэдээ үлдээсэнүй ээ 2025-01-19 66.181.189.96

Хүүхээ? иргэд бүтээн байгуулал хийлээ гэж эсэргүүцсэн юм ер байхгүй шүү. Хамгийн гол хийнэ гээд хийдаггүй болохоор хаширчисан бас худлаа шааж байна гэж бодоод худлаа ярихаа боль гэж эрсэргүүцсэн хэрэг. Шал өөр ялгаатай замчмын асуудлыг зориудаар хутгаж өөрсөдийгөө хөлсөөр бичүүлж өмгөөлүүлэх нь уг нь утгагүй,хэрэгүй л дээ

Avatar

Нэргүй 2025-01-19 174.114.218.139

mgl-chyy chadahgui
china 2 jld dyysgana

Avatar

зочин 2025-01-19 66.181.160.96

Бүхийл ажил бизнэсийг Хятадуудад өгөх далд ажиллагаа явагдаад байх юм да …Түүнийг нь Оюунэрдэнэ Нямбаатар хоёр оройлон давхиад байх болтой юм……

Avatar

Нэргүй 2025-01-19 66.181.191.64

Эенкогийн санаанаас зөрөөд бна уу ? Кх кх кх Төвд нохой
н гөлөгний жогорхойн тролл минь !

Avatar

Нэргүй 2025-01-19 66.181.190.225

Хүнд харагдаж уншигдөхаар зураг тавьж болдоггүй юм байх даа

Avatar

Нэргүй 2025-01-19 103.57.94.32

Нянмбаатар баахан хятад эзэддээ тендер өгч баахан хятад ажилчид оруулж ирж иргэншил олгох гэж байгаа юм байна

Avatar

Нэргүй 2025-01-19 66.181.191.64

Чи өөрөө хятадын шээсийн шээс байгаа доо !!!

Avatar

Зочин 2025-01-19 202.9.41.45

Дэлхий дээр энэ хэмжээний ажлыг хятадаас бусад орнуудад 5-8 жилд хийдэг. Хятад монгол хоёр хот дотор хурдны зам барих гайхамшигийг бүтээж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж