НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн нийслэлээ хаяв уу!

НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн нийслэлээ хаяв уу!

НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн нийслэлээ хаяв уу!

УИХ-ын сонгуульд өвдөг шороодсоны дараа орон нутгийн сонгуульд өрсөлдөж, Сүхбаатар дүүргийн иргэдийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал/НИТХ/-д төлөөлөх эрх авсан Б.Дөлгөөн Монголын хөрөнгийн бирж ХК-ийг удирдах болсон нь олон хүнийг алмайруулаад байна.

Учир нь, НИТХ-ын төлөөлөгч давхар алба хаших тохиолдол бий ч нийслэлтэй холбоотой асуудлыг хариуцаж ажилладаг. Харин эдийн засагч Б.Дөлгөөний хувьд Монголын хөрөнгийн бирж ХК-ийг удирдах болсон нь нийслэлийн асуудлыг гаргуунд нь хаяхаар шийдэв үү гэдэг шүүмжлэлийг араасаа дагуулаад байна. Б.Дөлгөөнөөр Монголын хөрөнгийн биржийг удирдуулах шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс  гаргалаа ч саналыг нь авахгүйгээр дээрх албан тушаалд томилох учиргүй. Иймээс л НИТХ-д сонгогдчихвол Сүхбаатар дүүргийг хөгжүүлэх амлалт өгсөн нь зөвхөн сонгуульд зориулсан шоу болж таараад байна. Үнэхээр НИТХ-д дүүргийн иргэдээ төлөөлөн ажилласан шиг ажиллах  хүсэл эрмэлзэл байсан бол биржийг удирдах саналыг хүлээн авахгүй байж болох л байсан.

Монголд ганц Б.Дөлгөөн эдийн засагч биш, маш олон эдийн засагч бий. Гадаадын шилдэг их сургууль төгссөн залуучууд ч олон байгаа. Тэднээс сонголт хийх бүрэн боломжтой ч заавал нэг нам дагасан хүнээр Монголын хөрөнгийн бирж ХК-ийг удирдуулах сонирхол байна гэдэг нь төрийн өмчит компаниуд хэзээ ч олон нийтийн болж, олон улсын жишигт нийцнэ гэдэгт итгэх боломжгүй болгож буй.

Нөгөө талдаа Улаанбаатар хот асуудал ихтэй, агаар, хөрсний бохирдолтой, түгжрэлтэй түүнээсээ салах гэж нэг хэсэг нь арга чаргаа барж, өдөр шөнөгүй ажиллаж байхад харин Б.Дөлгөөн ажлынхаа үндсэн цагийг Монголын хөрөнгийн бирж ХК-д зориулах нь хэр шударга вэ. Ингэж байхаар нөхөн сонгууль явуулж, нэг мандатаа өгсөн нь дээргүй юу.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2025-01-17 202.9.47.36

Энэ залуу хувийн эрх ашгаа л бодож аль болох боломжийн албан тушаалд шунаад байх шиг.

Avatar

Нэргүй 2025-01-17 59.153.113.220

Дэлхийн стандартаар сайн боловсролтой залуу. Гэхдээ нэг л монголжихгүй яваад байгаа харагддаг. Бирж бол олон улсын жишгээр хөгжих тул зүтгээд үзвэл чадах байхаа. Амжилт амжилт!

Avatar

зочин 2025-01-17 66.181.181.89

Энэ бацаанд ёстой зарчим байгүй нам сольж Данхыг дагаж навсганасан амьтан Иймэрхүү албан тушаалын төлөө яахаас ч буцахгүй өөрийн үзэл бодол үнэт зүйл зарчимгүй мудакуудийг зайлуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-01-17 202.55.188.42

энэ гөлөг юу чадах вэ дээ

Avatar

Нэргүй 2025-01-17 66.181.183.59

Ер нь бол иргэд бид л ийм сэтгэлгүй хуурамч хүмүүсийг сонгоод тэдэнд Нямбаатартангуудад хууртаад байгаагаа ойлгохгүй юм

Avatar

Зочин 2025-01-17 202.126.91.148

НИТХ ийн төлөөлөгч өдөр бүр хуралдахгүй шд. Ажил хийлгүй яадаг юм. Хорол гуай бага тэнэгтээрэй😂

Avatar

Нэргүй 2025-01-17 59.153.114.160

сонгууль хийгээд яах вэ дээ

Avatar

Нэргүй 2025-01-17 66.181.191.64

Төрд ажиллаад НИХТ байж бололгүй яахав дээ !

Avatar

Нэргүй 2025-01-17 66.181.177.156

Хошгоруулж байгаад гарч ирэх нь чухал болохоос өөрийгөө бодсон шийдвэр гаргасан байна зөв

Avatar

isee 2025-01-17 66.181.177.166

Нам дамжсан, хошуугаа унжуулсан иймэрхүү юмнууд овоо, жалга болгоноор ороод л явах юм. Гийгүүлсэн ч юмгүй Хогийн н**ш байна лээ дээ.

Avatar

Нэргүй 2025-01-17 66.181.184.127

хорол хорт үгээрээ хоролмаатаж байнуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж