Пакистаны агаарын тээврийн сурталчилгаа шүүмжлэл дагуулав

Пакистаны агаарын тээврийн сурталчилгаа шүүмжлэл дагуулав

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Пакистаны агаарын тээврийн сурталчилгаа шүүмжлэл дагуулав

Пакистаны агаарын тээврийн онгоц Эйфелийн цамхагийг чиглэн нисч буйг харуулсан сурталчилгаа шүүмжлэл дагуулаад байна. Зурагт хуудас дээр “Парис, бид өнөөдөр очиж байна” гэсэн үгийг бичжээ. Энэ нь Пакистаны олон улсын агаарын тээврийн компани Франц руу хийх нислэгээ сэргээж буйг сурталчлах зорилготой байв.

Гэвч энэ зар сурталчилгаа олон нийтэд 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр АНУ-д болсон террорист халдлагыг сануулжээ.

Эргэн сануулахад, тухайн өдөр амиа золиослогч этгээдүүд зорчигч тээврийн дөрвөн онгоцыг барьцаалан Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төв болон Вашингтон дахь Пентагоны ихэр цамхагийг мөргөснөөр 3000 орчим хүн амиа алдсан билээ. Эхний хоёр онгоц Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагийг, гурав дахь онгоц Пентагоны ихэр цамхагийг мөргөжээ. Харин дөрөв дэх онгоц Пенсильвани дахь талбайд осолдсон бөгөөд Капитолын барилга руу халдах зорилготой байсан гэж таамаглажээ.

Сурталчилгааны зураг өнгөрсөн долоо хоногт цахим сүлжээнд нийтлэгдсэнээсээ хойш 21 сая гаруй хандалт авчээ. Үүний зэрэгцээ маш их эсэргүүцэлтэй тулгарсан байна. Нэгэн хэрэглэгч “Х” платформдоо “Энэ одоо сурталчилгаа юу, заналхийлэл үү” гэжээ. Мөн өөр нэг хэрэглэгч “Маркетингийн менежерээ хал” гэсэн сэтгэгдэл бичсэн байв.

Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф уг асуудлыг шалгахыг тушаасан бол шадар сайд Исхак Дар мөн шүүмжилсэн мэдэгдэл хийжээ.

Харин Пакистаны олон улсын агаарын тээврийн компани энэ талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Гэхдээ тус компанийн хувьд ийм төрлийн асуудалд орж буй нь анхны тохиолдол биш. Тодруулбал, 1979 онд тус компани хос цамхагийн дээгүүр зорчигч тээврийн онгоцны сүүдэр тусч буй дүрслэлтэй сурталчилгаа гаргаж байжээ. Үүнээс гадна олны доог тохуу, шүүмжлэлийн бай болсон бусад тохиолдол ч бий. 2017 онд болсон аймшигтай ослын дараа тус компанийн ажилчид азгүйтлийг зайлуулахын тулд ямаа тахиж байв. Мөн 2019 онд агаарын хөлгийн үйлчлэгч нартаа зургаан сарын дотор илүүдэл жингээ хасахыг даалгаж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.212.116.108

Пентагоны ихэр цамхаг ч гэх шиг юугаа элийрээд байдаг юм бэ??? Сэтгүүлч байж ямар ч мэдлэггүй. Яагаад тэр байшинг ПЕНТАГОН гэж нэрлэдэг вэ гэвэл байшин өөрөө 5 өнцөгт хэлбэртэй болохоор тэр.

Avatar

HAHA 5 цагийн өмнө 183.177.105.156

harin tiimee. ene gen z iinhen ajil hiine gej gurildana. Gar utastaigaa tegeed ter utasni datataigaa baival medehgui chadahgui yumgui. ter ni untarval duusaa. Meddeg ch yumgui chaddag ch yumgui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж