Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд олон намын төлөөлөлтэй, 126 гишүүнтэй парламент бүрдсэн. Олон намын төлөөллөөс бүрдсэн парламент Засгийн газраа байгуулахдаа ч хамтарч байгуулсны хүчинд өнөөдөр олон жил гацсан төмөр зам, ураны төслүүд урагшилж, үр дүн гарч эхлэв.
Өнгөрсөн Баасан гаригт Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээнд талууд гарын үсэг зурав. Ингэснээр Монгол Улс ураны салбарт том тоглогчдын нэг болох эхлэл тавигдаж байгаа юм.
Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд түүхэн ач холбогдолтой энэхүү гэрээнд гарын үсэг зурсны дараа Засгийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ "Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслийг ийнхүү амжилттай гараанаас хөдөлгөлөө" хэмээн онцолсон нь учиртай.
2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй таван намаас бүрдсэн парламент байгуулагдсан. МАН олонхын суудал авсан ч Ардчилсан нам, ХҮН намтай хамтарч Засгийн газраа байгуулаад шинэ оны босгон дээр 100 хоногтойгоо золгосон. Хамтарсан Засгийн газрыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн эдийн засгийн тусгаар тогтнол, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх амбицтай байгуулсан. Олон жил гацсан мега төслүүдийн гацсан шалтгааныг олж, улс төрийн намууд зөвшилцөж, үр дүнд хүрч эхэлж байна. Үүнийг 126 гишүүнтэй парламент ч дэмжиж ажиллав. Ийнхүү хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн 14 мега төслийнхөө гурвыг нь гараанаас гаргаж чадсан юм. Улс төрийн олон намын төлөөлөлгүй байсан бол энэ төслүүд хөдөлж чадах байсан уу гэдэг эргэлзээтэй. Зөвхөн ураны төсөл гэхэд нийгэм, эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчныг цоо шинээр ойлгуулж, гадаадын шууд хөрөнгө оруулалт тэр дундаа цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын их сэргэлтийг авч ирэх эхлэл цэг, эхлэл цан болж байгаагаараа онцлог юм.
Одоо монголчууд мега төслүүд, том хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн хэрэгжилтэд анхаарч, Монгол Улсад ашигтай байхад анхаарлаа хандуулах нь нэн чухал.
Өнгөрсөн түүхийг авч үзвэл улс төрийн олон намын тогтолцоотой ч улс орны эдийн засаг, олон нийтийн эрх ашигт нийцсэн том төслүүдээ хамтарсан Засгийн газар байгуулагдсан үед, улс төрийн хамтралтай жилүүдэд эхлүүлж, хэлэлцэж, баталж байсан түүхтэй. Тухайлбал, С.Баярын Засгийн газрын үед Ардчилсан намтай хамтарсан үедээ Оюутолгой төслийн гэрээг үзэглэж байсан түүхтэй. Харин МАХН, ИЗНН-тай хамтарсан Засгийн газрын үед Чингис бонд босгож эдийн засагт шинэчлэл авчирсан томоохон төслүүдийг хөдөлгөж байв.
Ч.Сайханбилэгийн Засгийн газар МАН, МАХН-тай хамтарсан үедээ Эрдэнэт үйлдвэрийг Монголдоо авчирсан түүхэн шийдвэр гаргаж байв. 100 хоногтойгоо золгож буй Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зорилго тавьсны эхлэл нь оны төгсгөлд парламентад олон жил маргаантай, улс төрийн босго давж чадаагүй явж ирсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төсөл болон Францын Орана групптай хамтран хэрэгжүүлэх ураны хөрөнгө оруулалтын төслүүд болж байна. Өөрөөр хэлбэл, улс төр, бизнес, хил дамнасан олон жилийн талцал болж ирсэн том төслүүдийг хамтарсан Засгийн газар ийнхүү эхлүүлж, ажил хэрэг болгохоор том амбацтайгаар ажиллаж байна.
Хамтарсан Засгийн газар, олон намын төлөөлөлтэй парламент намрын чуулганы хугацаанд улс төрийн гацаанаас гарч, том төслүүдээ хөдөлгөж эхэлсэн нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүн юм.
гэ 45 минутын өмнө 66.181.191.64
Энэ гэрээг эсэргүүцэгчдийг ЭРЛЭГ аваад яваасай !!!
Эх орны хөгжлийг саатуулах гэсэн ямар их хорсол вэ ?!
Хятад танкны 2-р үлгэрийг нөгөө л Женко нохой ярьж, зүсэнбүрийн оркууд, моячууд нь хөөрөгдөж бнаа !!!
Женко нохой ТЗ гацаасан нүгэлээ одоо Элбэгдорж дээр тохох үлгэр зохиогоод Зика вирус, чацга Гансүх нтр-ээр шаал үнэмшилгүй юм яриулаад эхэлжээ !
Зика ер нь тун ч хүн муутай хогоо, хамт зүтгэж бсан Алтан хуяг, Элбэгийн араас мөн ч олон хутгалаж байхымаа, бурхан минь ! Еэ нүдний булай !!!
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.190.137
Цалин нэм тэтгэвэр нэм бүх их дээд сургуулийг үнэгүй болго ипотекийг 2% болго п***а УИХ ЗГ Еөк та нарыг нээрээ гадаад айлчлал хийнэ гэхээр яс хавталздаг болж
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.190.137
Далд орсон хүүрнүүд тэр казахстан чинь та нар шиг хулгайч хахуулчид биш андуураад өөрслийгөө харьцуулаад бай битгий өдөр шөнө шиг ялгаатай авилгалгүй улс төрчтэй улс орон хөгжидөг юм пиздануудаа монголын 3,4 сая иргэдийн амь нас эрүүл мэнд ийг хамгаалж чадахуу франц явъя сууришуулж чадахуу гөлөгнүүдээ
сонгогч 2 цагийн өмнө 202.9.46.71
хамтарсан ЗГ байгаагүй бол 1 – ч төсөл хөдлөхгүй дахин 30 жил гацаж, хөгжлөөрөө дэлхийн сүүл мушгих байлаа.
Нэргүй 3 цагийн өмнө 202.131.225.242
Оюун-Эрдэнэ монгол төрийн идэр дээрээс хятадын талын алдагдсан боломж гэж хуцах гэж байгаа бол хол тийм зүйл байхгүй шүү. хол очиж хуцаарай. хятаддаа очиж шинай мэдэгж хийхгүй юу.
Нэргүй 3 цагийн өмнө 202.131.225.242
Хүүхдийг хадны мангаагаар айлгадаг шиг гадны дарамт энэ тэр гэж ярих байж хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр гэрээ хэлэлцэл нь монголд ашиггүй юм хийгээд байж болохгүй. Бас сүүлийн үед оюун эрдэнийн анх гаргаж ирсэн "алдагдсан боломж" гэх нэр томъёо нь яван явсаар "хятадын талын алдагдсан боломж" гэх үг чуулган дээр яриад байх боллоо. оюун-эрдэнийг ЗГ монгол төрийн ЗГ юм уу, хаанахын эрх ашгийг төлөөлөөд юу яриад байх болов. Гайхаад л байгаа шүү.
Харамсалтаы 3 цагийн өмнө 169.197.142.134
АНУ-ын цөмийн шинжээч Стивен Липэр:
Монгол Улс уран боловсруулалтад ядаж хяналт тавих чадамжтай болтлоо уран ашиглахыг хойш тавьсан нь дээр дээ. Эс тэгвэл ээ мөн их зовно доо!
Хаха 3 цагийн өмнө 202.131.238.117
Сөрөг хүчингүй, нэг хөнжилдөө орсон л засаг даа. Гайхуулаад байх юм юу ч алга.
Иргэн 3 цагийн өмнө 66.181.177.99
Олон улсын гэрээг ийм байдлаар хийж буй нь ОТ гэрээний алдааг давтаж байна л гэсэн үг. Эсвэл гэрээ хэлэлцэх хийх чадамж алга эсвэл гадаадын гар хөл болсон, хээл хахууль авсан ….
Zochin 4 цагийн өмнө 103.212.119.76
Bayar hurgeye!
Нэргүй 5 цагийн өмнө 202.131.225.242
Мега төслүүдээ хөдөлгөх гэдэг сүржин нэрийн дор яаруу сандруу бусдын аманд орж монголд ашиггүй гэрээнүүд хийж болохгүй шүү. Үүнд дээр УИХ ын 126 гишүүн онцгой анхаарах ёстой байна. Өнөөдрийн эгзэгтэй цаг үед шуурхай хөдлөх нь чухал ч гол нь монгол улсад ашигтай байх хэрэгтэй. Ураны гэрээ зурсан гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт гэж сайн талаас нь харж болох ч том агуулгаараа монголоос шар нунтаг олборлоод гарах ажил юм билээ шүү. Монголд АЦС барих үг үсэг юу ч байхгүй. Энэ мэт юм хиймээргүй бна