Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц улсын Орано Майнинг С.А.С хоорондын “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд өнөөдөр /2025.01.17/ гарын үсэг зурав. Оюутолгой төслийн дараа орж буй гуравдагч хөршийн томоохон хөрөнгө оруулалтын гэрээ ийнхүү үзэглэгдэж, Монгол Улсын эдийн засагт том өөрчлөлт орох чухал гэрээ ийнхүү зурагдсан түүхэн өдөр тохиож байна.
Ураны төслийг ярьж эхэлсэн хугацаа олон жилийн түүхтэй ч ажил хэрэг болсон цаг хугацаа нь хоёр жилийн өмнөөс эхэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Франц улсад албан ёсны айлчлал хийж, ураны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах ажлын эхлэлийг тавьж, тухайн үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажил хэрэг болгохоор ажлын хэсэг байгуулж байв.
Дэлхийд уран үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Францын "Орано" компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулах Ажлын хэсгийг 2023 оны тавдугаар сард байгуулж, тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж, хоёр талын ажлын хэсэг олон яриа хэлцэл, ажил хэргийн ард гарсны үр дүнд өнөөдөр ийнхүү хөрөнгө оруулалтын гэрээ зурагдлаа. 2023 оноос хойш ажлын хэсэг Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Дулаан-Уул, Зөөвч-Овоо ураны ордын хайгуулан талбайд ажиллахаас эхлээд Францын талтай хөрөнгө оруулалтын гэрээ, хамтын ажиллагааны гэрээний зүйл, заалт бүр дээр санал солилцож, харилцан тохиролцох гээд ачааны хүндийг үүрч, 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газарт хүлээлгэж өгсөн.
Ажлын хэсэг байгуулагдсан цагаас эхэлж л уран хортой гэж эсэргүүцэгчид гарч ирж, хамгийн их зүхүүлсэн хүн бол Х.Нямбаатар. Гэвч тэрбээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлыг ахалж байх үедээ улс орны эрх ашиг, харилцан ашигтай гэрээ байгуулахын тулд эсэргүүцлийг үл тооно хэмээж байв.
Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар "Монгол Улсын Засгийн газар гэрээ байгуулахад харилцан ашигтай ажиллах ёстой гэсэн зарчим л барьж ажиллана. Энэ төсөл гуравдагч орны томоохон хөрөнгө оруулалтын гэрээний тод жишээ учраас бид өмнөх алдаагаа давтахгүй, харилцан ашигтай, цаашлаад бүс нутагтаа, ураны салбарт тэргүүлэгч тоглогч байх амбицтайгаар хөрөнгө оруулалтын гэрээн дээр ажиллаж байна. Энэ төсөл эхэлснээр 1600 орчим байнгын ажлын байр бий болж, Франц улс ураны салбарт тэргүүлэгч учраас шинэ технологи нэвтрүүлэх, бусад салбар шинэ технологи, хөрөнгө оруулалт орж ирэх боломж бий болно" гэж хэлж байв. Үнэхээр энэ гэрээ байгуулагдсанаар Монгол Улс ураны салбарт том тоглогчдын нэг болох гэрээ зурагдав.
Ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Франц улсад төрийн айлчлал хийх үеэр протколд гарын үсэг зурах үед тохиролцох шаардлагатай 420 гаруй санал дээр зөвшилцөж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, Монголын талд ашигтай байх, өмнөх Оюутолгойн гэрээний алдааг давтахгүй байх дээр анхаарч ажилласан гэдэг.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд "ачааны хүнд"-ийг үүрсэн хүний нэг нь яах аргагүй Х.Нямбаатар. Ажлын хэсэг ахалж байхдаа энэхүү гэрээг байгуулж, ажил хэрэг болгоход тэр үүргээ гүйцэтгэсэн хүмүүсийн нэг.
Олон жилийн хугацаанд тэр дундаа сүүлийн хоёр жилийн хугацаанд гуравдагч хөршийн хоёр дахь том хөрөнгө оруулалтын гэрээ ийнхүү гараанаас хөдөлж, цаашид Монгол Улсын эдийн засгийн баталгаа болж, хөгжлийн жим татсан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад оролцсон Монголын төр, Засгийн газар, ажлын хэсэг, түүний ахлагч, ажилтан, мэргэжилтэнүүд гээд олон хүний хичээл зүтгэлд талархая.
Т.ОД
Нэргүй 11 минутын өмнө 66.181.177.17
Нямбаатар хүү үнэхээр зүтгэлтэй, элдэв далд санаагүй ил цайлган хүн шиг байгаа юм?! Харин хийнэ хэрэгжүүлнэ гэж бодож явдаг бодлоо нарийн тооцоо судалгаа хийгдэхээс нь өмнө хамаагүй зарлачихдаг гэмтэй гэх үү дээ?? Тэгээд түүндээ ороогдож шүүмжлүүлдэг!
BRAVO 2 цагийн өмнө 202.70.43.34
Монголын сүүлийн 30 жилийн түүхэнд 2-3-хан мундаг (Бямбасүрэн, Энхсайхан, Баяр) Ерөнхий Сайдуудын нэг бол Оюук боллоо доо !!!
ингээд. BRAVO BRAVO BRAVO
өөө 2 цагийн өмнө 210.148.94.144
Энэ төслийг эсэргүүцэж байгаа хүн бүр гадны туршуул, эх орноосоо урвагч шүү
Нэргүй 3 цагийн өмнө 202.126.90.93
Сайхаан,,,, сайхан,,,,,
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.183.248
бэрхшээл туулж байж ажлын ард гардаг даа