Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар нэр дэвшигчдэд зөвлөгөө өгч, дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
-Монголбанкны мөнгөний бодлогын хороо бол нийгэм, эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж болох маш чухал институти юм. Тус хороо Монголбанкны бодлогын хүүг өсгөх, бууруулах, арилжааны банкнуудын заавал байлгах ёстой төгрөг, валютын нөөцийг нэмэх, хасах гэх мэт олон бодлогын шийдвэрүүдийг гаргадаг. Эдгээр шийдвэр хараат бус байх ёстой, Монголбанк хараат бус байснаар эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах боломжтой юм. Тиймээс хэд хэдэн асуух асуулт байна.
Нэгдүгээрт, Монголбанкны үндсэн зорилгыг хэрхэн харж байна вэ.
Хоёрдугаарт, та бүхний өнөөдрийг хүртэл сурсан зүйлсээс харахад Монголбанк мөнгөний бодлогын ямар онолоор явж байна вэ. Мөнгөний бодлогын олон онол байдаг. Эдгээрээс та бүхний итгэл үнэмшил аль талдаа байдаг вэ?
2025 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн ЭЗБХ-ны хуралдаан дээр Р.Даваадорж нэр дэвшигчээс Монголбанкны бодлогын хүү гэж юу вэ, ямар сувгаар бодит эдийн засагт нөлөөлдөг вэ гэж асуухад мэдэхгүй байсан. Тухайн үед буруу хариулсан. Монголбанкны бодлогын хүү банк хоорондын зээлийн дундаж хүү гэж хариулсан. Тийм биш шүү, сайн судлаарай. Учир нь та бодлогын хүү дээр тодорхой хэмжээнд дуу хоолойгоо өргөх ёстой юм. Монголбанк, төв банкны онол цаашдаа ямар сувгаар, хэрхэн эдийн засагт нөлөөлдгийг судлаарай гэж хэлмээр байна
2025 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр Монголбанкны бодлогын хороо хуралдаад заавал байлгах ёстой төгрөг, валютын нөөцийг хоёр хувиар нэмсэн. Та бүхэн удахгүй томилогдох гэж байгаа учраас энэ шийдвэр нь бодит эдийн засагт яаж нөлөөлөх вэ гэдгийг асууя.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Раднаасэдийн Даваадорж:
-Монголбанкны бодлогын хүүг мэдэхгүй байсан гэж байна. Үүн дээр буруу хариулсан байж магадгүй. Монголбанк төгрөг, валютын нөөцөө хоёр хувиар нэмэгдүүлсэн гэж байна. Тэгэхээр мөнгөний хатуу бодлогыг баримталж байна гэж ойлголоо.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
-Засгийн газар нь хөгжлийн мега төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх гээд төсвөө тэлдэг ч нөгөө талд Монголбанк чөдөрлөөд байж болохгүй. Монголбанк үнийн өсөлт болон валютын ханшийг тогтвортой байлгахын зэрэгцээ Монгол улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих балансыг нь барих чиглэлд ажиллах хэрэгтэй.
Нэргүй 2025-01-17 66.181.180.91
Батшугарын боловсролыг гайхаад хэрэггүй, монгол хүүхдүүдийн боломжийг булааж , их тэнгэрт өсөж торниж монголчуудын мөнгөөр гадаадад сурсан хүн боловсролтой гэж хэлэгдэнэ. Гэхдээ бүх хүний боломжийг булаасан авлигачид их хурлын танхимд ингээд гэмгүй царайлаад сууж байна гэдгийг иргэн бүр ойлгох хэрэгтэй , авлигачийн хүүхэд хулгайч л байна, монгол хүний төлөө юу ч хийж чадахгүй нусанхай банди
Нэргүй 2025-01-17 202.9.40.37
yniin osoltiig hadgalah yostoi gej yagaa demiirch bgaam boloo
Нэргүй 2025-01-17 202.9.41.71
Нэг авилгач өлөн хулгаачын хүүхдүүд азтай юмөө
Нэргүй 2025-01-17 202.9.41.37
Монгол банк ажлаа хийж чадахгүй бна чадваргүй нь үнэн
зочин 2025-01-17 66.181.187.71
Батшугар бол өндөр боловсрол, соёл эзэмшсэн, даруу гишүүн.
Амжилт хүсье.
Дандаа харлуулах гэж…
Нэргүй 2025-01-17 202.9.40.97
дотор нь ороод авцн үндсн хууль тусгаар тогтнол. Гэж шааж үлдчх гэж энд2рцн л******д. аймар муу санаатай бга биз.
Нэргүй 2025-01-17 202.9.40.97
Агуу орос ах нар англи амеркитай ялтын гэрээ хийж монголыг тусгаар тогтн2лж өгсөн Ю.Цэдэнбал дарга өөрөө нам төрөө удирдаж монголын тусгаар тогтнолыг баталгаажуулж өгсөн. Ю.Цэдэнбал даргыг түлхэж унгасн тэр үеэс монголын тусгаар тогтнол үгүй болсон. х***а манж хог шаарууд нам төрийг эзлэцн. Ардчлал гэж худлаа дүр исгж далдлагдан нам төрийг хулгайлсн. Ингэж х***а манж хог шаарууд монголыг эзлсн. Монголд тусгаар тогтнол байхгүй х***а манж нийлж эзлцн Одоо мнголд х***а манжууд нам төрийг эзлцн дото
Нэргүй 2025-01-17 202.126.91.213
Сүүлд ургасан эвэр урт гэдгийг харуулнаа удахгүй энхбаяр эцэгдээ авилга яаж авдгийг яаж авилгын загалмайлсан эцэг болохыг бүрэн утгаар нь харуулнаа
Нэргүй 2025-01-17 172.91.182.247
Эргүү пацан өөртөө ахадсан том юм ярьж байгаа нь зохихгүй бна
Нэргүй 2025-01-17 101.53.37.196
Teneg ats be! Chi