ОХУ инфляцын түвшин хурдацтай нэмэгдэж байгаа талаар бид "Дэлхийн эдийн засаг" буландаа удаа дараа мэдээлж байсан билээ. Тэгвэл тус улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 9.5 хувиар өссөн байна. Энэ нь арваннэгдүгээр сарын инфляцын түвшин болох 8.9-өөс эрчимтэйгээр өссөнийг үзүүлж байна. Хэдийгээр Оросын Төв банк өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хянаж, инфляцын түвшинг бууруулах үүднээс банкны хүүг 21 хувь болгосон боловч төдийлөн амжилт үзүүлсэнгүй.
Салбарын мэргэжилтнүүдийн эмээж буйгаар Оросын инфляц тун удахгүй 10 хувьд хүрч, ядуурлын түвшин улам нэмэгдэх төлөвтэй байна.
Оросын инфляц огцом өсч буй нь эдийн засгийн эргэлтийн хөрөнгө бус тус улсын засгийн газар батлан хамгаалах салбартаа бүх анхаарлаа төвлөрүүлж буйтай холбоотой гэдэгт бүх мэргэжилтнүүд санал нэгдэж буй. Жишээлбэл, 2024 онд батлан хамгаалах салбартаа 100 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан байна. Уг зардлыг Төв банк хянаж чадахгүй хэмжээнд хүрсэнтэй зэрэгцэн засгийн газраас арилжааны банкнуудыг батлан хамгаалах салбарын компанид их хэмжээний мөнгө зээлүүлэхийг шаардаж байгаа аж.
Түүнчлэн, тус улсын эдийн засаг 2024 онд дөрвөн хувиар нэмэгдсэн нь ердийн өсөлт болох 1.5 хувиас нь хурдан хугацаанд хүрсэн байна. Улмаар Оросын эдийн засаг богино хугацаанд эрчимтэй нэмэгдэж, энэ нь инфляцыг түвшин нэмэгдэхэд нөлөөлж байгааг эдийн засагчид мэдэгдэв. Төв банкны хувьд инфляцын түвшинг тогтворжуулахын тулд хүүгийн хувийг нэмэгдүүлснээр зээлдэгч талаас зээлийн болон зардлын хэмжээгээ багасгана гэж таамаглаж байжээ.
Гэсэн хэдий ч засгийн газраас улсын эдийн засгийн эргэлтэд дарамт шахалт үзүүлж буйгаас нөхцөл байдал сайжрах бус доройтож байгааг "The Moscow Times" агентлаг онцлон тэмдэглэв.
Зарим шинжээч Оросын эдийн засаг гэнэтийн инфляцын түвшнээс болж нуран унахгүй гэж үзэж байгаа ч бодит байдал дээр иргэдийн амьдрал доройтож, жижиг дунд бизнесүүд дампуурахад ойртож байгаа аж. Тиймээс Оросын эдийн засагчид 2025 онд багтаан батлан хамгаалах зардал бус дотооддоо анхаарахыг засгийн газраас хүсч байна.
3,569.17






















































Холбоотой мэдээ