Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд есөн хорооны 15 байршилд халиа тошин үүсээд байгаа аж. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Нарангийн энгэрт 20 орчим айлын гэр, хашаа, байшин халиа тошинд автаж, нөхцөл байдал хүндэрсэн байна. Тиймээс эхний ээлжид тухайн байршилд амьдардаг иргэдийн зорчих хөдөлгөөн, орц гарцыг нээх ажлыг нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж байгаа ажээ.
Нарангийн энгэр орчимд 2-3 байнгын урсацтай булаг, шанд байдаг бөгөөд 2019 оноос эхлэн зун нь их хэмжээний үер буух, өвөл нь халиа тошин үүсдэг болжээ.
Мөн тус дүүргийн 9 дүгээр хороо, Зүүнсалаа орчимд халиа тошин үүссэн байршилд 18 айл хүнд нөхцөлд оршин сууж байна. Тухайн байршилд 2018 оноос хойш халиа тошин идэвхжиж эхэлсэн. Мөн өнгөрсөн зуны бороо болон энэ өвөл цаг агаар төдийлөн хүйтрэхгүй байгаатай холбоотойгоор халиа тошин өмнөх жилүүдээс их хэмжээгээр үүсээд байгаа юм байна.
Тиймээс Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг, халиа тошинд өртсөн айлуудын судалгааг шинэчилж, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэхийг дүүргийн удирдлага болон холбогдох албаныханд үүрэг болголоо.
Нэргүй 2025-01-18 202.131.234.123
миеэ гэдэг хүүр ингэж амьдарах нөхцөл руу шаасан шүү дээ.
Зочин 2025-01-18 103.168.34.180
Хүний төлөө амьдарч байгаа юм шиг зөвшөөрөлгүй газар буучихаад төсвийн мөнгө үр ашиггүй зарцуулаад
ойлгохгүй байна 2025-01-18 66.181.179.208
Байглын ариншинг өөрчилж болохгүйгээс хойш, дулаан цагт өөр газар нүүгээчээ. Албатай юм шиг өвөл болохоор л ингэж ажил удаж байдаг.
Нэргүй 2025-01-18 202.9.40.136
Халиа тошин үүсдэг газар өөрсдөө ирээд буучихдаг хачин хүмүүс юм. Тэгээд бусдад гай болоод байдаг. Хүний эрх гэж яриахаас хариуцлага өөрөө өөрийгөө нийгэмд зөв авч явах талаар огт мэдэхгүй. оркууд их болжээ. Муу амьдарч байгаагаа дандаа бусдаас хайж бусдыг буруутгадаг болсон.
Нэргүй 2025-01-18 66.181.191.177
хайран мөнгө