МАХН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

МАХН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

Маргааш МАХН-ын бага хурлын ээлжит долдугаар хуралдаан болох гэж байгаатай холбогдуулан Төрийн ордонд МАХН-ын Удирдах зөвлөл хаалттай хуралдаж эхэллээ. Хуралдаанд МАХН-ын дарга С.Батболд, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Лүндээжанцан, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар оролцож байгаа аж. Удирдах зөвлөлийн хурлаар маргааш болох МАХН-ын бага хурлаар гол болгон хэлэлцэх тус намын нэр, бэлгэдлийг солих болон намын шинэчлэлийн асуудлын талаар ярих бололтой. Намын нэр солих асуудал гишүүдийн дунд нэлээд хурц ярианы сэдэв болж байгаа бөгөөд баруун, зүүний үзэл баримтлалаар ч ялгарч болзошгүй байгаа тул маш эмзэг сэдэв болоод буй аж.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж