УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.01.17/ үдээс хойшхи хуралдаан эхэллээ.
Ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар санал хураалтыг ирэх долоо хоногт болгон хойшлуулж, төслийн ажлын хэсгийг санхүүгийн тооцооллын талаас дахин ажиллах шаардлагатай гэж үзэж өнөөдрийн хуралдаан завсарлалаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Монгол Улсын Засгийн газар болон Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар хоорондын экспорт, импорт банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл хэлэлцэнэ. Хуулийн санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулна.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Монгол Улсын Засгийн газар болон Бүгд найрамдах Энэтхэг улсын Эксим банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл нь хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслөөс хамгийн түрүүнд үйл ажиллагаа нь хэрэгжиж, үр өгөөжөө өгч эхлэх эдийн засаг, стратегийн өндөр ач холбогдолтой төсөл юм.
УИХ-ын зүгээс төслийн санхүүжилтэд шаардлагатай нийт 1 тэрбум 236 ам.долларын зээлийн хэлэлцээрийг 2017, 2019 онуудад тус тус соёрхон баталсан бөгөөд 2024 оны жилийн эцсийн байдлаар төслийн хүрээнд 268.8 сая ам.долларын зээлийн эх үүсвэрийг ашиглаж төслийн нийт ажлын гүйцэтгэл 23.5 хувьтай байна. Цар тахлын дараах тээвэр логистикийн бараа материалын үнийн өсөлт, түгээлт, тээвэрлэлтийн дэд бүтцийг Монгол Улсын цаг уурын нөхцөлд тохируулах зэрэгтэй холбоотой зарим техникийн нэмэлт өөрчлөлт оруулах болсон нь төслийн явцад төслийн зардлыг өсөхөд нөлөөлсөн бөгөөд нарийвчилсан ТЭЗҮ-гийн тодотголыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2023 оны есдүгээр сард хэлэлцэж, төслийн нийт өртгийг нэг тэрбум 698 сая ам.доллар буюу хуучин төсөвт өртгөөс 462.2 сая ам.доллараар нэмэгдэхээр баталгаажуулсан. Үүний дагуу Засгийн газрын зүгээс газрын тос боловсруулах үйлдвэр барихад шаардлагатай нэмэлт санхүүжилтийг 2023 оны аравдугаар сард Энэтхэгийн талд хүргүүлэн зээлийн хүсэлтийг шийдвэрлүүлэхээр ажилласны үр дүнд БНЭУ-ын Засгийн газрын зүгээс зээлийн хүсэлтийг 2024 оны арваннэгдүгээр сарын 16-нд албан ёсоор шийдвэрлэж Эксим банкандаа шилжүүлсэн байдаг.
Зээлийн гэрээний төслийг Эксим банкнаас арванхоёрдугаар сарын 24-ний өдөр манайд ирүүлсэн. Монгол Улсын Засгийн газар БНЭУ-ын Эксим банк хооронд байгуулах зээлийн хэлэлцээрийг эцэслэсэн төслийг 2025 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн бөгөөд улмаар УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болон аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо төсвийн байнгын хорооны 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлэн зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосон. Үүний дагуу Засгийн газар болон БНЭУ-ын Эксим банкны хооронд газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийн нэмэлтийн зээлийн хэлэлцээрт 2025 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр гарын үсэг зураад байна.
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээр нь өмнөх 236 сая ам.долларын зээлийн дүнг нэгтгэснээр 700 сая ам.доллар. Зээлийн нөхцөл нь өмнөх зээлүүдийнхээ нөхцөлийг үргэлжлүүлж байна. 1.75 хувийн хүүтэй. Баталгаажуулсны шимтгэл 0.5. Таван жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл болно.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Технологи, эдийн засгийн шийдлийн хувьд олон асуудлууд энд бий. Хэд хэдэн асуудалт баталгаа авмаар байна. Нэгдүгээрт, 2.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай төсөл өөрөө хөрөнгө оруулалтаа нөхөж, төсөвт санхүүгийн ачаалал үүсгэхгүй гэдэг баталгааг сонсмоор байна. Дээр нь ашиглалтад авах хугацаа нь 36 сараар сунгагдаад байгаа. Энэ төсөл ашиглалтад ороод эхнийхээ бүтээгдэхүүний гаргах баталгаа байна вэ. Эцийн бүтээгдэхүүн ямар үнэтэй байх вэ. Гурван жилийн дараа бид нэг литр дизель түлш, шатахууныг хэдэн төгрөгөөр авах юм бэ. Энэ тооцоолол тодорхойгүй байна. Магадгүй энэ 36 сарын хугацаанд дараагийн нэг сайд нь ч юм уу төслийн санхүүжилт байхгүй болчихлоо гээд гоншигоноод ороод ирэх вий. Дахиж санхүүжилт нэмэгдэхгүй байх баталгааг авмаар байна.
Үнэнийг хэлэхэд даргын зөвлөлийн хуралд худал ярьсан. 268 сая ам.долларын гүйцэтгэл хийгдчихсэн байгаа аудит нь хаана байна. Бүхэлдээ Энэтхэгийн Эксим банкнаас авч байгаа 1.7 сая ам.долларын асуудалд хөндлөнгийн мэргэжлийн аудит юу гэж дүгнэж байгаа вэ. Яагаад гэвэл маш олон зөрчил гарсан.
Сангийн сайд Б.Жавхлан:
-2025 оны төсөвт Газрын тос боловсруулах үйлдвэрийг санхүүжүүлэх зээлийн ашиглалт тусгагдсан байгаа учраас ямар ч асуудалгүй явж болно. Харин хугацаандаа ашиглалтад оруулахын тулд энэ жилийн батлагдсан зээлийн ашиглалт хүрэлцэхгүй байх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл бид төслийн нийт 1.7 сая ам.долларын санхүүжилтийн 268 сая ам.долларыг нь ашиглачихсан гэхээр цаана нь нэг 1.4 сая ам.долларыг шинээр ашиглах болно. Энэ нь одоогийн ханшаар 4.2 их наяд төгрөг юм. Үүнийг 36 сарын дотор бид ашиглаж дуусах ёстой гэсэн үг.
2025-2026 онд багадаа 1.6 их наяд төгрөгийн ашиглалт гаргаж байж хугацаандаа ашиглалтад оруулах асуудлыг гүйцэтгэгч компаниас шахах болно.
ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан #NewsMN #NewsAgency
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн талаар эхлээд мэдээлнэ. Хоёрдугаарт, УИХ-ын чуулганаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Гуравдугаарт, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар хоорондын экспорт, импортын банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл хэлэлцэнэ. Дөрөвдүгээрт, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна. Тавдугаарт, баталсан хууль тогтоолын эцсийн найруулгыг сонсоно.
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар хоорондын экспорт, импортын банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нийт гишүүдийн 52 хувь дэмжиж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Иргэн 1 минутын өмнө 66.181.189.168
Хамгийн эхлээд тэр нэг захирал гэх өөрийгөө магтаж саагалдсан авгайг солих хэрэгтэй. Чадахгүй гэдэг нь хангалттай харагдлаа. Ашиглхлтанд ороогүй байж шатсан гэж байгаа
зочин 23 минутын өмнө 71.191.20.219
Энэтхэг ч дээ…. хамтарч бизнес хийхэд тууууун амаргүй, цаг барина гэдгийг ойшоодоггүй улс, жил жил өнгөрөөгөөд л явах байх даа.
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.191.64
Маршал Чойбалсан Монголдоо хүнд үйлдвэр байгуулах гэж бараг л шар махтайгаа хатсан юм гэнэлээ, хөөрхий !Москва-Улаанбаатарын төмөр замыг бариулах гэж Стал иныг яаж гуйж гувшиж ядаж байсныг маш тодорхой ярь даг л байсан. Зүүн баяны Нефтийг олборлох гэж мөн л Сталиныг аргадаж гуйж арайхийн эхлүүлээд, нефтийн үйлдвэр байгуулан алдаад нас нь хүрээгүй юм гэсэн. Дараа нь Цэдэнбал Оросын даалгавараар шууд зогсоосон .Энэ бүгдээс та манайд хүнд аж үйлдвэр байгуулах ажилд
Сэхээтэн 2 цагийн өмнө 66.181.191.64
Оросын бодлогын хар сүүдэр байнга тусч ирсэнийг харж байгаа биз дээ !
Одоо яагаад Алтанширээгийн Нефтийн үйлдвэр бүтэхгүй байгаагийн учир начрыг дээрхтэй холбоод бодохоор танд тодорхой харагдана даа !
Шууд хэлэхэд Оросын бодлогын хар сүүдэр одоо ч тусса ар л байна доо !!!
Нэргүй 3 цагийн өмнө 103.212.118.234
За тэгээд түргэхэн шиг баттлаад ажлыг нь эхлүүл,үгүй бол ахиад л бидний унхиагүй байдлаас болоод ахиж хойшлоод зардал нэмэгдлээ гэсээр байгаад эцэст нь бүр баригдахгүй байх нөхцөл үүсэж магадгүй хэрэв ийм зүйл болвол бидний дайснууд хорлогчид ямар их баярлах бол доо бас зээлнээсээ илүү асар их үргүй зардал гарч олон дарга нар дээлээ нөмрөөд монгол улс дампуурахдаа тулах байх шүү
Нэргүй 4 цагийн өмнө 87.249.132.144
ene javhlang harahaar l uur hureh um