Сэрэмжлүүлэг: Хангай, Хөвсгөл, Хэнтийн нутгаар цас орно

Сэрэмжлүүлэг: Хангай, Хөвсгөл, Хэнтийн нутгаар цас орно

Сэрэмжлүүлэг: Хангай, Хөвсгөл, Хэнтийн нутгаар цас орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ

19-20-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.


2025 оны 01-р сарын 20-ноос 01-р сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. 23-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, 23-нд баруун аймгуудын нутгаар секундэд 18-20 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -23…-28 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө –29…-34 градус, өдөртөө -20…-25 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -12…-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -1+4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -4…-9 градус хүйтэн байна. 23-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж