“Яллагдагчаар татагдсан хүнийг ЭМДЕГ-ын даргаар томиллоо”

“Яллагдагчаар татагдсан хүнийг ЭМДЕГ-ын даргаар томиллоо”

“Яллагдагчаар татагдсан хүнийг ЭМДЕГ-ын даргаар томиллоо”

Авлигатай тэмцэх газарт шалгагдан, яллагдагчаар татагдсан байсан хүнийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/ЭМДЕГ/-ын даргаар томилсон гэж УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдэгдлээ. Энэ тухай тэрбээр “УИХ-аас сонсгол хийгээд тогтоол гаргаад байгаа ч хэрэгжилтэд нь анхаарахгүй бол болохгүй нь. УИХ-ын даргын зөвлөл энэ асуудалд онцгой анхаараач ээ. Эмийн сонсголтой холбоотой хоёр ч тогтоол гарсан. Хоёр тогтоолд тусгасан асуудлыг УИХ-ын намрын чуулганд багтааж Нийгмийн бодлогын хороонд танилцуулах ёстой байтал танилцуулаагүй. Нэхээд байхад танилцуулдаггүй. Бүлгийн даргаар дамжуулж асуулгасан ч, хариу байхгүй. Ингэхлээр УИХ-аас гаргаж байгаа тогтоол үнэ цэнэгүй болж байна.

Авлигатай тэмцэх газар дээр яллагдагчаар татагдаж байсан хүнийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилж байна. Ийм байж болох юм уу, УИХ-ын дарга аа. Эрүүл мэндийн сайд хаа байна. Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх бус хойш нь чирсэн хүмүүсийг албан тушаалд тавиад байдаг.  Нэг ёсондоо эрүүл мэндийн салбар улс төрийн албан тушаал хашдаг эрхтэн мэдэлтнүүдийн сэлгэж суудаг талбар болчихоод байгаа юм уу. Эрүүл мэндийн салбарыг ингэж тоглуулж болохгүй.  Мөнгөний авдрыг сахиад суух хүнийг ингээд тавьж байна гэдэг ямар учиртай юм бэ. Иймэрхүү байдал гарч байгаа нь УИХ ын өөрийнх нь легитив чанарыг ч алдагдуулж байна. Тийм учраас УИХ-ын хаврын чуулганаар энэ олон тогтоолуудынхаа хэрэгжилтийг шаардая нэхье.

Утааны сонсгол хийх гэж байна, та нар сонсгол хийгээд гаргаж байгаа үр дүн чинь юу юм бэ гээд ард иргэд шаардаж байна” гэлээ.

Эл асуудлыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр хөндлөө.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-01-17 122.201.19.99

Эмээ уугаарай

Avatar

Сайд нь мөнгөний машин уу 2025-01-17 103.212.116.37

Мөнхсайхан гэж махны ченжийн хүүхэд зайлаачээ

Avatar

Зочин 2025-01-17 202.131.227.179

Ер нь АТГ шалгагдаж байгаа дарга нарыг болиулах хэрэгтэй. Ганц Энхболд биш, 2-р эмнэлгийн дарга Бямбадорж НЭМГ олон хүнийг халж сольж, АТГ-д шалгагдаж байгаа хирнээ 2-р эмнэлэгт дарга хийгээд бужигнуулаад байгаа биздээ.НЭМГ-аас дагуулдаг нөхөдөө дагуулаад л явсан.

Avatar

зочин 2025-01-17 66.181.187.71

Чинбүрэн гишүүнээ сайн тэмцээрэй. хулгай хийх гэж орж ирнэ шүү өөр яав гэж. Зориуд санаатай томилно гэдэг бол гэмт хэрэг.

Avatar

Зочин 2025-01-17 59.153.115.229

Чинбүрэн гишүүнийг бүрэн дэмжиж бна. Тэгээд тэр ялтанг хэн зүтгүүлээд байгаа юм бн. Нэрийг нь тавиачээ. Битгий нуу. Битгий ай. Ард түмэн мэдэж аваг.
Битгий шантраарай. Тууштай байгаарай

Avatar

Нэргүй 2025-01-17 76.220.74.140

Уг нь шударга ёс тогтсон, хууль нь хүмүүст шударгаар үйлчилдэг улсад хууль шүүхийн ямар 1 муу түүхтэй хүнийг хэзээ ч дахиж албан тушаалд томилдоггүй. Манайх л гэж яачихсан улс байдаг юм бүү мэд. Хамгийн гол нь шударга ёс бий болоогүй тохиолдолд бүх салбар маань дампуу хэвээрээ л байх болно.

Avatar

Овоо доо 2025-01-17 66.181.183.170

Зөв. Гишүүн Ж.Чинбүрэнг дэмжиж байна. Эрдэмтэн хүний хүү шиг дуугарсан байх чинь.

Avatar

Нэргүй 2025-01-17 103.212.117.132

Чинбүрэн гишүүн зөв зүйлийг цагий нь олж тавьлаа
С.Энхболд гэж шуналын хар тулам ЭМДЕГ очихоор ард түмний эрүүл мэнд юу болох вэ
Сайд Мөнхсайхантай хамт огцруулах хэрэгтэй

Avatar

Сонгогч 2025-01-17 103.212.117.244

Мөнхсайхан эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх бус Чинбүрэнгийн хэлээр хойш нь чангааж байна. Ийм сайдаа өөрчлөөрэй, эмээ ч аваад удчихаж чадахгүй хорвоог орхих гээд байна

Avatar

Хулгайч 2025-01-17 15.235.216.113

Шударга ёс хаана байнаа данхаа

Avatar

zochin 2025-01-17 14.1.81.183

hen gedeg hun ve?

Avatar

Нэргүй 2025-01-17 59.153.114.160

оюунэрдэний найз сайд асан энхболд

Avatar

Нэргүй 2025-01-17 66.181.191.64

……яллагдагчаар татагдаж байсан хүнийг….. гнэ үү ?
Яллагдагчаар татагдаад…….юу болсон юм бэ ? …татагдаж байснаа……зөв нь илрээд больсон юмуу, буруу нь нотлогд оод шийтгүүлсэн юмуу ?!

Avatar

Нэргүй 2025-01-17 66.181.187.111

MANAI ERUUL MEND DAMPUURSOON.UGAASAAA OLON JILIIN TURSHLAGATAI HUNIIG EROOSOO ERUUL MENDIIN SAID ERUUL MENDIIN BAIGUULLAGIIN DARGAAR TAVIHGUI BGAAZ DEEE. HARVAAS ANDASHGUI BURUU BODLOGO YVAAL BNA

Avatar

Нэргүй 2025-01-17 202.126.91.87

Томилж байгаа томилуулж байгаа үхсэн хүүрнүүд ичиж үхээсэй билээ

Avatar

Нэргүй 2025-01-17 202.9.40.97

Нам төр хулгайд алдагдсн хулгайч х***а манж хог шаарууудын хулгай шулаа хийх хүсэл зорилго биелүүлх хэргсл багж болсн.

Avatar

иргэн 2025-01-17 122.201.27.34

ямар ч байсан өөдгүй эр дээ,

Avatar

зочин 2025-01-17 103.57.94.94

Чинбүрэн гишүүн маш зөв асуудал хөндөж хөрөнгө мөнгөний хэрэгт холбогдсон хүнийг албан тушаалд тохоон томилохгүйг анхаарах шудрага шүү

Avatar

Нэргүй 2025-01-17 103.212.119.133

Өөрөө эмийн мафийн толгойлогч болчихсон гар ш дээ. Эрх ашиг нь хөндөгдөж дээ зайлуул. Нөгөөдүүл нь ч бас эрх мэдэлээ бэхжүүлэх гэж улайрч байна. Ер нь бол 2 том ашиг сонирхолын тулаан.

Avatar

Нэргүй 2025-01-17 103.242.47.254

Хулгай хийсэн хүн л АТГ-д шалгагдаж байгаа байлгүй дээ заавал тийм хүнийг ийм хариуцлагатай тэр тусмаа өмнөх дарга нь хулгай хийгээд авилгал аваад шоронд орох гэж байгаа үед томилж байгаа нь ямар учир вэ Чинбүрэн эмчийн зөв юм биш үү

Avatar

Нэргүй 2025-01-17 188.162.254.17

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!!!!

Avatar

Нэргүй 2025-01-17 202.126.91.210

Энэ Чин чинк өөрийн үндсэн ажлаа хиймээр вв хаа сайгүй дарвагар

Avatar

Нэргүй 2025-01-17 202.131.225.53

Pop

Avatar

Нэргүй 2025-01-17 139.5.217.191

Чинбүрэн гишүүнийг дэмжиж бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж