АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп болон түүний дэд ерөнхийлөгч болох Ж.Д.Вэнс нарын албан ёсны гэрэл зураг гарсан байна. Энэ нь ирэх Даваа гаригт болох тангараг өргөх ёслолын дараагаас Цагаан ордны тэргүүний зураг гэж ашиглагдах бөгөөд Трамп, Вэнс нар цэнхэр хослол өмссөн байна.
Хэрэв тус хоёр зургийг харах юм бол Трампийн царайны илэрхийлэмж нь Вэнсийнхтэй зөрчилдөх болно. Дэд ерөнхийлөгч Вэнсийн хувьд инээсэн, биеэ бариагүй, өөртөө итгэлтэй харагдаж байгаа бол Трамп 2023 онд авхуулж байсан хэрэг нээхэд ашигладаг зураг дээрх шигээ ижил царайны хувирал гаргасан байв. Тодруулбал, 2020 онд Капитолын үймээнийг санаачилсан хэрэгт буруутгагдаж, 2023 онд Фултон тойргийн шоронд авхуулсан гэрэл зураг нь энэ жилийн кампанит ажлынх нь топ зураг болсон. Үүнд хүчирхэг, ууртай харж байгаа мэт царайны хувирал гаргаж байсан бөгөөд Трамп тухайн үетэйгээ ижил царай гаргасан байв.
Трамп-Вэнсийн шилжилтийн засгийн газрын гэрэл зургуудыг хэвлэлээр "Хатуу эхлэл, алтан үе ирлээ" гэх болжээ. Трампийн энэ удаад ашиглах болсон зураг нь 2017 онд ерөнхийлөгчийн гэрэл зургаа авхуулж байхдаа гаргасан царайны хувирлаас нь эрс ялгаатай байгааг олон нийт үзэхдээ "Трамп ирэх дөрвөн жилийг тайван өнгөрүүлэхгүй гэдгээ царайгаараа үзүүлж байна" гэв. Тухайлбал, 2017 онд Трамп мөн адил цэнхэр хослол өмссөн ч инээмсэглэсэн байжээ. Мөн энэ удаад тангараг өргөх ёслолоос өмнө албан ёсны зургаа ил болгосон нь Трамп ерөнхийлөгчийн ажлаа тэр даруй эхлэхэд бэлэн байна гэх утгыг агуулсан гэлтэй.
Холбоотой мэдээ