Монголын боксын холбооны XV чуулга уулзалт өнөөдөр/2025.01.18/ болжээ. Тус чуулга уулзалтаар Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн тодруулах ээлжит сонгууль болж Монголын Боксын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч М.Баянмөнх нийт 72.8 хувийн санал авч Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр тодорсон аж.
Монголын боксын холбооны мэдэгдэлд "Тэргүүн дэд ерөнхийлөгч М.Баянмөнх нийт 72.8 хувийн санал авч Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр тодорлоо. Монголын боксын холбооны ерөнхийлөгч болсон М.Баянмөнх танд ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсье. Монголын бокс мандан бадраг" гэжээ.
Монголын боксын холбооны өмнөх ерөнхийлөгчөөр Х.Нямбаатар сонгогдож байсан билээ.
Холбоотой мэдээ