Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар ажлаа өгч, түүний оронд Урлагийн гавьяат зүтгэлтэн, төгөлдөр хуурч Б.Чинбат ажиллахаар болжээ. Түүний аав, ээж Үндэсний урлагийн театрын хөгжимчин байсан бөгөөд аав нь Улсын уралдааны тэргүүн шагналт, Гавьяат жүжигчин С.Батмөнх гэж нэрт хуучир хөгжимчин хүн байсан бол ээж А.Цэрэндулам нь үндэсний хөгжмийн улсын уралдааны тэргүүн шагналт, шанзчин байсан юм. Мөн төрсөн эгч нь бүжигчин мэргэжилтэй.
Тэрбээр 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.
Батмөнхийн Чинбат нь 1985 онд Хөгжим бүжгийн коллежид /Монгол Улсын консерватори/ элсэн оржээ. Тэрбээр бага ангид байхдаа “Баавгайн явдал”, “Морины төвөргөөн” зэрэг жижиг аязуудыг зохиож, хөгжим зохиох авьяас нь тодорч байсан бол наймдугаар ангид байхдаа “Ая зохиогч хүүхдүүдийн улсын уралдаан”-д “Хангайн дуу” бүтээлээрээ оролцож шагнал авч байжээ. 2013 онд тэрээр СУИС-ийг хөгжмийн зохиолчоор суралцаж төгссөн байна.
Б.Чинбат 1993 онд "Никитон" хамтлагийн гишүүн болжээ. Тэрбээр АНУ-д ажиллаж амьдарч байхдаа "Металлика", "U2", Алишиа Кейс, Арета Франклин, Стиви Вондэр, Пийбо Брайсон зэрэг ододтой нэг тайзнаа тоглож, дуучин Арета Франклины төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагчаар ажиллаж байв. Мөн нүүдлийн цирк болох "Ringling Bros and Barnum & Bailey Circus"-д хөгжмийн зохиолчоор ажиллаж байжээ.
Мөн 2009 онд Нью-Йорк хотноо болсон Нельсон Манделад хүндэтгэл үзүүлэх "Mandela Day" тоглолт, "Radio City Music Hall"-д болсон "Rock and Roll Hall of Fame" 25 жилийн ойн тоглолтод тоглосон байна.
Тэрбээр “Дурлалын сум” мюзиклийн хөгжмөөр "Гэгээн Муза" наадмын "Шилдэг хөгжмийн зохиолч" шагналыг авсан бөгөөд 2011 онд “Аравт” киноны хөгжим, 2014 онд “Цахлай нисэх гэж төрдөг” олон ангит киноны хөгжим, 2014 онд “Ээжээ надтай гэрлээч” уран сайхны кино, 2015 онд "Ромео Жульетта" жүжгийн хөгжим, "Миний аялсан мянган хот" нэвтрүүлгийн хөгжмийг бичжээ.
Г 2025-01-17 66.181.190.205
яанадаа..нөгөө хэд нь загнуулж дарамтлуулахуу
Зочин 2025-01-17 103.57.94.93
Эсэргүүцэж байна
Нэргүй 2025-01-17 66.181.190.197
Shine hun bsn deeree olon uurchlult hgeese ajlin amjilt huseye,bayar hurgeye🎉🎉👏👏👏
Зочин 2025-01-17 202.55.188.42
МУГЖ Б. Чинбатад баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Мундаг авъяастай хүндээ, сонголт эзнээ олжээ.
Нэргүй 2025-01-17 202.9.47.60
Харин ёстой авьяасгүй хүн дээ. Зохиосон олигтой хөгжим байхгүй, төгөлдөр хуурчны хувьд ч тааруухан, ур чадвар муутай, зүгээр л балбаад байдаг хөгжимчин дөө. Та харваас урлаг, дуу хөгжмийн талаар ямар ч ойлголт, боловсролгүй хүн байна.
зочин 2025-01-17 66.181.187.71
Үндэсний их урлагаар нь үргэлжлүүлж яваасай билээ. Гадаадынханд ганц нүүр тахлах сайхан дуучдыг зөв залах л хэрэгтэй.
Түүнээс биш үнэгэн заль, танил тал гэх мэтээр удирдана гэвэл их театрыг сүйрүүлнэ шүү
Нэргүй 2025-01-17 66.181.191.173
карьер нь дуусчихсан ч юм шиг. жамбааг аврах гээд байгаа ч юм шиг. зөв үү, буруу юу.
Зочин 2025-01-17 203.91.115.56
Дуучин Мишээлд янз бүрийн дарамт шахалт үзүүлж бсныг нь сонсоод ёстой ой гутсаан ..бас л бузар хог шааруудын нэг бналээ..өчүүхэн амжилтаа их юманд бодож нилээн биеэ тоосон хүн санагдсан..
Нэргүй 2025-01-17 66.181.178.84
Зальтай эр дээ
Нэргүй 2025-01-17 66.181.184.72
оркестр тоглолт бөөн хаос. өшөө бүр бүрэлдэхүүн нэмнэ ч гэх шиг. бүр замбараагүй дуугаралттай болноо.
Нэргүй 2025-01-17 66.181.181.134
ene hoshnogo yaagaad turiin ih orkestriig udirddag um? huchirhilegch, hunii naimaachin geed ter duuchin ohin heleed biasan bizde? arai lbish baina ene mngl
Нэргүй 2025-01-17 66.181.184.72
тэр эхнэр нь. эхнэр нь ажилтай нь хутгалдахгүй байх гэж найдая
Иргэн 2025-01-17 66.181.189.220
Атаархсан хүмүүсийн бичсэн нь хөөрхийлөлтэй байх юм .
Нэргүй 2025-01-17 124.158.106.26
РЕКЛАМНЫ ПАУЗ ГАНЦ ДУУ ОЛИГТОЙ ХӨГЖИМГҮЙ ДҮР ҮЗҮҮЛСЭЭР ШАРАВ ГУАЙГААС ӨНДӨР АЛДАРТАЙ БОЛОХ НЬ
Иргэн 2025-01-17 202.21.104.234
Баян мөртлөө ард иргэдээсээ мөнгө татаж өвчнөөсөө салсанг нь бодохоор хүндлэх сэтгэл төрөхөө больсоон. Жирийн иргэд бид яаж ийж байгаад бүх юмаа болгоод амьдарцгаана. Эд бол бусдаас авахын дон шүгэлсэн ч юм шиг хүмүүс