Тэрүнофүжи: Өөрийгөө хуурдаггүй, өөртөө ялагддаггүй бөхчүүдийг бэлдэнэ

Тэрүнофүжи: Өөрийгөө хуурдаггүй, өөртөө ялагддаггүй бөхчүүдийг бэлдэнэ

Тэрүнофүжи: Өөрийгөө хуурдаггүй, өөртөө ялагддаггүй бөхчүүдийг бэлдэнэ

Мэргэжлийн сүмогийн их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр/2025.01.17/ албан ёсоор зодог тайлж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр бэртлийн улмаас энэ оны Хацү башёд үргэлжлүүлэн барилдах боломжгүй болж улмаар дээрх шийдвэрийг гаргажээ.

Өдгөө 33 настай түүний хувьд угтаа хоёр башё өнжсөний эцэст дэвжээнээ эргэн ирсэн ч өнгөрсөн Лхагва гаригт Хацү башёгийн хоёр дахь ялагдлаа амсч, Пүрэв гаригаас эхлэн барилдах боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэрбээр шинэ оны эхний, замналынхаа сүүлийн башёг 2-3 гэсэн амжилттай өндөрлүүлэв.

Өчигдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ "Би бодож байсан шигээ барилдаж чадсангүй. Сэтгэл зүй, бие махбодь маань бэлэн биш үед дэвжээнээ гарах ёсгүй гэж бодлоо. Эргээд харахад үнэхээр гайхалтай сүмогийн замналыг туулжээ " гэв.

Мэргэжлийн сүмогийн дэвжээнээ Тэрүнофүжи 523 ялж, 275 ялагдаж, 231 барилдааныг өнжжээ.

Хацү башёгийн нээлтийн өдөр комүсүби Вакатакакагэд ялагдсаныхаа Тэрүнофүжи зодог тайлах талаараа багшдаа хэлсэн гэнэ. Тэрбээр "Нээлтийн өдөр ялагдсаныхаа дараа би багшдаа дахиад ганц л ялагдвал зодог тайлна гэдгээ хэлсэн" гэжээ.

Хамгийн сүүлд ёкозүна цолтнуудаас Хакүхо М.Даваажаргал зодог тайлсан. Дээд зиндааны 45 түрүүтэй тэрбээр 2021 оны есдүгээр сард зодог тайлсан билээ.

Одоо Асашорюүгийн үеэл дүү Хошорюү С.Бямбасүрэн дараагийн ёкозүна цолтноор нэрлэгдэж байна.

Тэрүнофүжиг дийлэх хүчтэн Хакүхогоос хойш гараагүй. Түүнийг хоёр өвдөгний бэртэл болон чихрийн шижингийн өвчин хоёр нь л дийллээ. Тэрбээр 23 насандаа буюу 2015 онд озэки цолтон болсон ч бэртлийн улмаас тааруу барилдаж, 2019 он гэхэд тавдугаар зиндаа буюу жониданд барилдаж байв. Харин бэртэл гэмтэл, өвчнөө ялан дийлж, 2020 оны долдугаар сар гэхэд эргэн дээд зиндаанд гарч ирсэн. Үүгээр зогсохгүй 2021 оны есдүгээр сард ёкозүна цол хүртсэн. Түүнийг аварга болсны дараа Хакүхо санаа амар зодог тайлсан түүхтэй.

Тэрүнофүжи ёкозүна цол хүртсэнээсээ хойш боломжит 21 башёгийн 13-т нь л барилджээ.

Тэрүнофүжи жонидан хүртэл зиндаа буурсан талаараа "Би бүх зүйлийг эерэгээр хүлээн авсан. Сүмогийн замналаа дахин эхлүүлэх хоёр дахь боломж гарч ирлээ гэж итгэсэн. Би үүнээс илүү амжилтыг гаргах байсан гэж бодохгүй байна. Магадгүй би төсөөлсөнөөсөө илүү ихийг хийчихсэн байх" гэлээ.

Түүний хувьд Японы иргэн болсон учир удахгүй дэвжээгээ өвлөн авна.

Дараагийн замналынхаа талаар Тэрүнофүжи "Үндэсний спортын хувиар сүмо бол Японы ард түмний бахархлыг төрүүлэхийн тулд оршдог. Тиймээс шударга, сайхан байх ёстой. Өөрийгөө хуурдаггүй, өөртөө ялагддаггүй бөхчүүдийг би төрүүлмээр байна. Тийм бөхчүүд хүчтэй байх нь гарцаагүй" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Xx 2025-01-18 66.181.176.79

ХАМГИЙН ЧАНАРТАЙ АВАРГА ШҮҮ.

Avatar

gadniy_@# 2025-01-18 50.147.160.114

-OC;

Avatar

oyg pro###; ynk 2025-01-18 50.147.160.114

-opasni building, xsgyi

Avatar

Нэргүй 2025-01-18 202.55.188.45

hun chanar muutai deerees n ongiroo deerelhuu ontsgui zaluu shig bgamda.

Avatar

Нэргүй 2025-01-18 103.212.116.208

Чи монгол хүн мөн бол бусдын талаар хар бодол битгий тээж бай

Avatar

Нэргүй 2025-01-18 139.5.218.233

Тэнэг махан бөмбөгнөөс болж Харумафужи аварга зодог тайлж байлаа гэж

Avatar

Зочин 2025-01-18 139.5.216.30

Сэтгэл хөдлөм сайхан дурсамжын бүтээж спортод гаргасан амжилтын замнал тань ялагдашгүй дайчин байлаа. Цаашид энэ амжилтаа улам бататгаж яваарай.

Avatar

Нэргүй 2025-01-18 103.168.34.67

Сумогийн түүхэнд байгаагүй уналт босолтыг туулж дээд зиндаанаас хамгийн доод зиндаанд угаж түүнээсээ аргагүй зөвхөн монгол хүнд байх сэтгэлийн их зориг тэвчээрийг харуулан дахин дээд зиндаанд орж 10 түрүүлсэн мх аваргадаа дасгалжуулагчийн ажилдаа амжилт гаргаж өөр шигээ сэтгэлийн тэнхээтэй олон бөх төрүүлэхийг хүсэн ерөөе

Avatar

Нэргүй 2025-01-18 103.57.93.122

Доороосоо хоёрдахь зиндаа

Avatar

Нэргүй 2025-01-18 66.181.176.80

За тэгээд япон авгай авах билүү, юу билээ. Эх орондоо их хөрөнгө оруулалт хийгээрэй гэж хүсье.

Avatar

Нэргүй 2025-01-18 103.57.93.122

Монгол эхнэртэй

Avatar

Нэргүй 2025-01-18 202.9.40.136

Ган-Эрдэнэ аварга даа ажлын амжилт эрүүл энхийг хүсье. Сумогийн дэвжээнд Монгол хүний хүч чадал ухаан тэвчээрийг харуулж чадсан та гайхамшигтай монгол хүн мөн.Олон сайхан барилдаанаараа сумо сонирхочдыг баярлуулж гайхашруулж бас бишрүүлж байсан. Үр удам нь ч хүртэл монгол хүүхдүүд байгаа нь бидэндээ сайхан сэтгэл төрүүлж байдаг. Дэвжээ өвөлж аваад сайн сумочдыг олон төрүүлээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж