Хилчдийн шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Хилчдийн шүүх хурал хойшиллоо

Увс аймгийн сум дундын шүүхэд өнөөдөр хийхээр товлоод байсан хилчдэд холбогдох шүүх хурал  тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Одоогоос таван жилийн өмнө Увс аймгийн Давст сум дахь хилийн цэргийн 0245 дугаар ангийн “Мөнхцахир” заставт алба хашиж байсан Н.Алтанхуяг, Ч.Энх-Амгалан, Н.Алтанхуяг нар тус заставын орлогч болон харуулын даргаа буудан хөнөөн, оргосон хэрэг гарч байсан юм. Тэд өнгөрөгч 2005 оны тавдугаар сарын 11-ний өдөр хүн амины хэрэг үйлдсэн даруйдаа  заставын орлогч болох талийгаач  Л-ийн гар бууг 100 сумтай авч зугтаан, ОХУ-ын 1641 дүгээр тэмдэгтээр хил зөрчснийг тус улсын Тагнуулын албанынхан саатуулан баривчилсан билээ. Тэдэнд хойд хөршийн Эрүүгийн хуулийн дагуу дагуу зохих ял шийтгэл оноосон бөгөөд өнгөрсөн тавдугаар сард ял эдлэх хугацаа нь дуусч эх орондоо ирсэн юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж