Хүүхдүүдэд угаалгын машин бэлэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдэд угаалгын машин бэлэглэнэ

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх
Хүүхэд сургалт хүмүүжлийн төв нь 4-18 насны хагас болон бүтэн өнчин 160
гаруй хүүхэдтэй. Тус төвд МУИС-ийн “Ротаракт” клубын залуучууд Герман
улсад үйлдвэрлэсэн үйлдвэрлэлийн зориулалттай “Милли” брэндийн угаалгын
машин бэлэглэхээр болжээ.

Тус төв хүүхдүүдийнхээ хэрэгцээний хувцас хунар, ор дэрний цагаан
хэрэглэлийг угааж цэвэрлэдэг хоёрхон ширхэг хагас автомат угаалгын
машинтай байсан юм. Угаалгын машинууд ачааллаа даахгүй жилдээ хэдэнтээ
эвдэрдэг байжээ. Тиймээс “Ротаракт”-чууд Голландын “Лек эн Линж”
сургуулийн хамт олонд хандан төсөл бичиж өгсөн бөгөөд, тус сургуулийн
хамт олон эх орондоо хөрөнгө босгох үйл ажиллагааг тун амжилттай зохион
байгуулсны үр дүнд Герман улсад үйлдвэрлэсэн дээрх угаалгын машиныг авч
өгөхөөр болжээ.

Хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд угаалгын машин өгөх ёслолын ажиллагаа
маргааш 15:30-д Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд сургалт
хүмүүжлийн төвд болох гэнэ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж