Юн Сук Ёлыг хорьжээ

Юн Сук Ёлыг хорьжээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл өнгөрсөн сард дайны онц байдал зарласантай холбогдуулан тус улсын Авлигатай тэмцэх газар хэрэг үүсгэн шалгаж буй. Тэгвэл энэ долоо хоногийн Лхагва гаригт бүрэн эрхээ түдгэлзүүлсэн ерөнхийлөгч Юныг Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид амжилттай баривчилж, арван цагийн турш мэдүүлэг авчээ. Гэхдээ эл үеэр Юн ямар ч тайлбар, хариулт өгөхөөс татгалзаж байсан бөгөөд түүний өмгөөлөгчид Үндсэн хуулийн цэцэд мөрдөн байцаагчид хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж маргасан байна.

Одоогийн байдлаар Юн Сөүл хотын ойролцоох хорих төвд байгаа бөгөөд өөрийг нь суллах хүсэлт тавьжээ.

Гэсэн хэдий ч Үндсэн хуулийн цэцийн шүүхээс Юн болон өмгөөлөгчдийнх нь хүсэлтийг татгалзсан талаар "Yonhap" агентлаг мэдээлэв. Дашрамд дурдахад, Авлигатай тэмцэх газраас Юныг бослого өдөөсөн гэх хэрэгт буруутгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Хэрэв Юн өөрийн эрх мэдлээ ашиглан бослого өдөөсөн болох нь тогтоогдвол насаараа хоригдох эсвэл цаазаар авхуулах ял авч болзошгүй.

Юны өмгөөлөгчид түүнийг гэм зэмгүй бөгөөд суллахыг шаардаж байгаа бол дэмжигчид нь мөн адил жижиг хэмжээний жагсаал явуулж байна. Албаны хүний мэдээлснээр, хорих төвд Юныг 20 хүртэлх өдөр хорих бөгөөд энэ хүрээнд улсын прокурорын газраас ял ногдуулах эсэхийг шийдэх юм байна.

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АРД 1 минутын өмнө 66.181.191.73

Өмхий төвд тайрдас Жанхуу, сагсуу Ухна, эргүү Данх нарыг яг ингэж баривчилж хорих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.164.157

Буруу л юм хийж байна даа. Тэр буруугүй

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 174.94.61.123

zugeer garax shinjtei kkk

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.72.243.182

МОНГОЛД ЭНЭ ХЭДЭН АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛ ТЕНДЕРИЙН 10%-ИЙН АВИЛГАЧДЫГ БҮГДИЙН БАРЬЖ, ХӨРӨНГИЙН ХУРААЖ, ШОРОНД ЯЛЫН ЭДЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.72.243.182

МОНГОЛД ЭНЭ ХЭДЭН АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛ ТЕНДЕРИЙН 10%-ИЙН АВИЛГАЧДЫГ БҮГДИЙН БАРЬЖ, ХӨРӨНГИЙН ХУРААЖ, ШОРОНД ЯЛЫН ЭДЛҮҮЛЭХ ХЭОЭГТЭЙ.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.212.116.108

Хөөрхий зайлуул өөрийнхөө ойлгосноор л бичих юм даа. Авилгатай тэмцэх газар бишээ. Өндөр албан тушаалтны хэргийг мөрдөн байцаах газар баривчилсан юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж