Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийг Израилийн сайд нарын танхим эцэслэн батлах дутуу байсан. Тэгвэл Израилийн сайд нарын танхим хэлэлцээрийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, Ням гаригаас эхлэн гал зогсох нь баталгаажлаа. Уулзалт хэдэн цагаар үргэлжилсэн бөгөөд хэт барууны үзэлтэй хоёр сайд татгалзсан санал өгчээ.
Эргэн сануулахад, хэлэлцээр гурван үе шаттай.
Нэгдүгээр шатанд барьцааны 33 хүнийг Израилийн шоронд хоригдож байсан хэдэн зуун палестин хоригдолтой солилцоно. Эхний ээлжний барьцааны хүмүүст эмэгтэйчүүд, эмэгтэй цэргүүд, хүүхдүүд, ахмад настнууд, өвчтэй, шархтай энгийн иргэд багтах юм. Мөн Израилийн арми Газын хүн ам шигүү суурьшсан бүс нутгаас цэргээ татаж, орон гэрээ орхин дүрвэсэн палестинчуудад харьж ирэх боломж олгоно. Тусламжийн ачааны машинуудыг бүс нутагт саадгүй нэвтрүүлж эхлэнэ.
Хоёрдугаар шатанд үлдсэн барьцааны хүмүүсийг суллаж, Израилийн арми нутаг дэвсгэрээс цэргээ бүрэн татна.
Улмаар эцсийн шатанд хэдэн арван жилээр үргэлжлэх Газын сэргээн босголтын ажил эхлэх юм. Мөн нас барсан барьцааны хүмүүсийн цогцсыг эргүүлэн өгнө.
Холбоотой мэдээ