"Эрдэнэс монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт болон "Орано Майнинг" С.А.С-ын ТУЗ-ийн дарга Николас Маэс нар өнөөдөр /2025.01.17/хэвлэлийн мэдээлэл хийлээ.
"Орано Майнинг" С.А.С-ын ТУЗ-ийн дарга Николас Маэс:
-Миний хувьд болон Франц улсын төрийн өмчит "Орано" группийн хувьд Монгол Улсын Засгийн газартай уг түүхэн гэрээг байгуулж байгаа нь нэр төрийн хэрэг юм. Уг гэрээг байгуулснаар хоёр тал удаан хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагаанд шинэ цар хүрээг нэмлээ. Миний сая хэлсэнчлэн энэ түүхэн гэрээ нь түүхэн ач холбогдолтой төдийгүй, Монгол Улсад хөгжүүлж ирсэн "Орано Майнинг" группийн 27 жилийн түншлэлийн илэрхийлэл болж байна. Мөн түүнчлэн "Орано Майнинг" группийн эрэл хайгуул , олборлолтын арга технологи, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин хамгааллаас гадна орон нутгийн хөгжилд оруулж ирсэн бидний туршлагыг өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл болж байна.
Миний хувьд та бүхэнд онцлон хэлэхэд, энэ төслийг илэрхийлж байгаа тоон баримтууд үнэхээр гайхалтай. Төсөл бол 90 мянган тонн ураны нөөцтэй, 30 жилийн хугацаанд ажиллах уурхайн капитал зардал нь нийт 1.6 тэрбум ам.доллар байна.
Үүний зэрэгцээ төслийн хүрээнд 1600 шууд болон шууд бус ажлын байр бий болно. Эдгээр ажлын байрны дийлэнхэд Монгол Улсын иргэн ажиллана. Энэ уурхайгаас жил бүр олборлох, уранаар үйлдвэрлэх эрчим хүч маань 55 сая тонн нүүрснээс гаргах эрчим хүчтэй тэнцэх юм. Ингэснээр уурхай ажиллах хугацаанд 4 тэрбум тонн нүүрс хүчлийн хий үйлдвэрлэхээс урьдчилан сэргийлэх төдийгүй, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд идэвхтэй хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлнэ. Үнэхээр гайхалтай. Өнөө өглөө бидний байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсын иргэд төдийгүй, "Орано Майнинг" группийн хувьд харилцан ашигтай гэрээ болж байна. "Орано Майнинг" группийн хувьд энэ төслийг хэрэгжүүлснээр дэлхий даяарх цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч үйлчлүүлэгчиддээ уран бүтээгдэхүүний нийлүүлэлтийг солонгоруулах баталгаа болж байна. Монгол Улсын хувьд эдийн засгийн хөгжлөө хурдасгах төдийгүй цөмийн салбарт стратегийн ач холбогдол бүхий тоглогч болох боломж бүрдэж байна. Хөрөнгө оруулалтын гэрээгээр төслийн шууд үр өгөөжийн дийлэнх Монгол Улсад ирэх явдал нь баталгаажуулсан билээ.
Иймдээ ч Монгол Улсын эдийн засгийг тогтвортой өсгөхөд хувь нэмрээ оруулах юм. "Орано Майнинг" групп гэрээний хүрээнд олон улсын шилдэг стандарт, нормыг хэрэгжүүлж, байгаль орчныг хамгаалах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх болно.
Ингэснээр Монголын уран олборлолтын хөгжилд жишиг болох уурхайн суурийг бид тавьж байна. Уг гэрээг байгуулснаар Монгол, Франц улсын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлж, хамтын ажиллагаагаа стратегийн түвшинд очих эхлэлийг тавьж байна. Хөрөнгө оруулалтын гэрээг бодит ажил болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан эрхмүүдэд талархал илэрхийлье. Тэр дундаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт талархал илэрхийлье. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга, УИХ-ын эрхэм гишүүд, нийслэлийн Засаг дарга, ЗГХЭГ-ын дарга Н.Учралаар ахлуулсан ажлын хэсгийн бүх гишүүд, "Эрдэнэс монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт, "Мон-Атом" компанийн захирал, Франц улсын Гадаад харилцаа, хилийн чанад дахь франц иргэдийн асуудал эрхэлсэн сайд, Франц улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхэт Элчин сайд хатагтай, "Орано Майнинг" групп болон "Бадрах энержи" компанийн төлөөлөлд талархал илэрхийлж байна. Баярлалаа.
"Эрдэнэс монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт:
-"Орано Майнинг" группийн Монгол дахь төлөөлөгч тухайн гэрээг хэлэлцэх явцад харилцан ойлголцож, харилцан буулт хийж, гэрээг амжилттай болгоход ихээхэн хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэж байна. Засгийн газраас үр дүн мэдээлсэн Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн санд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж болон ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын эрхэм гишүүддээ талархал илэрхийлж байна.
Мөн энэ гэрээг эцэслэн боловсруулах хэлэлцээрийн явцад идэвхтэй ажилласан гадаад, дотоодын зөвлөх компаниуддаа талархал илэрхийлье. Эцэст нь, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хий ялгарал багатай хөгжлийг бий болгох эрхэм үйлсэд Монгол Улс бодитой хувь нэмэр оруулах түүхэн эхлэл тавигдаж байгааг онцлон тэмдэглэж байна.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Уран 2025-01-17 66.181.191.161
одоо улс төрд экологи ногоон ирээдүй технологи мэдэхгүй ийм худлаа юмнууд хол явахгүй болсон шүү. Хурдан бууцгааж дараагийн зөв ухаалаг үеийнхэнд зайгаа тавьж өгцгөө. Наад гэрээ чинь угаасаа бүтэхгүй. Тэр туршилтийн үед шахсан хүхрийн хүчлийнхээ байгаль орчны гүний усны шинжилгээ мониторингийн тайлангаа ил болгож тайлагнах хэрэгтэй.
Нэргүй 2025-01-17 139.5.216.218
Пээээ, чи минь манайд хөгжлийн эх үүсвэр тавигдаад л байдаг тавигдаад л байдаг хөгжиж өгөхгүй 30 жил болоод бүүр өр бөөсөндөө баригдаад дампуураад хөгжинө гэж алж өгч байна оо. Адилхаг үлгэрт хэдмйг болтол итгэх юм бэээээ?
Нэргүй 2025-01-17 202.126.90.88
франц худалч шүү Нигери улсыг сүйрэлд хүрэгсэн улс хөгжил гэж яриад сүйрэлд хүргэдэг улс бол Франц улс
Уншигч 2025-01-17 139.5.218.173
Хөгжлийн түүхэн эхлэл л биш шүү. Ураныг олборловол хөгжих үү Монгол??? Үгүй ээ харин уршиг л буй учраасай билээ!!!
ylcuin 2025-01-17 50.147.160.114
xylgaichduindf
nuigmuingply 2025-01-17 50.147.160.114
gereen
incompany 2025-01-17 50.147.160.114
-yguin apilgyi gsfxy; Очирбат гуай тэр жил цагаан сараар манай гэрт морилов. Цэвэлмаа хатагтайг хөтөлсөөр гэр дүүргэн халгиж цалгиж, инээд яриа дэлгэсээр сүртэй сайхан орж ирлээ. aнир чимээгүйг зорьсон.
Нэргүй 2025-01-17 66.181.180.16
Хөгжлийн эхлэл үү сүйрлийн эхлэл үү дүгнэхэд эрт бна
Нэргүй 2025-01-17 66.181.183.191
ЭРЧИМ ХУЧНИЙ ШИНЭ ЭХ УУСВЭРИЙН ХОГЖИЛ ЭХЭЛЖ БАЙНА ТЭР ТУСМАА АТОМЫН ЭРЧИМ ХУЧНИЙ ХАМГИЙН ТЭРГУУЛЭГЧ ГУРЭНТЭЙ ХАМТАРЧ БАЙГАА НЬ МОНГОЛД ШИНЭ ТЭРГУУНИЙ ТЕХНОЛОГИ Л ОРЖ ИРНЭ ОРОСТОЙ ХАМТАРСАН БОЛ УБ ТОМОР ЗАМ ШИГ 50-100 ЖИЛЭЭР ХОЦРОГДОХ БАЙХ ДАА
Нэргүй 2025-01-17 139.5.216.218
ОТг бас тэгсэн. Ямар тэхнологи орж ирэв? Хэдэн хэлхээтэй төмөр саравч МЭӨ гэр сууцаа Канадын тэхнологи гэж андуураад бна уу?
ИРГЭН 2025-01-17 66.181.191.209
Оюу-толгойн гэрээг үзэглчихээд бас л ингэж хэлж байсан, тэгээд Хөгжлийн биш,,,,,,Өрөнд баригдсан уруудаж доройтсон улам Ядуурсан иргэдтэй л Улс болсон, юу Үнэн энэ л үнэн,,,,,,
Нэргүй 2025-01-17 66.181.187.143
2009 онд түүхэн эхлэл тавигдсан гээ биз дээ?
Нэргүй 2025-01-17 103.212.118.246
хөгжлийн эхлэл нь дөнгөж тавигдаж байгаа юм уу. өмнөх ажлууд нь юу ч биш бсан юм уу. яагаад оранаг хүлээгээд хөгжихгүй байсан юм бэ
Нутгийн уугуул 2025-01-17 66.181.178.19
Хоёр дахь Оюу Толгой гарч ирлээ. Бас л зальдуулчихлаа. 60-100 жилийн Францууд Монгол ураны цөмийн хаягдлыг Монголд буцааж авчирж булшлах заалттай. Ирээдүйгээ огт бодоогүй. Хэдэн жилийн дараа Монгол улс маш баян болно гээд хөөрцөглөөд байсан. Тэгээд одоо яасан. Бид одоо Канадын Рио Тинтод 2 тэрбум ам. долларын өртэй. Асуудал л одоо шүүх дээр байна. Монгол орноо Францад худалчихлаа. 60 жилийн дараа Монгол нь Францын цөмийн хаягдал түлш булшилдаг газар болно.
Зочин 2025-01-17 139.5.218.254
пялдага худалдагдсан сайт байна ш дээ, байн байн л түүхэн мүүхэн гээд магтаад огиудас хүрмээр юм
Нэргүй 2025-01-17 103.212.119.54
Ямар хөгжлийн түүхэн эхлэл байх вэ. Их Монгол Ардчилсан Монгол гээд түүхээ бүтээсэн ард түмэн одоо ямар түүх болох вэ. Утаа ядуурал авиллага энэ үү
Нэргүй 2025-01-17 66.181.179.27
хэ хэ урдны оюутолгойн бичлэгийг зэрэгцүүлээд гаргавал яг адил харагдах юм байна даа ОТ-н ашиг хаана байна хөгжил хаана байна байхгүй шүү дээ худлаа л байхгүй юу харин ч одооных нь ашиг байтугай хор хөнөөл Уран шүү дээ алт зэс нүүрс биш
Нэргүй 2025-01-17 66.181.191.64
За муу хятад танкчин Женкогийн гөлөг чи битгий улиад байгаарай ! Одоо та нарыг сонсох хүн байхгүй, мөдхөн Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийг ч ашиглах хэрэгтэй шүү !!!
Ард түмэн улам бүр ухаажиж бна, Оросын тавиулуудын худал үгэнд итгэхээ больсон шүү !!!
Оноч 2025-01-17 66.181.160.102
Францтай л гэрээ зурах нь монголчуудын нэр төрийн хэрэг. учир нь өөр юман дээр монголчуудыг тоохгүй дээгүүр үндэстэн. ашиг алдагдал хамаагүй. Франц л ирж байвал Ок.
Нэргүй 2025-01-17 139.5.217.191
ГОЛ ЗӨВ АШИГТАЙ ГЭРЭЭ БАЙХ ЁСТОЙ.
Зочин 2025-01-17 78.243.243.210
браво .
баяр хүргэе
өвгөн 2025-01-17 192.82.65.103
УУХАЙ УУХАЙ УУХАЙ УИХ, ЗАСГИЙН ГАЗАРТ БАЯР ХҮРГЭЕ. ХОЁР ХӨРШИЙН АСАР ИХ ДАРАМТ ШАХАЛТ, ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГААГ ДАВАН ТУУЛЖ ТУСГААР УЛС ГЭДГЭЭ ХАРУУЛЖ ЧАДЛАА.
Нэргүй 2025-01-17 139.5.216.218
Ард түмнээ хорлопог засгийн газартай юм гэдгээ л харуулж бна дөө, өөрч юм алга оо
Зочин 2025-01-17 223.118.50.81
Соелтой байгаачээ, үгээ зөв бичиж сураачээ.
Өөрсдөө хоцрогдсон дээр нь улс орноо хойш нь татаад байхын?
Нэргүй 2025-01-17 27.253.251.207
битгий ш** алны шар үсүүдээ оюутолгой бас тэгж хэож байсан одоо хардаа ард түмэн ядуугийн ядуу амьдрач байна Яагаад ард түмэнтэйгээ хэлжлцэхгүй дураараа дургиаад ыайна вэ
Нэргүй 2025-01-17 66.181.191.64
Оюу толгой манай эдийн засгийн нэгэн тулгуур багана болж явааг манай ард түмэн ойлгоцгоосон шүү, битгий худлаа мөөрөөд бай !!!
Нэргүй 2025-01-17 202.9.40.97
Мнголд үүрлсн хулгайч х***а манж хог шааруудыг цааз- авсн ч багадах хог шаарууд х***а манж хог шаарууд ийм бузр юм хийж бгага мэдж бдг болх-р цааз-р авах ялыг үгүй хийсн.
Нэргүй 2025-01-17 202.9.40.97
Адгийн Хулгайч х***а манж хог шаарууд сөнөх дөхөж яаарч бн.
Нэргүй 2025-01-17 202.9.40.97
Үхсн ацны түүхн хөгжил бнга ингж шааж хэд удаа түүхн хөгжилд гаргдгийн. х***а манж атгаг санаа бузр.